Таны өрөөнд тохирох зурагтын дэлгэцийн хэмжээ

1
1
28,835

Хамгийн шилдэг зурагтыг худалдаж автал зурагт тань таныг баярлуулахаасаа илүү толгойны өвчин болж, дэлгэцийн тод өнгөнөөс болж нүд чинь өвдөөд байвал харамсалтай биш гэж үү? Бидний зөвлөгөөг дагавал зурагт сонгоход танд асуудал гарахгүй.

Таны өрөөнд тохирох зурагтын дэлгэцийн хэмжээ 2

Зурагтын сонголт

Хамгийн гол нь өрөөнийхөө хэмжээг мэддэг байх хэрэгтэй ба үүн дээр тулгуурлан зурагтаа сонгох болно. Хараагаа муутгахгүйн тулд таны нүд болон дэлгэцийн хооронд дэлгэцийн диагоналийг 3-4 нугалсантай, харин шингэн талст дэлгэц (LCD – Liquid Crystal Display) бол 2-3 нугалсантай тэнцэх зайтай байх ёстой.

Мөн зарим зурагт үйлдвэрлэгчид тайлбар дээрээ дэлгэцийн диагоналийн хэмжээг бичсэн байдаг, харин зарим нь зурагтын хүрээг хамруулсан бүтэн хэмжээг бичсэн байдаг. Заримдаа аль аль үзүүлэлтийг нь бичсэн байна.

Таны өрөөнд тохирох зурагтын дэлгэцийн хэмжээ 3

Үүнээс гадна зурагт хэрэглэх аюулгүйн дүрмийг сахих хэрэгтэй. Зурагтыг шалнаас 70 см өндөрт байрлуулбал тохиромжтой.

Хэрэв та зурагтаа ханандаа тогтоохоор төлөвлөж байгаа бол зурагт болон хананы завсар агаар чөлөөтэй орох зай гаргах ёстойг санаарай. Зурагтын корпус болон дэлгэц дээр нарны шууд тусгал тусахааргүй газар байрлуулаарай.

Таны өрөөнд тохирох зурагтын дэлгэцийн хэмжээ 4

Харин одоо бяцхан жишээ дурдъя. 40 инчийн дэлгэцтэй зурагт таны нүднээс 3-4 метрээс багагүй зайд байрлах ёстой. Харин зурагт тань шингэн талст дэлгэцтэй (LCD) бол 2-3 метр байхад хангалттай. Өөрөөр хэлбэл өрөөний хэмжээ наад зах нь 14 м²-аас багагүй байна гэсэн үг.

Таны өрөөнд тохирох зурагтын дэлгэцийн хэмжээ 1

Бидний зөвлөгөөг мөрдөж дуртай нэвтрүүлэг, киногоо тухлан үзээрэй. Найз нартайгаа мэдээллээ хуваалцахаа мартав аа!

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. haha

    2016/11/08 at 12:33

    ok huwaltsnaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.