“The Pursuit of Happiness” киноны бодит дүр буюу Крис Гарднерийн түүх

0

Та бүхэнд “Крис Гарднер” хэмээх нэр танил сонсогдохгүй байж магадгүй ч энэ хүн бол алдарт жүжигчин Уилл Смитийн гол дүрийг нь бүтээсэн “The Pursuit of Happiness” киноны бодит амьдрал дээрх дүр билээ. Түүний бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн тус кинонд аз жаргалтай амьдрахын тулд төрсөн хүүтэйгээ гудамжинд унтахаас эхлээд асар олон саад бартааг туулж чадсан Кристофер Гарднерийн бодит түүхийг өгүүлдэг байна. Ингээд түүний хүүхэд нас, амжилтад хүрэхийн өмнөх үе, одоо яаж амьдарч байгаа талаар бэлтгэсэн мэдээллийг хүлээн авна уу.

Хүндхэн хүүхэд нас

© ceoofhappyness / Instagram

Кристофер Пол Гарднер 1954 оны 2-р сарын 9-нд Висконсин мужийн Милуоки хотод төрсөн. Түүний хүүхэд нас үлгэрт гардгаас тэс өөр байсан бөгөөд аавгүй өссөн түүний ээж Бетти Жан нь Фрисди Триплетт хэмээх эртэй гэрлэснээр Крисийн амьдралд харанхуй толбо үлдэх томоохон шалтгаан болсон юм.

Триплетт эхнэр, хүүхдээ үргэлж доромжилж гар хүрдэг байв. Тэр ч байтугай тэрээр Нийгмийн үйлчилгээнээс тусламж авахын тулд Крисийн ээжийг эрх баригчдад мэдэгдэж шоронд суулгаж байжээ. Ингээд энэ хугацаанд Крис болон түүний 3 эгч нь асрамжийн газарт түр хугацаагаар амьдрах шаардлагатай болсон бөгөөд Бетти хэдэн сарын дараа суллагдсан ч удалгүй эргээд шоронд орсон юм. Ингээд цөхрөнгөө барсан Бетти Триплеттийн байшинг дотроос нь шатаахыг оролдож байжээ.

© Chris Gardner / Facebook © The Pursuit of Happyness / Columbia Pictures

Харин асар олон шаналал туулсан Крисийн амьдралд насан туршдаа мартахааргүй дахин нэгэн үйл явдал тохиолдсон нь түүнийг 16 настай байх үед зул сарын үдэш болсон юм. Түүнийг шүршүүрт орж байх үед хойд аав нь гэнэтхэн л угаалгын өрөөний хаалгыг эвдэн орж түүнийг буугаар сүрдүүлэн хүйтэн шөнө нүцгэн чигээр нь гудамжинд хөөж гаргав.

Энэ олон гунигтай дурсамжуудын дараа Крис нэгэн зүйлийг өөртөө амласан нь хэзээ ч хойд эцэг шигээ хүн болохгүй хэмээх зорилго байв. Оронд нь тэр ээж шигээ тэмцэгч нэгэн болох сонголт хийсэн юм. Тэрээр “Би өрөвдмөөр ээжийнхээ сүнсийг амраахаар шийдсэн. Бидний төлөө өөрийн бүх мөрөөдөл, зорилгоо үгүй хийж одоо ч гэсэн намайг мөрөөдөлтэй байлгаж байгаа ээжийгээ сонгож байна” хэмээн хэлсэн байдаг.

 

Гэрлэлт болон аав болсон үе

© ceoofhappyness / Instagram

Крис Висконсиныг орхин АНУ-ын тэнгисийн цэргийн флотод орж, Анагаах ухааны корпусд элсэв. Тэнд тэрээр өөрийг нь Калифорнийн их сургуулийн анагаах ухааны төвд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллах санал тавьсан доктор Роберт Эллистэй танилцасан байна. Тэрээр 1974 онд Сан Франциско руу нүүж иржээ.

Крисийн ирээдүй гэрэлтэж байсан юм. 1977 онд тэрээр Шерри Дайсонтой гэрлэж, Анагаахын сургуульд явахаар төлөвлөж байсан боловч дараа нь хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа өөртөө зарцуулах шаардлагатай гэж үзэн бодлоо өөрчилсөн юм. Гэвч энэ шийдвэр нь түүний эхнэртэйгээ аль хэдийн хөндийрсөн байсан харилцааг бүрмөсөн үгүй хийв.

Ингээд Крис хэсэг хугацааны дараа Жеки Медина хэмээх жирэмсэн эмэгтэйтэй танилцжээ. Энэ үедээ тэрээр эхнэрээсээ салсан байсан бөгөөд хүүгээ өөр дээрээ авсан байв. Ингээд хүүгээ төрөх үед тэрээр судалгааны лабораторийн туслахаар ажиллаж байсан боловч цалин нь хангалтгүй байсан тул эмнэлгийн хэрэгслийн борлуулалтын төлөөлөгч болсон боловч дундаж амьдралтай хэвээр л байлаа.

 

Ферраригаас бууж ирсэн онцгой нэгний тухай тэмдэглэл

© The Pursuit of Happyness / Columbia Pictures

Тэрээр нэг удаа сайхан хувцасласан нэгэн эрийг улаан Ферраригаас бууж ирэхийг харсан байна. Харин тэр өдөр түүний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн юм. Ингээд Крис тэсэлгүй тэр залуу дээр очин “Юу хийдэг, яаж ингэж амьдардаг” болохыг нь асууж гарав. Харин тэрхүү ганган залуу бол тухайн үед сард 80,000 долларын цалинтай хөрөнгийн биржийн алдартай брокер Боб Бриджс хэмээх хүн байсан юм.

Ингээд Крис өөрийн төлөвлөсөн бүхий л уулзалтуудаа цуцалж өнөөх компанийн сургалтанд хамрагдахаар эргэлт буцалтгүй шийдсэн байдаг. Дараа нь тэр хуучин ажлаасаа гарлаа. Гэвч түүнд дахиад л аз дутаж ажлынхаа эхний өдөр оффис дээрээ очиход нь түүнийг ажилд авсан хүн халагдсан болохыг олж мэдэв. Хүү нь жоохон, найз бүсгүйгээсээ салсан тэрээр шинэ боломж олохын тулд өөр газар хайхаар болсон бөгөөд Дин Уиттер Рейнольдс хэмээх эрд үнэт цаасны зуучлагчаар суралцахаар ажлын ярилцлаганд ордог.

© The Pursuit of Happyness / Columbia Pictures

Гэвч энэ удаад ч мөн адил аз түүний талд байсангүй. Тэрээр ажлын ярилцлагадаа орохоос долоо хоногийн өмнө 1200 долларын торгуулиа төлж чадаагүй хэмээн буруутгагдаж баривчлагдсан байна. Тэрээр 10 хоног шоронд суусан бөгөөд шоронгоос гарах үед салсан найз бүсгүй Жэкки нь тэдний хүү болон түүний бүх зүйлийг авч явсныг мэдсэн байна. Суллагдсаныхаа дараа Крис шоронд өмсөж байсан цагаан кет, өмд, хуучирсан хүрэмтэйгээ ажлын ярилцлагадаа орохоос өөр аргагүй болсон бөгөөд бурхны авралаар энэ удаа тэр сургалтын хөтөлбөрт хамрагдах эрхээ авч чадсан юм. Ингэж Крис сард 1000 долларын цалинтай болжээ.

© Chris Gardner / Facebook © The Pursuit of Happyness / Columbia Pictures

4 сарын дараа түүний салсан найз бүсгүй Жеки бяцхан Кристофертой хамт буцаж ирсэн бөгөөд тэдний аль аль нь хүүг аавтайгаа хамт байх хэрэгтэй гэж үзжээ. Тэдэнд цорын ганц асуудал байсан нь Крисийн амьдарч байсан байр нь хүүхэд амьдруулах боломжгүйн дээр түүнд илүү том байр түрээслэх мөнгө байсангүй. Ингээд аав, хүү хоёр сүмд очин хоног төөрүүлж эхэлжээ.

Крисийн цалин нь живх, хоол хүнс, хүүхэд асрах зэрэгт арай ядан л хүрч байлаа. Харин аав хүү хоёрын хувьд хямдхан дэн буудал, цэцэрлэгт хүрээлэн, Крисийн оффисын ширээн дор, нийтийн угаалгын өрөө, Окландын метроны буудал зэрэг газруудад шөнийг өнгөрөөж байжээ.

© The Pursuit of Happyness / Columbia Pictures

Крис болон түүний хүү ийнхүү нэгээс нөгөөд хоног төөрүүлэн явсаар бүтэн нэг жил өнгөрчээ. Энэ хооронд тэрээр санхүүгийн чиглэлээр дадлага хийсээр байсан бөгөөд хамт ажилладаг хүмүүсдээ амьдрах газаргүй гэдгээ хэзээ ч хэлж байгаагүй байна.

Аз болоход түүнд Глайд дурсгалын сүмийн илтгэгч Сесил Уильямс тусламж үзүүлж түүнийг ганц бие ээжүүдийг байлгадаг өрөөндөө амьдруулах болсон байна. Тэр ч байтугай түүнд “шөнийн эмэгтэйчүүд” /Крис тэднийг ингэж дууддаг/ хүртэл 5 доллар өгөх зэргээр тусламжийн гараа сунгадаг байсан юм. Ингээд Крис мөнгө олохын тулд тааралдсан ажлаа хийж эхэлсэн бөгөөд зүлэгжүүлэгч, цэцэрлэгч, дээврийн өрөөний цэвэрлэгч, хонгил цэвэрлэгч хийж тэр ч байтугай цусаа өгөн байж хэдхэн доллар олдог болов.

© ceoofhappyness / Instagram © ceoofhappyness / Instagram

Би энэ л мөчийг амьдралын “аз жаргал” гэж хэлнэ

© The Pursuit of Happyness / Columbia Pictures

Маш хүнд хэцүү цаг үеийг туулж, тууштайгаар хөрөнгийн салбарт дадлага туршлагатай болсныхоо дараа Крис 1982 онд үнэт цаасны зуучлагчаар ажиллах лицензийн шалгалтандаа тэнцэж чадсан юм. Ингэж нэг Крис тогтвор суурьшилтай ажил хийж эхэлсэн бөгөөд түрээсээ төлөх ч мөнгөтэй болов.

Ийнхүү Крис орох оронгүй нэгнээс олонд хүндлэгдсэн хувьцааны брокер болж чадсан байдаг. Түүнд Нью Йоркийн Уолл Стриттийн хөрөнгийн биржид ажиллах санал ирж байсан бөгөөд тэрээр тэндээ 2 жил болсны дараа Чикаго руу нүүж, 1987 онд 10,000 долларын хөрөнгө оруулалт хийн “Гарднер Рич энд Ко” хэмээх өөрийн компанийг байгуулсан юм.

Жилийн дараа тэрээр сая долларын эзэн болсон байлаа. Мөнгөний хомсдол нь түүний хувьд асуудал байхаа нэгэнт больсон байлаа. Харин Крис өөрийн амжилтыг урамшуулан өөртөө сагсан бөмбөгийн нэрт тамирчин Майкл Жорданы унаж байсан Феррариг худалдаж авсан байна.

© ceoofhappyness / Instagram © ceoofhappyness / Instagram

2006 он гэхэд Крис компаниа асар их хэмжээгээр өсгөж, олон сая доллароор арилжаалсан байна. Дараа нь Кристофер Гарднер ”International Holdings” компанийг үүсгэн байгуулж Нью Йорк, Чикаго, Сан Франциско хотуудад салбаруудаа байгуулав. Мөн түүгээрээ дамжуулан тэрээр боловсрол, орон сууцны хүртээмж, ажлын байр бий болгохтой холбоотой төрөл бүрийн буяны байгууллагуудад хувь нэмрээ оруулдаг болсон юм.

Харин одоо Крис дэлхийгээр аялж хүмүүст мөрөөдлөө биелүүлэхэд нь урам зориг өгч, бизнесийн амжилтын сэдэвтэй холбоотой сэдвээр илтгэл тавих болсон байна. Тэрээр энэ ажилдаа ч сэтгэл хангалуун байдаг.

© Chris Gardner Media © The Pursuit of Happyness / Columbia Pictures

 

Крисийн амьдрал кинонд

© The Pursuit of Happyness / Columbia Pictures

Хэрэв та “The Pursuit of Happiness” киног үзсэн бол дээр дурдсан түүхээс бага зэрэг ялгаатай байгааг анзаарсан байх. Энэ нь продюсеруудын баг кинон дээрх түүхийг илүү их хүмүүст хүргэх, юм бодогдуулахын тулд зарим нэгэн бүтээлч өөрчлөлтүүдийг оруулсантай холбоотой ажээ.

Кинотой холбоотой сонирхолтой баримтууд:

  • Энэхүү киног Гарднерийн өөрөө бичсэн “Аз жаргалын эрэл хайгуул” номоос сэдэвлэн бүтээсэн байна. Яг эх зохиолынхоо гарчигт “The Pursuit of Happyness” буюу “happyness” гэдэг үгийг санаатайгаар “Y” үсгээр сольж бичсэн байдаг байна. Энэ нь “i” биш “чи” буюу “you” гэсэн утга илэрхийлдэг.
  • Бодит амьдрал дээр кинон дээр гардаг тухайн цаг үед Крисийн хүү дөнгөж 2-хон настай байсан бөгөөд киног бүтээгчид арай том хүүхэд (Жэйден Смитийн тоглосон) буюу 7 настай хүүг тоглуулахаар болж байжээ. Кинонд аав, хүү хоёрын харилцааг илүү утга учиртай харагдуулахын тулд зохиолч ийнхүү өөрчилжээ.
© Chris Gardner Media
  • Крис Гарднер өөрийнх нь дүрд тоглосон Уилл Смитийг дүрд нь оруулахын тулд хүүтэйгээ хамт хоноглож байсан Окленд дахь нийтийн угаалгын өрөөнд аваачиж байжээ. “Би түүнийг тэнд 5 минут л орхисон. Харин тэр гарч ирэхдээ Уилл Смит биш жинхэнэ Гарднер болсон байсан” хэмээн өөрийн нэгэн ярилцлагадаа дурдаж байжээ.
© The Pursuit of Happyness / Columbia Pictures
  • Харин кино дуусах агшны нэг сценээс бид жинхэнэ Крисийг алхаад өнгөрөхийг харж болно.
  • Кинонд үүнийг харуулаагүй ч Крис хөрөнгийн бирж дээр ажиллаж байхдаа Жекитэй эргэн нийлж тэд хамтдаа Жакинта нэртэй охинтой болсон юм.
© Chris Gardner / Facebook

Крисийн бодит амьдрал бол жинхэнэ үлгэр жишээ авмаар түүх бөгөөд танд ямар ч асуудал тохиолдсон амжилтад хүрэх бүрэн боломжтой гэдгийг харуулсан гэдэгт итгэлтэй байна.

24
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Mashka Amgaa

    Mashka Amgaa

    2020/04/23 at 04:35

    Amaraa Tsoodol

  2. Энхдөл Тенор

    Энхдөл Тенор

    2020/04/23 at 12:44

    Kinogn yaaj olj vzhvv

  3. Энхболд Анхбаяр

    Энхболд Анхбаяр

    2020/04/23 at 21:10

    vneheer vneheer togs bolson kino shvv tasarhai

  4. Sodtsatsral Tumendelger

    Sodtsatsral Tumendelger

    2020/04/23 at 22:34

    goy kino shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *