4 жилийн өмнө ээж, охин хоёр нэгэн элбэнхийн зулзагын амийг аварч, асарч байжээ. Хожим нас биед хүрч, зэрлэг байгальдаа гарсан ч гэлээ тэр одоог хүртэл халамжилж өсгөсөн хүмүүс дээрээ мэнд мэдэхээр ирдэг гэнэ

1

Хүний нийгмээс ангид, биеэ даасан байдалтай зэрлэг байгальд амьдардаг амьтдад ч хүний тусламж шаардлагатай болох үе тохиох нь бий. Хэдийгээр хүмүүсээс хол амьдардаг ч хүмүүс зэрлэг амьтдад туслахаас хэзээ ч татгалздаггүй билээ. Яг ийм түүх Никки Робинсонд тохиолджээ. Манай сайт уншигч танд эх охин хоёр нэгэн элбэнхийн амийг аварсан гайхалтай түүхийг хүргэж байна.

Гэртээ элбэнх тэжээсэн нь.

Instagram / Red_pangolin

Никки Робинсон ээж Линдагийн хамтаар элбэнх ихээр тархан суурьшсан Канад улсад амьдардаг. Гэсэн ч энэ бяцхан амьтантай өдөр бүр таараад байдаггүй нь мэдээж. Тэдний хувьд зэрлэг байгальд дуртай, зэрлэг амьтдад ч туйлын хайртай хүмүүс ажээ. Иймээс ч онгoн дaгшин байгальд зугаалж явсан тэдэнд амьтны амь аврах боломж олдсон биз ээ.

Instagram / Red_pangolin

Зарим хүмүүсийн хувьд таxал тээгч хэмээгддэг энэ амьтныг тэр бүр хүний анхаарал халамж, хараа хяналт доор байлгах нь зохимжгүй гэж үздэг ч энэ нь өрөөсгөл ойлголт ажээ. Элбэнх нь тусламж хэрэгтэй болсон үед байгальд, зам дээр, хот тосгодын ойролцоо газрууд руу явах тохиолдол ч цөөнгүй байдаг. Азаар бүх хүмүүс тэдний талаар сөрөг ойлголтгүй байдаг тул тэдэнд тусалж, шаардлагатай тохиолдолд асран хамгаалах үйл ажиллагаа зохион байгуулдаг байна.

 

Зам дээр ганцаар байсан бяцхан элбэнх

Instagram / Red_pangolin

2017 онд “Бяцхан сарвуут” хэмээн нэрлэсэн элбэнхийг авто замын дэргэд маш их айсан байдалтай байхад нь Никки охин ээжийн хамтаар олжээ. Тэд тэр даруйдаа элбэнхийг гэртээ хүргэж 5 сарын турш хамтдаа амьдарснаар элбэнхийн хувьд эх охин хоёр аврагч, хамгаалагч нь болжээ.

 

Асран хамгаалалт ба оpгох оролдлого

Instagram / Red_pangolin

Анх урьдчилан сэргийлэх үүднээс тодорой хугацааны туршид тусгаарлалтад байлгаж, хожим гэртээ асарч, халамжилж, хооллож элбэнхийг аюулгүй газарт байлгасан ч тэрээр цаг ямагт дэггүйтэж байсан аж.

Элбэнхийн бяцхан зулзага учраас дэггүй байж болох ч аварч, асран хамгаалсан хүмүүсээсээ зугтаж, нуугдсан явдал ч гарч байв. Хайгаад олоогүй тул үнэрч нохойгоор хайлгаж байж гуталнууд дунд ороод нуугдчихсан байсныг нь олжээ (Түүнийг олоод хамтдаа даруулсан зургийг дээрээс харах боломжтой).

 

Тэр бусад амьтадтай тун найрсаг байдаг

Instagram / Red_pangolin

Бяцхан сарвуут Никки, Линда хоёртой хамт амьдардаг цорын ганц амьтан биш байв. Тэд гэртээ хүнд нөхцөлд байхад нь аварсан өөр амьтдыг ч мөн тэжээж байжээ. Бяцхан элбэнхийг олсон тэр жил эх охин хоёр нохой үрчилж авсан байсан бөгөөд тэд хамтдаа өсч торнижээ. Түүнчлэн тухайн үед тэднийд амьдарч байсан бусад амьтадтай ч нэгэн гэр бүл мэт эвтэй амьдарч байсан аж.

Элбэнхийн хамт удаан амьдарсан гол нууц нь тэд түүнд амьдрах таатай орчинг бүрдүүлж өгч чадсантай нь шууд холбоотой. Тэд элбэнхийг дагуулж гэрийнхээ ойр орчмын байгалийг үзүүлж, хэрэв төөрсөн тохиолдолд гэртээ хэрхэн ирэх талаар сургаж байсан гэнэ. Ийнхүү бага багаар байгальд дасгаж эхэлснээр элбэнх ч зэрлэг байгальд хүний тусламжгүйгээр амьдрах аргад суралцаж байжээ.

 

Түүнийг хамгийн анх Никкигийн ээж Линда олж байжээ

Instagram / Red_pangolin

Түүнийг анх олж, халамжилж, эрүүл мэндэд нь анхаарал хандуулж байсан хүн бол Никкигийн ээж Линда бөгөөд иймээс ч тэдний хооронд нандин холбоо үүсчээ. Түүнийг зэрлэг байгальд нь тавиад аль хэдийн 4 жилийг ардаа үдсэн ч нас биед хүрсэн элбэнх болсон Бяцхан сарвуут өөрийг нь өсгөж, хайрлаж халамжилж байсан гэр бүл дээрээ, ялангуяа хүнд цаг үед нь асарч байсан Линда дээр тогтмол эргэж ирсээр байгаа гэнэ.

Instagram / Red_pangolin

Талархаж байгаагийн илрэл үү эсвэл хайрлаж өсгөсөн хүнээ санаж ирж байгаа хэрэг үү гэдгийг мэдэхгүй ч элбэнх түүний гэрийн үүдэнд ирж суугаад Линдаг гарч ирэхэд түүнийг тэвэрч, цагийг хамтдаа өнгөрүүлээд буцдаг ажээ.

Бяцхан сарвуутын энэхүү түүх магадгүй хүмүүст зэрлэг амьтад ч хайрлаж, аливааг мэдэрч, баярлаж талархаж, олон жилийн өмнөх явдлыг ч эргэн санаж чаддаг гэдгийг ойлгуулсан биз ээ. Иймээс дараагийн удаа элбэнх мэт хөөрхөн үсэрхэг амьтадтай таарах үедээ тэдэнд эерэг сэтгэгдэл үлдээж байгаарай.

50
ХөөрхөнХөөрхөн
22
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *