Моника Беллуччи аль ч насандаа мөнхийн гоо үзэсгэлэнтэй мэт гайхалтай харагддагийг батлах 17 нотолгоо

0

Моника Беллуччи гоо үзэсгэлэн, эмэгтэйлэг төрхийн бэлгэ тэмдэг. Гэхдээ бид түүний залуу бүсгүй байх үеийг бараг мартаж дээ. Жүжигчний хувьд ажлын гараагаа 1990 оноос эхлүүлсэн ч 2000-аад оны үеэс л дэлхийн хэмжээний алдартай болсон юм. Өөрөөр хэлбэл “Malèna” уран сайхны кино дэлгэцнээ гарсны дараа буюу 36 насандаа алдаршжээ. Бид Моникагаар бахархаж байна. Леопардан даашинз, ягаан өнгийн корсеттэй байсан ч хамаагүй шүтсээр л байх болно.

Беллуччи өөрийн хувийн амьдралаа олны өмнө ил гаргах дургүй. Магадгүй тийм ч учраас дэлхийн хэмжээний од болохоосоо өмнө тэр болгон олон нийтийг хамарсан арга хэмжээнд хүрэлцэн ирдэггүй байсан байж болох юм. Тэгээд ч сошиал сүлжээнээс түүний тайзан дээр авахуулсан гэрэл зургуудыг ч тэр болгон олж харахгүй: Моника нэг хэсэг загвар өмсөгчөөр ажиллаж байсан гэдэг. Беллуччи анх удаа Берлиний 51 дүгээр кино наадам дээр алдартай жүжигчний хувьд 2001 онд олны өмнө гарч ирж байжээ. Тэр үед хагас гэрэлтсэн ягаан өнгийн даашинз өмсөж зөөлөн хүрэн алчуураар чимсэн байсан юм. Энэ бол Беллуччигийн хувьд маш ховор зүйл: тэр бараан өнгийн гоёл өмсөх дуртай нэгэн.

© Ronald Siemoneit / Sygma / Getty Images

2003 онд “The Matrix Reloaded” киноны нээлтэнд корсет бүхий атласан даашинзтай ирж байжээ.

© Mary Evans / Allstar / Graham Whitby Boot. / East News

Адил загварын гэхдээ илүү тод өнгөтэй гоёлыг хэдэн хоногийн дараа Каннд өмсөж ирсэн байв. Урт хар нимгэн бээлийгээр дүр төрхөө тодосгож өгснийг та харна уу.

© East News

Сонирхуулж хэлэхэд, Беллуччи 2003 онд Каннын кино наадамд хөтлөгчөөр оролцжээ: арга хэмжээний нээлт болон хаалтыг хөтөлсөн юм. Нээлтийн арга хэмжээн дээр цагаан өнгийн гоёлоор гоёсон байв.

© East News

Моника шулуун эсвэл бага зэрэг сул ороосон үстэй байхыг хүсдэг. Гэхдээ 2004 онд үсээ бүр буржийлгаж туршилт хийжээ.

© East News

Моника Беллуччи нөхөр Венсан Касселийн  хамт.

Тэр онд охин Дева нь төржээ. Папарацци залуу ээжийн мөрийг алдалгүй мөpдөж байсан ч Моника, Венсан хоёр охиноо сониуч хүмүүсийн харцнаас чадлаараа нууж байлаа. Гэсэн хэдий ч Беллуччи, охин хоёрын гэрэл зураг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг биш удаа гарчээ. Жүжигчин өдөр тутмын амьдралдаа ч гэсэн улаан хивсэн дээгүүр алхаж байгаа шигээ л харагддаг. Тэр өөрийн хэв маягийг нарийвчлан боддог нь илт, охинтойгоо тоглохоор гарахдаа ч мөн адил.

© East News

2005 онд Беллуччигийн тоглосон “The Brother Grimm” кино дэлгэцнээ гарсан юм. Киноны нээлт дээр шал шүргэсэн хар даашинзтай иржээ. Энэ бол Моникагийн дуртай загвар.

© BigPicturesPhoto.com:JA501 / East News

Жүжигчин улаан өнгөнд дуртай бөгөөд ийм өнгийн олон гоёлтой. 2006 онд “Io e Napoleone” киноны нээлт дээр даруухан гоёлтой улаан даашинзтай иржээ.

© East News, © Associated Press / East News

2008 оны Канны кино наадамд дахиад л цагаан даашинзаар гоёсон байв. Энэ удаад холливуд үсний засалттай.

© AFP / East News

2009 онд Моника Беллуччи Women’s World Award шагнал хүртсэн бөгөөд шагнал гардуулах ёслолд ирэхдээ зөөлөн нил ягаан өнгийн даашинзаар гоёжээ.

© AFP / East News

Анималист хээ хэв маягийг гyтаадаг гэж үздэг. Харин Моника леопардын гоёлд ч, далдлалтын хээтэй даашинзтай ч үзэсгэлэнтэй харагдсан хэвээр.

© Behar Antony / Sipa / East News, © Zhu ren – Imaginechina / East News

Моникад ретро хэв маягийн хувцас үнэхээр зохидог. 2017 онд Virna Lisi Award шагнал гардуулах ёслолд ирэхдээ 50-иад оны үеийн даашинзаар гоёжээ. Хар өнгө дээр цагаан бөмбөлгөн хээтэй, хар цулгуй ханцуйтай даашинзтай ирсэн түүний “Кино урлагт оруулсан хувь нэмэр”-ийг нь үнэлж шагнажээ.

© AA / Abaca / East News

Беллуччи шулуун өмдтэй костюм өмсөх дуртай, энэ загвар нь ч түүнд зохино. Жишээ нь, гутал далдалсан өмд – өөрийн эрхгүй хөлийг урт болгож харагдуулдаг загвар.

© East News

Жүжигчин зөөлөн гэгээн өнгийн гоёлоор тэр болгон гоёдоггүй. Тийм учраас бид түүнийг San Sebastian International Film Festival шагнал гардуулах ёслол дээр ирэхэд нь шууд таниагүй юм.

© LAN / Lagencia Grosby / East News

2019 онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр Моникагийн шинэ найз залуу болон францын зураач Николь Лефеврын тухай ихэд шуугисан. Тэд цугтаа Каннын кино наадмын үдэшлэгт ирцгээжээ. Энэ удаад жүжигчин хурц өнгийн даашинзаар гоёсон байв. Огт түүний хэв маяг биш, гэхдээ түүнд ярих зүйлгүй зохижээ.

© CPD+DFY / KCS / East News

Беллуччигийн гоёл ер нь л цээжээрээ онгорхой байдаг, мөн битүү захтай гоёл ч түүнийг сайхан харагдуулдаг юм. 2018 онд “Льюмер” кино шагнал гардуулах ёслол дээр Моника улаан даашинз, өндөр өсгийтэй гуталтай иржээ. 52 насандаа ийм туфль дээр чөлөөтэй алхана гэдэг амаргүй.

© East News

Моника одоо ч гэсэн өөрийн хэв маягийг өөрчлөхийг хүсэхгүй байна. Тэр цээжээрээ задгай, хагас гэрэлтсэн топ өмссөөр л, ингэлээ гээд тэр огт муухай харагдахгүй, харин ч хараа булаана. Үүнд нь чанартай пиджак, өмд ч нөлөөлөө биз. Мөн түүний баримталдаг хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдэг алтан дүрэм: дээгүүрээ эсвэл доогуураа задгай байх.

© Matteo Nardone / Pacific PR / Sipa / Sipa Press Russia / East News

Моника Беллуччигийн ямар дүр төрх танд хамгийн их таалагддаг вэ?

39
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *