Судалгаагаар эрэгтэй, эмэгтэй сайн найзуудын гэрлэлт хамгийн аз жаргалтай, урт удаан үргэлжилдэг гэдгийг судалгаагаар тогтоожээ

0

Сайн найзтайгаа гэр бүл болно гэдэг гайхалтай биш гэж үү? Нэгнээ маш сайн мэддэг хэн нэгэнтэй гэр бүл болно гэдэг нь үл итгэлцэл, үл ойлголцол гарахгүй, сэтгэл доторх хамгийн таагүй зүйлсээ ч чөлөөтэй ил гаргаж ярилцах боломжийг бүрдүүлдэг нь ойлгомжтой. Харин саяхан судлаачид сайн найзууд гэр бүл болох нь хамгийн тохиромжтой байдгийг баталжээ.

Ханиа найз нөхөр шигээ үздэг хүмүүс амьдралдаа бусдаас илүү сэтгэл хангалуун байдаг

© AXELLE / BAUER-GRIFFIN / East News

Гэрлэлт гэдэг бие болоод сэтгэл зүйн хувьд олон өөрчлөлтийг хүнд гаргадаг. Гэхдээ судалгаагаар урьд өмнө нь найз нөхдийн харилцаатай байсан эсвэл ханиа найз нөхөр шигээ үздэг хүмүүсийн амьдрал бусдаас хоёр дахин илүү сэтгэл ханамжтай байдаг нь харагджээ.

© priyankachopra / Instagram

Түүнчлэн найз нөхдийн харилцаанаас хайр сэтгэлийн харилцаатай болсон хосуудын амьдрал аз жаргал дүүрэн, хоорондын харилцааны үнэ цэнийг хэнээс ч илүү мэдэрдэг, нэгнээ харилцан хүндэлдэг гэрлэлт бий болдог нь тогтоогдсон байдаг.

 

Тэдний гэрлэлт урт удаан үргэлжилдэг

© ASSOCIATED PRESS / East News, © Invision / Invision / East News

Судлаачид 15 буюу түүнээс олон жил хамт амьдарч байгаа хосуудын урт удаан бөгөөд аз жаргалтай амьдралын нууцыг чухам юу байсан талаар асуулга явуулахад дийлэнх хосууд ханийгаа хамгийн сайн найз минь учраас хэмээн тодорхойлжээ. Түүнчлэн хувь хүнийхээ хувьд надад хамгийн их таалагддаг учраас гэсэн хариулт удаах байрт орсон бөгөөд энэ нь мөн л найз нөхдийн хүрээний нэгэн шинж чанар гэдгийг хэлэх нь илүүц биз ээ.

 

Тэд амьдралдаа сэтгэл хангалуун байж чаддаг

© justinbieber / Instagram

Найз нөхөр гэдэг хүний амьдралд аз жаргал бэлэглэгч чухал зүйлсийн нэг билээ. Харин найз нөхрийн холбоотой хэн нэгнийг амьдралынхаа ханиар сонговол зөвхөн аз жаргал ч бус бие, сэтгэлийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж эхэлдэг байна.

Судалгаагаар найз нөхрийн харилцаан дээр үндэслэсэн хайр дурлалын харилцаа хэн хэндээ тааламжтай, тухтай байдаг. Энэ нь нэг ижил хүсэл сонирхолтой хүмүүс найз нөхөр болдог гэдэгтэй шууд холбоотой биз ээ.

 

Бонус: Найз нөхрийн харилцаан дээр тулгуурласан гэрлэлт бүсгүйчүүдэд илүү тааламжтай байдаг

© Peter Barreras / Invision / AP / East News

Бас нэгэн судалгаагаар найз нөхдийн харилцаанаас гэр бүл болсон хосуудын хувьд эрчүүдээс илүү бүсгүйчүүд илүү сэтгэл ханамжтай байх хандлагатай байдаг ажээ. Түүнчлэн эрчүүдтэй харьцуулахад бүсгүйчүүд эр нөхрөө өөрийн хамгийн сайн найз гэж үзэх үзэл харьцангуй бага байдаг нь ажиглагдсан байна.

Таны хайртай нэгэн таны хувьд хамгийн сайн найз тань байж чаддаг уу? Найз нөхрийн холбооноос хайр дурлалын харилцаатай болох боломжтой гэж та боддог уу?

5
ГоёГоё
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *