Хүүтэй ээж нарын баримтлах 9 дүрэм

3

Би эцэггүй өссөн одоо ч бид эцэггүй өсөж буй, нэг ёсондоо би ганц бие ээж хүн. Би эхнээсээ л нэг зүйлийг ойлгосон: бүтэн биш гэр бүл эрүүл бус гэдэг ойлголтыг би эвдэх ёстой гэж.

Хүүгээ төрсөн цагаас нь хойш түүний итгэлийг олж авахыг оролдсон. Тэр хүсэл маань одоо ч үргэлжилсээр. Хүний итгэлийг олон жилийн туршид хүчин зүтгэж байж олж авдаг хэрнээ ганц хормын дотор алдаж болох зүйл.

14 жилийн турш би эх хүн гэдэг нэрийг зүүж байна, энэ хугацаанд хүүгийнхээ итгэлийг алдахгүй байхын тулд би дараах дүрмийг баримталсан юм.

1. Хүүгээ хэзээ ч бүү шоолж бай

Эр хүнийг бүсгүй хүн шоолох нь түүнд доромжлол мэт санагддаг, ээж нь шоолбол бүр хүндээр тусна. Өмдөө буруу харуулж өмссөн ч бай, муухай нохой зурсан ч бай, хажуу айлын бяцхан охинд дурласан ч бай бүү шоолж бай. Хүү чинь тэр доромжлолыг хэзээ ч мартахгүй, хэзээ ч уучлахгүй.

2. Асуусан асуулт болгонд нь хариулж бай

Бүх насны хөвгүүдэд шүү. “Том болоод учрыг нь ойлгоно” эсвэл “зүгээр л тэгэх ёстой” гэж бүү хэлж бай. Хариултыг нь мэдэхгүй бол үнэнээ л хэл. Харин дараа нь мэдэж аваад хариултыг нь хэлнэ биз. Хүүгийн тань тавьсан асуулт таныг улайлгахад хүргэж байна уу? Үүнд санаа зовох зүйлгүй, хүүтэйгээ өөр шатанд харилцах цаг болжээ гэдгийг ухаар. Шударга бай, асуусан асуулт нь ээжийг нь мухардалд оруулж байна, бодож байгаад хариулъя гэж хэлж сур. Хүүхдүүд таныг ойлгоно.

3. Асуудал шийдвэрлэхдээ хүүгээсээ зөвлөгөө хүсэж бай

Хүүхэд маш энгийнээр таны “том хүн”-ий асуудлыг шийдвэрлэж чадахыг та мэдэх үү? Магадгүй та тэр асуудалд бүтэн жил толгойгоо гашилгасан байж ч болно, “ямар байртай болох уу”, “би яагаад хүнтэй тохирохгүй байна”, “би юуг нь буруу хийгээд байна” … Танд зөвлөгөө өгснөөр хүү тань өөрийгөө эр хүн, таны түшиг тулгуур гэдгээ мэдэрнэ. Та ч түүнд итгэж, хүндлэх болно.

4. “Би чамд хэлсэн биз дээ” гэдэг үгийг март

Хэлсэн ч бай, таны үгэнд ороогүй л байгаа биз – араас нь тэгж хэлэх огт хэрэггүй. Ингэж хэлээд та хүүтэйгээ өрсөлдөх ямар ч шаардлага байхгүй, тэгж хэллээ гээд та “би яллаа” гэсэн утгатай дүйнэ. Таны зөв байж уу? Дуугүй л дотроо баярлаж суу. Тэр өөрөө бүгдийг ойлгох эр хүн шүү дээ.

5. Магтаж бай

Магтаалыг үг хайрлаарай, элдэв “нэмэлт засваргүйгээр”. Зүгээр л – мундаг гэхэд л болно. Таны хүүхэд бүгдийг мундаг гүйцэтгэх болно. Том болоод өөрөө юуг нь засах ёстойгоо ойлгох цаг ирнэ.

6. Түүний мөрөөдөл болгоныг дэмж

“Усан доогуурх хайгуулч болно”- мундаг ажил. Сонирхосон сэдвээр нь ном аваад өг. Харин өнөөдөр “зураач болно” гэвэл бас л сайхан, сонирхосон зүйлсийг нь аваад л өг. “Инженер болно” гэнэ – бас л бүх зүйлээ шинээр өөрчилнө. Тэр 20 нас хүрч байж л өөрийгөө юунд зориулагдсанаа ухаарна гэдгийг та тэсвэртэй хүлээ.

7. Хүүхэд уйлж байвал …

Хүүхэд уйлж байвал муу зүйл болжээ. Таны хувьд бол өчүүхэн (цэцэрлэгт нь дуртай хоолны оронд зүгээр л нэг хүүхдийн будаа өгч түүнийг гомдоосон), харин хүүхдийн хувьд том асуудал. Түүний хувьд тулгарч буй өчүүхэн асуудал болгон – аварга том. Ийм үед түүнийг тайвшруулах хүн нь та. Хүү тань хэдэн ч настай байсан хамаагүй та тайвшруулах үүрэгтэй. Энэ бол ирээдүйн итгэл найдварын үндэс суурь юм шүү.

8. Номлол бүү унш

Энд элдэв тайлбар хэрэггүй биз.

9. Дандаа түүний талд бай

Зөвхөн үгээр бус, үйлдлээрээ илэрхийл. Хүүд тань гомдоллож байгаа багш нарын үгэнд бүү итгэ, таны хүү буруугүй, гэр бүлийн өөр бусад гишүүдийн хажууд түүнийг бүү буруутгаж бай – таны хүүгийн зөв. ДАНДАА ТҮҮНИЙ ЗӨВ.

Ингэснээр хүү тань таньтай илэн далангүй байх болно. Ээж нь дандаа түүний талд байхыг тэр мэдэж байгаа учраас тэр танд итгэж найдна. Яагаад гэвэл та түүнд итгэж байгаа юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, хүү тань танд бүрэн итгэж байгаа юм. Энэ бол эх хүн бүрийн мөрөөдөл биш гэж үү?

19
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Namuun Namuuna

  2. Хүүхэдгүй ээж байдаг юм уу?

  3. Sodnombaljir Khangaikhvv

    Sodnombaljir Khangaikhvv

    2016/07/20 at 17:21

    ss

  4. enkhjargal

    2016/07/20 at 19:23

    Heregtei zuil bnaa

  5. Dagva Zag

    Dagva Zag

    2016/07/20 at 19:30

    Burenjargal Baasandorj

  6. Odko Odko

    Odko Odko

    2016/07/20 at 23:29

    Ug usegnii aldaa aimar unshij bolkuu bn

  7. ner end baina

    2016/07/21 at 02:28

    goyo ain

  8. Mongoljingoo

    2016/07/21 at 22:42

    Taalagdlaa

  9. Amraa Reverant

    Amraa Reverant

    2016/07/22 at 12:01

    З. Мөнхзул хайрөөөөө

  10. З. Мөнхзул

    З. Мөнхзул

    2016/07/22 at 22:22

    Aaw nariinh n bhgvimu :P

  11. энхцэцэг

    2016/09/02 at 23:53

    баярлалаа сайхан зөвөлгөө байна.

  12. х

    2021/10/24 at 14:04

    Дандаа түүний талдд орж бай чиг шиг. Тэгээд хүү нь буруу юм хийгээд эхнэрээ гомдоогоод байхад нь хүүгийнхээ талд орж өмөөрөөд байх юм уу? Юманд шүүлтүүртэй хандахгүй бол муу бэрийгээ зовоож өгөх юм байна лдаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *