Хүүхэд тань үгэнд орохгүй байхад биеэ барих 4 арга

0

“Миний хүү хамгийн сахилгагүй нь, үгэнд ордоггүй” гэдэг бодол эцэг эхчүүдийн толгойд байдаг. Аав, ээж нарын тэвчээр барагдахад юун сэтгэл зүйчийн өгсөн зөвлөгөөний дагуу бие авч явах, шууд л уурладаг.
Үгэнд ордоггүй “мангас” шиг хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх 4 аргаас танд танилцуулахаар бэлдлээ.

1. Нууц аргыг бодож ол

Хүүхэд тань үгэнд орохгүй байхад биеэ барих 4 арга 2

Асуудал: эцэг эхийнхээ үгнээс зөрж өөрийнхөө зүтгэдэг хүүхдүүд – байдаг л зүйл. Харин байнга зөрдөг бол асуудал болно. Магадгүй хүүхэддээ болохгүй гэдгийг түүний ойлгохгүй хэлээр тайлбарлаад байгаа юм болов уу?

Шийдэл: Жишээ нь хүүхэд чинь хогоо хогийн саванд хаяхгүй дөхүүлж шидээд байна уу. тэгвэл нэг тоглохдоо нууц тагнуулч шиг нууцаар хог хаях техник заагаарай, дараагийн удаа “тагнуулч” ажилдаа гарах л болно.

2. Нөхцөл байдал адилгүй гэдгийг хүүхдэдээ ойлгуул

Хүүхэд тань үгэнд орохгүй байхад биеэ барих 4 арга 3

Асуудал: дутуу нойртой хоносондоо эсвэл ажлаасаа ядарч ирээд хүүхэдтэйгээ тоглох чадалгүй байдаг. Үүнийг тань жижигхэн чөтгөр ойлгохгүй шууд л танд өсөрхөж уурлана.

Шийдэл: Яг одоо тоглох цаг биш , тун удахгүй тоглох цаг ирнэ гэдгийг тайлбарлаж ойлгуулаарай. Тэгэхээр таны хүүхэд нөхцөл байдал өөрчлөгдтөл хэсэгтээ л таныг амраана.

3. Өөрийнхөө бага насыг дурсаарай

Хүүхэд тань үгэнд орохгүй байхад биеэ барих 4 арга 4

Асуудал: таны хүүхдийн үсээ самнуулахдаа, эсвэл усанд орохдоо дургүйцээд байна уу, эсвэл хоолоо идэж өгөхгүй таныг зовооно.

Шийдэл: Энэ үед таны ээж яадаг байсныг санаарай. Хөндлөнгөөс өөрийгөө харж энэхүү үйл явдалд зөөлөн хандах, магадгүй бүр наргиа болгож болно.

4. Нөхөртэйгөө тохиролц

Хүүхэд тань үгэнд орохгүй байхад биеэ барих 4 арга 5

Асуудал: Ажилдаа хожигдох гээд байдаг, гал дээр өглөөний хоол дэврээд байдаг, хажуугаар нь утас дуугарна, хүүхдийн үс самнана, хувцаслана … Яг л галзуугийн эмнэлэг шиг байна уу?

Шийдэл: энэ үед гэрийнхнийгээ бодож байгаарай. Хүүхдүүд гүйлдэг, нөхөр тань дотносог инээг. Нөхөртэйгөө ажлаа хувиарлаад тохиролцвол хэн хэндээ амар байх нь мэдээж.
Хүүхэддээ өөрийг нь гэрт болж байгаа бүх муухай зүйлийн шалтгаан гэсэн сэтгэгдэл бүү төрүүл. Бие биедээ хүлээцтэй хандаж ойлгохыг хичээ.

5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *