Өвлийн цагт автомашинд тулгарах асуудлуудыг шийдвэрлэх аргууд

1

Өвөл цаг – машинтай хүмүүсийн хувьд хамгийн хэцүү улирал: дугуйгаа солих, дулаан хонуулах, цонх цантах …

Та бүхэнд хүйтний улирлаас айхгүй байх аргуудыг танилцуулах гэж байна. Нэг ёсондоо нэг сумаар хоёр туулай буудна даа.

Шил цантах

Өвлийн цагт машин арчилгаанд цаг болон хүч хэмнэх аргууд 1

Асуудлыг хэрхэн шийдэх вэ: уксус болон усыг 3:1 харьцаатай хольж шил рүүгээ цацна.

Цанталтыг хэрхэн таслан зогсоох вэ: хэрвээ шил цантсан бол 1 литрийн хэмжээтэй шүршигчид 600 мл цэвэр спирт дээрээс нь 200 мл ус болон 1 дусал сав суулга угаах шингэн бодис хийгээрэй.

 

Хөлдсөн цоожны нүх

Өвлийн цагт машин арчилгаанд цаг болон хүч хэмнэх аргууд 2

Асуудлыг хэрхэн шийдэх вэ: гар ариутгах бодис хөлдсөн цоожны нүхийг төвөггүй ажиллагаанд оруулна. Хэдхэн дуслыг түлхүүр дээрээ дусаагаад шургуулахад тос түрхсэн юм шиг л байна.

Бас нэгэн хуучны шалгарсан арга бий: түлхүүрээ халаагаад цоожны нүхэнд хийнэ. Гараа түлэх вий дээ, болгоомжтой байгаарай.

Хэрхэн таслан зогсоох вэ: ид хүйтэн эхлэхээс өмнө цоожны нүхэнд WD40 хийгээрэй. Таниас хэдхэн минут л авна, гэхдээ өвөлжингөө аврах болно.

Хаалга онгойхгүй байх

Өвлийн цагт машин арчилгаанд цаг болон хүч хэмнэх аргууд 3

Хэрхэн таслан зогсоох вэ: хаалганы зөөлөвч резин хөлдөх. Гал тогооны шүршигч (хүнсний дэлгүүрүүдээр зарагддаг) байхад л хангалттай. Резинэн зөөлөвч рүү шүршээд цаасан алчуураар арчина.

 

Шил хөлрөх

Өвлийн цагт машин арчилгаанд цаг болон хүч хэмнэх аргууд 4

Асуудлыг хэрхэн шийдэх вэ: сургуулийн самбарын эсгий алчуураар арчина – дахиж хөлрөхгүй ээ.

Хэрхэн таслан зогсоох вэ: хуучин оймсондоо муурны шээс шингээх чулуу хийж суудал доороо тавина. Уг бодис бүхээг дэх чийгшлийг шингээж авдаг байна.

Зөвлөгөө: машиндаа таглаагүй ус болон цай зэргийг бүү үлдээж бай.

 

Хажуугийн толь цантах

Өвлийн цагт машин арчилгаанд цаг болон хүч хэмнэх аргууд 5

Хэрхэн таслан зогсоох вэ: мөсөн бүрхүүл тогтоод байвал та шөнөдөө гялгар уутаар толио ороогоод хоноорой, уутныхаа амыг үсний боолтоор бооно. Өглөө босоод гялгар уутаа сугалж аваад харахад толь тань цантаагүй байна.

 

Их гэрэл цантах эсвэл хөлрөх

Өвлийн цагт машин арчилгаанд цаг болон хүч хэмнэх аргууд 6

Хэрхэн таслан зогсоох вэ: эхлээд гэрлээ сайтар цэвэрлээд дараа нь воск (лааны тос) түрхэнэ. Лааны тос түрхсэнээр цас, борооны ус тогтохгүй болгодог ажээ. Үр дүн нь хэдэн долоо хоног үргэлжлэх тул хэсэг хугацаанд та гэрлээ цэвэрлэх гэж зовохгүй нь.

 

Цасанд суух

Өвлийн цагт машин арчилгаанд цаг болон хүч хэмнэх аргууд 7

Та “хамраараа” л цасанд суучихаагүй л бол гадны тусламжгүйгээр төвөггүй гарч болно.

Асуудлыг хэрхэн шийдэх вэ: хотоос зайдуу гарах гэж байгаа бол машиныхаа ард муурын шээс шингээх чулуу хэдэн уутыг хийчихээрэй. Мөсөн дээр гулгах эсвэл цасанд суухад бага зэргийн бодис асгахад таны машин гараад л ирнэ.

Бас нэгэн сайхан арга бий. Хуучирсан хивс дугуйн дороо тавиарай.

25
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Мооцоо Цоомоо

    Мооцоо Цоомоо

    2016/12/21 at 17:28

    Б. Баяр-Очир

  2. ШИНЭ ОН

    2016/12/21 at 20:37

    ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА

  3. Зочин

    2016/12/22 at 01:58

    yes

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *