Google-ийг хайлт хийхээс өөрөөр ашиглах 19 гайхалтай арга

0

Google сайт байхгүй байсан бол бидний амьдрал ямар байх байсныг төсөөлөөд нэг үзээрэй. Хэрэгтэй мэдээллээ хэрхэн яаж хайж олох байсан бол оо? Дурын мэдээллийг уг сайтаас мэдээд авчихдаг болохоор бидэнд хүртээсэн бэлэг гэхээс өөрөөр юу гэж тодорхойлох билээ? Бидний хүргэх гэж буй 26 аргыг өөрийн болгосноор хайлт хийх тун амархан болох болно.

1. “Ulaanbaatar weather” гэж бичээд л хотынхоо цаг агаарыг мэдээд авчихаж болно

Та Улаанбаатар хотод амьдардаг бол шүү дээ.

Google-ийг хайлт хийхээс өөрөөр ашиглах 19 гайхалтай арга 1

2. Секундометрийг ашиглахдаа “set timer for one minute” гэж бичнэ

Хэрэв та ухаалаг утас, бугуйн цагаа ашиглахыг хүсэхгүй бол ингэж болох юм.

3. Ямар нэгэн үгний дуудлагыг сонсохыг хүсвэл доорх байдлаар хайлт хийгээд чанга яригчийн дүрсэн дээр дарна

“Definition: [word]” гэж бичихэд гарч ирэх болно.

4. Валютын нэгжийг шилжүүлэхдээ

12000 GBP to USD гэж бичнэ.

5. “sunset ulaanbaatar” гэж бичээд нар жаргах бодит хугацааг мэдэж авч болно

Нар мандах хугацааг ч хүртэл мэдэж авч болно.

Google-ийг хайлт хийхээс өөрөөр ашиглах 19 гайхалтай арга 6

 

6. Үнийн доод ба дээд хязгаарыг зааж хайлт хийгээд жижиглэнгийн барааг худалдан авч болно

Жишээлбэл Samsung TV 500…700 гэж хайна.

7. Онгоцны дугаараа бичиж нислэгийн талаарх мэдээллийг авах боломжтой байдаг

Google-ийг хайлт хийхээс өөрөөр ашиглах 19 гайхалтай арга 7

8. Асар их тоог үгээр бичихээс залхуурвал зүгээр л 83938427393=English гээд л биччихэд танд үгээр нь харуулах болно.

9. Хайж байгаа файлынхаа төрлийг тодотгож өгөөрэй, тухайлбал (.gif, .jpg) мэтчилэн

Хэрэв та хөдөлгөөнт GIF зураг хайж байгаа бол “animated” гэж нэмж бичихээ мартав аа.

10. Киноны нэрний ард “release date” гэж бичээд тухайн киноны нээлтээ хийх өдрийг нь мэдэх боломжтой

Жишээ нь, “Ant-Man release date” гэж бичиж хайна гэсэн үг юм.

Google-ийг хайлт хийхээс өөрөөр ашиглах 19 гайхалтай арга 8

11. Аливаа улс орны цагийн бүсийг олохдоо “time Afghanistan” гэж хайна

Дээрхтэй адилаар тухайн улсынхаа нэрийг сольж бичихэд л хангалттай, танд амжилт хүсье.

12. Google search bar бол тооны машин

Доорх байдлаар тооцооллыг оруулахад таны өмнөөс бүгдийг бодож өгөх болно.

Google-ийг хайлт хийхээс өөрөөр ашиглах 19 гайхалтай арга 2

13. Үгний гарлыг мэдэхийг хүсвэл тухайн үгнийхээ ард “etymology ” гэж бичээрэй

Velociraptor = орчин цагийн Латин хэлний хурдан + хулгайч = шувууны идэш гэсэн үг.

14. Хайлтын цонхонд “do a barrel roll” гэж хийгээд үзээрэй. Сонирхолтой юм болно доо

Google-ийг хайлт хийхээс өөрөөр ашиглах 19 гайхалтай арга 4

15. Цайны мөнгө тооцогчийг гаргахдаа хайлтын талбар дээр “tip calculator” гэж бичнэ

16. Дуртай хоолнуудаа хооронд нь харьцуулахдаа “vs”гэж бичиж өгнө

Пицца ялж байна уу? Юу болж байна? Pizza vs Candy

Google-ийг хайлт хийхээс өөрөөр ашиглах 19 гайхалтай арга 3

17. Нөхөж чадахгүй байгаа, юу гэж бичихээ мэдэхгүй байгаа хэсгээ одоор тэмдэглэж өгч болно, од байрласан хэсэгт Google танд санал болгох илэрцүүдийг харуулна

Жишээлбэл How to * with a girl.

18. Уртын хэмжээг олохдоо “one inch to meter” гэж бичнэ

0.0254-ээр үржүүлэхээ одоо больцгооё.

19. Өөрийн дуртай багийнхаа талаарх сүүлийн үеийн мэдээллүүдийг авч болно

Arsenal score гээд өөрийн дуртай багийнхаа оноог мэдэж авч болдог.

21
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/07/23 at 12:20

    Medku hun baidag l yum baih daa

  2. Tsetse Bilgee

    Tsetse Bilgee

    2015/07/23 at 12:23

    Haha hailt hiihees uur arga geegui bilvv :)) 19 hailt l bna daa google iig ingej ashigladaggui hun baihgui baihoo

  3. Begu Bilgun Chuluuntsetseg

    Begu Bilgun Chuluuntsetseg

    2015/07/23 at 12:34

    Хэдий байнга хэрэгцээ нь шаардагдахгүй зүйлүүд ч гэлээ сонирхолтой байлаа

  4. Harley Queen

    Harley Queen

    2015/07/23 at 20:49

    hooy tanai cs server yagaad haagdtsiin hezee neegdhiin ????? hariu bicheerei pls

  5. Tumur Banny

    Tumur Banny

    2015/07/23 at 22:49

    Medegui suganuud hahuud gej… Getel manai uvdiinhan shal uur

  6. Зочин

    2015/08/16 at 14:51

    hha ter do a barrel roll yasn sonirholtoi yn

  7. Unknown

    2016/02/11 at 22:16

    Жишээлбэл How to * with a girl.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *