Гар утас, нөүтбүүк цэнэглэхтэй холбоотой худал ярианд итгэхээ больцгооё!

2

2023 он золгоод удаж байна, гэсэн хэдий ч залгуураас салгахаа мартсан цэнэглэгчиндээ санаа зовсоор л, бас индүүгээ ч салгахаа мартсан байна уу? Үүгээр зогсохгүй нөүтбүүкээ шөнө “тог”-ноос нь салгахаа мартаж, гар утсаа 0% болтол нь цэнэглэхгүй гүрийнэ эсвэл дараа өдөр нь амьтай байлгахын тулд 100 хувь хүртэл нь цэнэглэнэ. Бид технологийн эрин үед энэ мэт байдлаар явсаар байх уу эсвэл “муу жаал”-ын дүрд орж цэнэглэгчээ тэр чигт нь залгаатай орхих уу?

Бид өнөөдөр иймэрхүү төрлийн асуудлыг хөндөхөөр шийдлээ. Техник нь хөгжиж дэвшээд байдаг, харин ашиглах заавар зөвлөгөө нь эртнийхээрээ байж огт болохгүй биз дээ.

Цуурхал 1. Утсаа шөнө нь цэнэглэж орхиж болохгүй

Орчин үеийн литий-ион батерейн тусламжтайгаар ухаалаг утсыг шөнөдөө айх зүйлгүй цэнэглээд орхиж болно: уг батерейд 100% хүрэнгүүт цэнэгийг зогсоох хянагч суурилуулсан байдаг. Тийм учраас гал түймэр гарах эсвэл батерей хурдан муудна гэхээс айх хэрэггүй.

Ганц л нөхцөл байдлыг анхаараарай, нэг санаа зовох зүйл бий – цэнэглэх явцад утас хэт их халах явдал. Халуун дулааны солилцоо алдагдаж байгаа үед утсыг шөнөдөө цэнэглэж хонох хэрэггүй. Ямар нэгэн загварын утас худалдан авахдаа хэрэглэгчдийн сэтгэгдэлтэй танилцаж байх нь зөв арга болно.

 

Цуурхал 2. Батерейг тэг болсных нь дараа л цэнэглэх ёстой юу?

Бас л орчин үеийн литийн батерей руугаа эргэж орж байна: учир юунд оршино вэ гэвэл, батерейд дахин цэнэглэх тойрог/үечлэл гэж байдаг (жишээ нь, iPhone-д 500 байдаг). Нэг тойрог – нэг бүтэн цэнэглэлт, өөрөөр хэлбэл батерей 0-ээс 100 хувь хүртэл цэнэглэгдэнэ. Хэрвээ та утсаа 90-ээс 100 хувь хүртэл цэнэглэсэн бол дөнгөж 1/10 тойргийг л ашиглалаа гэж үзнэ. Өөрөөр хэлбэл та тойргийн хугацааг ямар нэгэн алдагдалгүйгээр 10 дахин нэмэгдүүлж чадаж байна.

Батерейн нэг бүтэн тойргийг дэмий үрэхгүйн тулд өдрийн турш хэд хэдэн удаа цэнэглэвэл зохилтой (мэдээж боломжийнхоо хэрээр).

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хэрвээ та батерейн хэмжээг 40-80 хувийн хооронд байнга барьж чадвал таны батерей илүү удаан, үр дүнтэй танд үйлчлэх болно.

Урьд өмнө нь мэргэжилтнүүд, техникийг тэг болохоос нь өмнө цэнэглэж байгаарай гэж зөвлөдөг байсан. Гэсэн хэдий ч өнөөдрийн төхөөрөмжийн батерейд тохируулга хийх төхөөрөмж суурилуулжээ. Эдгээр “ухаалаг батерейнууд”нь таны утасны батерейг огцом буурахаас хамгаалж зохицуулалт хийж өгнө. Гэхдээ хэрвээ таны гар утасны батерейны хувь огцом унаад байвал цэнэглэхээс өөр аргагүй.

 

Цуурхал 3. Цэнэглэгчийг залгууранд залгаатай орхиж болохгүй

Цэнэглэгчээ алдах эрсдэлгүй бас хэрэглэхэд амрыг нь бодвол залгууранд нь орхиж болох мэт, гэхдээ аюулгүй байдлын дүрмийг мартаж болохгүй: аливаа цахилгааны хэрэгслийг хэрэглээгүй үедээ байнга залгуураар нь салгах ёстой. Энэ дүрмийн гол зорилго нь цахилгааны хэлбэлзлээс болж гарах түймрээс урьдчилан сэргийлж байна.

Үнэн хэрэгтээ иймэрхүү цахилгааны хэлбэлзэл томоохон хотуудад маш ховор үзэгдэл. Тиймээс энэ урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь яг л “safety remove hardware” гэдэг анхааруулгатай адил утгатай болоод байна. Гэхдээ 4 “но” байгааг анхаараарай, хэрвээ эдгээрийн нэгэнтэй нь та нүүр тулгарч байсан л бол цэнэглэгчээ залгуураас нь салгахаас өөр аргагүйд хүрлээ:

  • Танай гэрт цахилгаан газардуулагч байхгүй бол, мөн цахилгааны хэлбэлзэл мэдрэгддэг бөгөөд байнга цахилгаан тасардаг бол
  • Гэрээр чөлөөтэй явах гэрийн амьтан танайд байгаа юу? Энэ тохиолдолд тэд ямар ч ичиж зовох зүйлгүй цахилгааны утсыг мэрж орхино, тиймээс цахилгаанаас салгаад орхисон нь дээр.
  • Хөршүүд байнга ус алддаг бол
  • Таны цэнэглэгч халдаг эсвэл чимээтэй бол, тэр ч бүү хэл цахилгаан хэрэгслээ цэнэглээгүй байхад хүртэл шуугиад байна уу? Энэ тохиолдолд орон байраа сольж байхаар цэнэглэгчийг шууд шинээр сольсон нь дээр.

За, ингээд цэнэглэгчийг залгуурт орхих уу үгүй юу гэдгийг дүгнэж хэлэхэд – хүн болгоны л хэрэг. Залгаатай байлаа гээд цэнэглэгч өөрөө муудахгүй харин цахилгааны хэрэглээ (ямар нэгэн цэнэглэх үйлдэл хийгээгүй байхдаа ч цахилгаан хэрэглэж байдаг)-нд мэдэгдэхүйц нөлөөлөхгүй.

 

Цуурхал 4. Нөүтбүүкийг байнга цэнэглээд байвал муу ажиллана

Яг л нөгөө утастай адил нөхцөл байдал үүснэ: орчин үеийн нөүтбүүкийн тэжээлийн схем нь бүтэн цэнэглэгдсэн байхад өөрийгөө хязгаарлах төхөөрөмжөөр суурилуулагдсан байдаг, тийм учраас түүний бүтэн цэнэглэгдэх тойргийг дэмий үрэх хэрэггүй. Урьдчилан сэргийлэх үүднээс мэргэжилтнүүд ядаж сардаа нэг удаа тэг хүртэл нь буулгаад цэнэглэхийг зөвлөж байна.

Нөүтбүүкийн гэмтлийн түгээмэл шалтгаан нь төхөөрөмжийг халаасантай холбоотой, мөн тохиромжгүй нөхцөл байдалд ашигласан – ерөнхийдөө хэрэглэгчийн буруу үйлдлээс л болж эвдэрдэг байна.

Дүгнэлт хийхэд: өнөөдрийн технологийн хөгжил та цэнэглэгчээ залгуурт орхисон эсэхэд санаа зовох ямар ч шаардлагагүй болтлоо дээд хэмжээнд хүрсэн. Хэрвээ та итгэхгүй хэвээр л байгаа бол гэрээ тойроод утасны цэнэглэгчээс эхлүүлээд хөргөгчөө хүртэл салгаад гарсан нь дээр биз ээ.

53
ГайхмаарГайхмаар
17
Ха ХаХа Ха
13
ТэнэглэлТэнэглэл
13
БурууБуруу
11
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *