Гутал арчлах хамгийн шилдэг 12 лайфхак

4

Судлаач Омри Гиллатын хийсэн судалгаагаар өмссөн гутлаар нь ямар нэг хүний тухай 90% хүртэлх мэдээлэл авч болно гэж тогтоосон байна. Жишээ нь шинэ биш боловч арчилгаа сайтай гутал нь тухайн хүнийг хариуцлагатай, ёс суртахуунтай хүн гэж харуулна. Харин огцом түргэн зантай хүн нарийн, хагас түрийтэй гутал өмсдөг гэх мэт. Ер нь хүнийг гутлаар нь их дүгнэдэг учир энэ хувцсандаа ихээхэн анхаарал тавьж арчилж байх ёстой билээ.

Энэ удаа гуталтай холбоотой гардаг олон бэрхшээлийг хэрхэн давах тухай зөвлөгөөг танилцуулах ба төгсгөлд нь өндөр өсгийтэй гутал өмсөх дуртай бүсгүйчүүдэд зориулсан бонус бий.

1. Эвгүй үнэр

Машинд хэрэглэдэг үнэр дарагч “гацуур” нь гутлын муухай үнэрийг маш сайн дардаг бөгөөд нэг шөнө гутал дотроо байлгахад хангалттай. Хэрвээ энэ нь тус болохгүй бол гутлын улавчаа солих хэрэгтэй. Муухан материалаар хийсэн улавч нь муухай үнэр бий болох нэг нөхцөл болдог учир аль болох натурал материалаар хийсэн улавч хэрэглэх нь зөв бөгөөд ялангуяа нүүрсэн давхарга бүхий улавч хамгийн зөв сонголт юм шүү. Ийм улавч нь чийгийг сайн шингээж, муухай үнэр бий болох нөхцөлийг үгүй болгодог байна.

 

2. Арьсан гутлын үрчийж, зураас гарсан гэмтэл

Арьсан гутал нь хэрэглэх явцад муудаж үрчлээ мэт үрчийсэн зураастай болдог. Үнэндээ арьс гэдэг маань бидний биеийн арьстай адил учир түүнийг тусгай тосоор тосолж байх хэрэгтэй. Эхлээд хэсэг тос түрхээд хэдэн цаг шингээх ба дараа нь өнгөлнө. Орлуулагч болгон вазелин болон хүүхдийн тос хэрэглэж бас болдог.

 

3. Зөв хатаах

Гутлын хэвийг алдагдуулахгүйн тулд аль болох халуун газраас хол газар хатаах нь зөв юм. Гутал хатахын тулд 24-48 цаг хэрэгтэй. Тийм учраас нэг улиралд өмсөх хэд хэдэн хос гуталтай байх хэрэгтэй бөгөөд нэг нь хатаж байхад нөгөөхийг нь өмсөх болно. Хэрвээ хүлээх аргагүй бол үсний сэнс хэрэглэж болох боловч зөвхөн хүйтэн агаараар үлээлгэх хэрэгтэй шүү.

 

4. Норсон гутал

Та гутлаа бороонд норгосон, шалбааг тогтсон усан дээр гишгэсэн бол халаагч буюу паар дээр яаран тавьж болохгүй. Цаасан савтай будаан дотор хийж тавих нь илүү үр дүнтэй. Будаа нь чийгийг сайн авах бол эфкалиптийн эфирийн тос зэрэг нь муухай үнэрийг шингээж алга болоход тус болдог байна.

Хэрвээ гэртээ та мууртай бол муурны шээсний үнэр дарагчийг ашиглах хэрэгтэй ба энэ нь чийгийг юунаас ч илүү шингээдэг байна.

 

5. Гутлаа зөв өмсөх

Гутал өмсөхөд зориулсан өсгийвчийг өдөр тутам, байнга хэрэглэж дадах нь олон бэрхшээлээс зайлсхийх сайн дадал юм. Өсгийвчгүй өмсөхөд гутлын ар хэсэг сунаж хэлбэрээ алдах учир хөлийн улыг яг зөв барих чадвараа алдаж цэврүү үүсэх, гэмтэх нөхцөл болдог байна. Хэрвээ өсгийвч гар дор чинь байхгүй бол ямар нэг төлбөрийн хуванцар картыг ашиглаж болно. Ийм карт нь амархан  гулгадаг, хэлбэр даган өөрчлөгддөг сайн талтай билээ.

 

6. Илгэн гутал дээрх толбыг арилгах

Илгэн гутлын толбыг арилгахдаа энгийн баллуур хэрэглэж болно. Үрэх явцад баллуурын хэсэг үйрч дотогшоо гүн нэвтэрч янз бүрийн тоос, бохиртой наалдан гадагшилдаг байна. Үүний дараа гутлаа жирийн сойзоор сойздож цэвэрлээрэй.

Хумсны хуурай нь ч бас иймэрхүү бэрхшээлийг давахад сайн хэрэгсэл бөгөөд гутлаа гэмтээхгүйн тулд энэ багажийг болгоомжтой ашиглах хэрэгтэй.

 

7. Давсны толбо, мөр

Хүйтний улиралд гудамжинд халтиргаа бий болгохгүйн тулд янз бүрийн уусмал цацдаг нь гутал муудахад хүргэж, янз бүрийн толбо, мөр бий болгодог. Үүнийг уксусын тусламжтайгаар арилгаж болно. Уксусаа 1/3 харьцаагаар устай хольж зөөлөн даавуугаар гутлаа арчина. Гэртээ ирэх болгондоо ингэж арчиж байх нь илүү үр дүнтэй билээ.

 

8. Хурц, тод өнгөтэй гутлын бохир, толбыг арилгах

Хурц тод өнгөтэй кет болон бусад гутлыг цэвэрлэх нь нилээд төвөгтэй ажил байдаг ба буруу цэвэрлэх явцад гутал өнгө, хэлбэрээ алдаж болзошгүй. Ингэж гутлаа гэмтээхгүйн тулд нимбэгийн шүүс ашиглана. Энэ шүүс нь гутлыг маш зөөлөн сайн цэвэрлэх ба өнгө алдуулахгүй төдийгүй зарим нөхцөлд бүр сэргээдэг байна. Нимбэгийн шүүсээ устай 1/3 харьцаагаар хольж гутлаа зөөлөн үрэх байдлаар цэвэрлэнэ. Хэрвээ бохирдол их гүн бол тэр хэсгээ нимбэгээр үрээд 20-30 минут байлгах хэрэгтэй. Дараа нь усаар зайлаарай.

 

9. Лакан гутлыг гялалзуулах

Лакан гутал нь хэрэглээний явцад өөрийн гялалзсан өнгөө алдаж жижиг сэв үүсдэг. Үүнээс зайлсхийхийн тулд гутлаа вазелинаар тосолж байгаарай. Хэдийгээр брэндийн үнэтэй тос их байдаг боловч энэ арга нь чанарын хувьд огт дутахгүй юм шүү.

 

10. Пүүз угаах

Олон угаалгын машинд спортын гутал угаах боломж байдаг боловч түүнээс зайлсхийх хэрэгтэй ба учир нь ийм байдлаар угаахад уг пүүз хийсэн материал нь ихээхэн элэгддэг байна. Ус улны дотор хэсэгт орж, хатаах явцад энэ нь хэлбэр алдагдуулах, гэмтэх нөхцөл болно.

Пүүзийг гараар угаах хэрэгтэй: үдээсийг нь, улавчийг нь аваад зөөлөн үрж угаа. Их бохирдлыг цэвэрлэхдээ хуучин шүдний сойз хэрэглэж болно. Дотор хэсгийг элдэв бактериас цэвэрлэхийн тулд спиртээр арчиж хэрэглэж  болдог байна.

 

11. Гутлаа хамгаалах

Лааны тос нь бараг бүх төрлийн гутлыг хамгаалах сайн хамгаалалт болдог билээ. Тусгай лааны тос адил бодис, энгийн лааны тос зэргийг хэрэглэж болох ба хамгийн нимгэн давхарга нь ч бохир болон уснаас хамгаалж, гуталд гялалзсан өнгө бий болгодог юм.

 

12. Шинэ гутлын мөр

Шинэ гутлын будаг оймс болон хөлөнд ул мөр үлдээх нь бий. Энэ бэрхшээлээс салахын тулд тальк хэрэглэж болно. Хайрлах юмгүйгээр дотор нь талькаа хийж цэвэрлэх ба дараа нь асгаж үлдэгдлийг нь цэвэр даавуугаар арчиж авна. Талькийг хүүхдийн цацлага болон цардуулаар орлуулж болдог.

 

Бонус: өндөр өсгийтэй гутал өмсөөд ядрахгүй, өвдөхгүй байх талаарх зөвлөгөө

Топ модель Мари Хелвин нэгэн удаагийн ярилцлагадаа нууцаа дэлгэсэн бөгөөд одоо энэ нууцыг нь олон мянган залуу бүсгүйчүүд хэрэглэж байна. Энэ нь хөлийн 3-4-р хуруунуудыг шархны лент, түүнийг орлуулж болох зүйлээр холбон боох явдал юм. Өндөр өсгийтэй гутал өмсөн алхах үед ихэнх ачаалал хөлийн урд хэсэгт ирдэг бөгөөд ингэж боосноор ачааллыг арай жигд тараадаг байна.

Харин танд гутлаа арчлах, хамгаалах өөр ямар нэг арга бий юу? Энэ талаар сэтгэгдэл дээр бичээрэй.

22
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
7
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *