Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн алдартай, ер бусын загварлаг автомашинууд

0

Дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн алдартай, ер бусын загварлаг автомашинуудын мэдээллийг мэргэжлийн хүрээнд биш ч гэлээ энэ сэдэв таалагдсан учраас доорх мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Шүүмжлэлийг сэтгэгдэл хэсэг дээр бичиж болно шүү (шууд шүүмжилж эхлэлгүй авто-тюнингийн шинэ салбар бий болгоход туслаарай).

Улс орнуудын хамгийн өвөрмөц загвартай машинууд 2

Богино хэмжээний видео

Хэд хэдэн хувийн нээлтүүдийг нэмлээ.

Lowrider

Улс орнуудын хамгийн өвөрмөц загвартай машинууд 5

Улс орнуудын хамгийн өвөрмөц загвартай машинууд 6

Drag rice

Улс орнуудын хамгийн өвөрмөц загвартай машинууд 7

Улс орнуудын хамгийн өвөрмөц загвартай машинууд 8

Swangas

Улс орнуудын хамгийн өвөрмөц загвартай машинууд 9

Улс орнуудын хамгийн өвөрмөц загвартай машинууд 4

Япон VIP загвар

Улс орнуудын хамгийн өвөрмөц загвартай машинууд 10

Улс орнуудын хамгийн өвөрмөц загвартай машинууд 3

Oni-kyan (Demon Camber)

Улс орнуудын хамгийн өвөрмөц загвартай машинууд 11

Улс орнуудын хамгийн өвөрмөц загвартай машинууд 12

Hot Rod

Улс орнуудын хамгийн өвөрмөц загвартай машинууд 13

Улс орнуудын хамгийн өвөрмөц загвартай машинууд 14

Hi-Riser

Донк гэж юу вэ? Ихэвчлэн 22-оос 30 болон түүнээс дээш инчийн дугуйтай Америк унааг хэлдэг. Мөн донкийн салшгүй чухал зүйл бол тод өнгө юм. Энэ стиль нь АНУ-ын өмнөд хэсэгт анх дэлгэрсэн бөгөөд унаагаа гудамжинд буддагаараа нилээд алдартай болсон. Мөн түүнчлэн машиныг ихэвчлэн гар аргаар буддагийг хүн бүр мэднэ.

Эдгээр автомашинуудын хамгийн тод жишээнүүдийг дурдвал – хамгийн түгээмэл загвар нь Chevrolet-Impala, Monte-Carlo, Caprice, Chevelle; ховор загварууд нь Buick Regal, Oldmobile Cutlass, El Camino, Pontiac Grand Prix, Pontiac Bonneville.

Улс орнуудын хамгийн өвөрмөц загвартай машинууд 15

Улс орнуудын хамгийн өвөрмөц загвартай машинууд 16

Bosozoku

Босозоку – 2009 онд л гэхэд 42,5 мянга гаруй байкер унаж байжээ.

Босозоку – Японы хамгийн алдартай авто соёлын нэг юм. Анхандаа энэ унаа нь мотоциклтой дээрэмчдийн бүлэглэлийн соёл болон дэлгэрч байсан ч удалгүй автомашин болон хувирсан юм.

Дараа нь тэдний ихэнх нь гэмт хэргээс холдож мотоциклийн бүлгэмээрээ үлджээ.

Улс орнуудын хамгийн өвөрмөц загвартай машинууд 17

Улс орнуудын хамгийн өвөрмөц загвартай машинууд 24

Rat Rod

Сонгодог Хот роддингийн салбарт рет род гэж өөр нэгэн төрөл багтана. Рет род нь өндөр хурдны мотортой бөгөөд хот родын уламжлалт олон шинжүүдийг өөртөө багтаасан. Гэвч тэдний хооронд ялгаатай тал их бий.

Ямар ч уламжлалт хот род эсвэл стрит род нь хүчин чадлын өндөр үзүүлэлт болон өндөр чанартай эд анги, тансаг үзэмж, мэргэжлийн будалт, аэрограф, машиныг улам хээнцэр харагдуулах их хэмжээний жижиг эд анги, салоны үнэт хэрэгслүүдтэй байдаг. Харин рет родыг ярьвал энэ бүх төсөөлөл үгүй болно, өөрөөр хэлбэл бүх зүйл нь эсрэгээрээ гэсэн үг.

Гялалзсан дүр төрх нь металл эд ангиар солигдсон бохир хэв маягийн машин гэж хэлж болно. Рет род бол сүрдмээр мөртлөө сонирхол татам хэрцгий хот род юм. Энэхүү зэвэрсэн төмрийн доор зуу гаруй морины хүчин чадалтай хүчирхэг спорт машин нуугддаг.

Улс орнуудын хамгийн өвөрмөц загвартай машинууд 18

Улс орнуудын хамгийн өвөрмөц загвартай машинууд 19

Sleeper

Слипер нь энгийн төрхтэй ердийн автомашин боловч техникийн хувьд сайжруулсан үзүүлэлттэй.

Үйлдвэрлэгч хэрэглэгчийн хүсэлтээр жирийн автомашиныг слипер болгож чадна. Ажилтан бүр өөрийн хэсэгт хамаатай эд ангитай л ажиллана. Үйлдвэр – үйлдвэрлэгч – нэмэлт орлого. Үйлдвэрийн хамгийн түгээмэл слиперүүд бол – Subaru Forester 2.5XT, Mazda 6 MPS, Hyundai Sonata Turbo, Volkswagen Passat R36, Mitsubishi Galant VR-4.

АНУ-д слиперийг sliper agent гэж нэрлэдэг, орчуулбал нууц агент. Их Британид Q-car гэж нэрлэнэ. Анх энэ нэршил нь 1963 оны Motor Sport сэтгүүлийн Lotus Cortina автомашин дээр хэрэглэгдэж байжээ.

Энгийн машиныг слипер болгох нь нийт машин эзэмшигчдийн 70%-ийнх нь мөрөөдөл биз ээ. Үүний тулд ердийн хөдөлгүүрээ томруулах эсвэл хөдөлгүүрээ тэр чигт нь шинэчлэхэд хангалттай юм.

Эдгээр сайжруулалт нь тэгш шулуун зам дээр хурдлахад л тохиромжтой. Хэрэв хурдаа бууруулалгүйгээр эргэлт хийхийг хүсэж байгаа бол нэмэлтээр аюулгүйн каркас, тусгай тоормос суурилуулах хэрэгтэй болно. Ийм “засвар” нь ихэнх улс оронд хууль бус байдаг, гэвч азаар цагдаагийн шалгах магадлал 10%-тай л байдаг байна.

Улс орнуудын хамгийн өвөрмөц загвартай машинууд 20

Улс орнуудын хамгийн өвөрмөц загвартай машинууд 21

Kustom Kulture

Kustom Kulture-ийг АНУ-ын тюнинг сонирхогч ямар ч машины фен дайны дараах хэрэглэгдэхээ больсон машиныг ашиглан бий болгож чадна.

Өнөөдөр Kustom Kulture автомашины соёл нь хамгийн урт бөгөөд сэтгэл сэргэм түүхтэй. Энэ соёл нь хот родын үргэлжлэл мэт АНУ-д 1960-аад оноос дэлгэрчээ.

Kustom Kulture-ыг дэмжигчид “хот род”-ын эрин үеийг дахин сэргээхийг хүсчээ. Тэд автомашинаа ихэвчлэн гараар хийж, тод өнгө болон пинстрайпинг ашиглан өөрийн өвөрмөц хэв маягийг бий болгохын тулд хичээжээ. Бүх автомашины загварын чиг хандлага нь загвар болон хөгжмийн нөлөөгөөр өөрчлөгдөж байна.

Kustom Kulture нь үүссэнээсээ хойш хэд хэдэн үе шатыг туулж дэлхий дахинд танигдсан юм:

– Грисер (Greaser);

– Дрэг-рейсер;

– Лоурайдер (Lowrider).

Улс орнуудын хамгийн өвөрмөц загвартай машинууд 22

Улс орнуудын хамгийн өвөрмөц загвартай машинууд 1

Raggare

Raggare – Швед, Норвеги, Дани, Герман, Австрид нилээдгүй алдартай билээ. Raggare нь Greaser-ийн соёлтой холбоотой.

Өнөөдөр энэ соёлын гол илрэл нь хуучны дүр зурагтай Америк ретро машин сонирхогчдын жил бүрийн уулзалт юм.

Улс орнуудын хамгийн өвөрмөц загвартай машинууд 23

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/12/17 at 23:08

    Сэтгэгдэл *

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *