Ер бусын онцгой содон төрхтэй амьтад

0

Цахим ертөнцөд гэрийн тэжээвэр амьтад зориулагдсан олон хуудас, бүртгэл байдаг. Хэн нэгэн нохой эсвэл муурны блог байнгын уншигчидтай, идэвхтэй дагагчидтай байх нь түгээмэл. Тэдгээр хуудас, блогуудын интернэт хэрэглэгчдийн анхаарлыг татдаг гол зүйл нь тухайн нохой эсвэл муурны ааш аяг, царай төрх, нүүрний хувирлыг харуулсан хөгжилтэй, өхөөрдмөөр зурагнууд байдаг.

Мөнхийн сэтгэл хангалуун бус царайтай байдаг Эрл нохой, Локи нэртэй вампир муур, өрөвдмөөр уйтгартай царайтай Луху муур, “Мөстлөгийн үе” хүүхэлдэйн киноны баатрыг санагдуулам Заппа нохой бол дэлхийн хэмжээнд алдартай болсон амьтад. Гэхдээ онцолж хэлэхэд эдгээр амьтад бүгд эрүүл мэндийн янз бүрийн шалтгаанаар нүүр царайны хачирхалтай төрхтэй болсон юм байна. Заппагийн хувьд гэхэд насжилтын улмаас олонх шүдээ алдсанаар хэл нь гадагшаа унжих болсон бол Луху нялх байхдаа нүдний ноцтой халдвараар өвчилж, Эрл нохой буруу хазалттай болохоор доод шүднүүд нь ил харагддаг аж. Хэдий тийм боловч энэ нь тэднийг сайн эзэнтэй болоод зогсохгүй дэлхий нийтэд танигдахад нь саад болоогүй юм.

1. Айова мужийн Эрл нэртэй нохой

Түүний эзэн Derek Bloomfield-ийн өгүүлснээр тэр цоо эрүүл гэнэ.

Ер бусын онцгой содон төрхтэй амьтад 1

Баргар царайтай харагддагийн шалтгаан нь түүний шүднүүд буруу хазалттай.

Ер бусын онцгой содон төрхтэй амьтад 2

Үргэлжийн дүнсгэр царай нь Эрлийг дэлхий дахинд алдаршуулжээ.

Ер бусын онцгой содон төрхтэй амьтад 3

Гадаад төрхөөрөө тэр үргэлж хүмүүсийн анхаарлыг татдаг.

Ер бусын онцгой содон төрхтэй амьтад 4

Нохойны эзэн хэлэхдээ “Эрлийн нэр тэр даруй түгж эхлэхэд бид үнэхээр гайхсан шүү.” гэжээ.

Ер бусын онцгой содон төрхтэй амьтад 5

“Тэр анх төрөхдөө л ийм төрхтэй төрсөн ба малын эмч түүнийг бусад гөлөг шиг л эрүүл гэсэн байна. Тэр хэдий уйтгартай, баргар харагддаг ч биднийг үргэлж инээлгэж, бидэнд баяр баяслыг авчирч байдаг.” гэж эзэн нь хэлсэн байна.

Ер бусын онцгой содон төрхтэй амьтад 6

Ер бусын онцгой содон төрхтэй амьтад 7

2. Ил цухуйх хоёр соёоноосоо болж цус сорогч гэж хочлогдох болсон Локи муур

Муурны эзний хувьд муур нь яагаад ийм болсныг мэддэггүй гэнэ.

Ер бусын онцгой содон төрхтэй амьтад 8

Эзэн нь хэлэхдээ “Би түүнийг асрах газраас авахдаа л түүний гадаад төрхийн тухай юу ч дурсаагүй.” гэжээ.

Ер бусын онцгой содон төрхтэй амьтад 9

Луху нэртэй энэ муужгай Бээжинд амьдардаг.

Ер бусын онцгой содон төрхтэй амьтад 10

Энэ өхөөрдмөөр бас өрөвдмөөр төрхтэй муужгай аль хэдийнээ интернэт од болжээ.

Ер бусын онцгой содон төрхтэй амьтад 11

Олон хүмүүс түүний эзнээс Лухуг хөгжилтэй байдаг уу гэж асуудаг байна.

Ер бусын онцгой содон төрхтэй амьтад 12

Түүний уйтгартай царайнд инээмсэглэл огт тодордоггүй мэт.

Ер бусын онцгой содон төрхтэй амьтад 13

Гэхдээ түүнд уйтгарлах шалтгаан огтоос байхгүй, учир нь Луху, Бархер ба Барди нэртэй хоёр мууртай хамт амьдардаг.

Ер бусын онцгой содон төрхтэй амьтад 14

Ер бусын онцгой содон төрхтэй амьтад 16

3. Заппа нохой

“Ice Age” хүүхэлдэйн киноны Sid-тэй адилхан гэдгээрээ алдартай.

Ер бусын онцгой содон төрхтэй амьтад 15

Тэрээр 15 настай бөгөөд хэдэн жилийн өмнөөс насжилтын улмаас шүднүүд нь унаж эхэлснээр ийм төрхтэй болжээ.

Ер бусын онцгой содон төрхтэй амьтад 17

Нохойны эзэн Sadie болон Rosalie Millen нарын хэлснээр Заппа хэдэн жилийн өмнөөс хэлээ гаргаж эхэлсэн гэнэ.

Ер бусын онцгой содон төрхтэй амьтад 18

Заппагийн эзэд хэлэхдээ “Заппагийн онцгой гоо үзэсгэлэн түүнийг бидний хувьд улам ч үнэ цэнэтэй болгосон төдийгүй хөгширч буй амьтдыг яг л залуутай нь адилаар хайрлаж, бүр ч ихээр асарч халамжлах хэрэгтэй гэдгийг бусдад харуулах болсон.” гэжээ.

Ер бусын онцгой содон төрхтэй амьтад 19

2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/12/14 at 14:59

    hoorhii nohoi min

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *