85 настай эмээ болон 24 настай залуугийн хуримын зураг олон хүний гайхшралыг төрүүлжээ. Гэвч энэ зургийн ард сэтгэл уярам гайхалтай түүх бий

5

Саяхан хоорондоо 61 насны зөрүүтэй өндөр настай эмэгтэй болон залуухан эрэгтэй хоёрын авахуулсан хуримын зураг Хятадын сошиал платформуудаар олон нийтэд хүрч, хүмүүсийн анхаарлыг татсан. Гэсэн хэдий боловч, энэ зургийн цаана бүхий л амьдралаа гудамжинд хаягдаж, орхигдсон нярайнуудыг асарч халамжлахад зориулсан эмэгтэйн гайхалтай түүх байсныг хэн ч эхэндээ мэдээгүй юм.

Oriental Daily

“Oriental Daily”-ийн мэдээлж буйгаар Zhang нь 24 настай гал сөнөөгч мэргэжилтэй залуу бөгөөд Жианси мужийн Фэньи хотод амьдардаг юм байна. Харин өндөр настай эмэгтэйг Tang гэдэг бөгөөд энэ жил 85 насыг зооглож буй нэгэн ажээ.

Ярилцлагын үеэр Zhang хэлэхдээ, Tang 1983 оноос хойш эмнэлгийн ойролцоо хаягдаж орхигдсон нярайнуудыг аварч, асран хамгаалсаар өнөөдрийг хүрсэн гэжээ. Нярайнууд хүчтэй бас эрүүл болсны дараа Tang тэднийг асрамжийн газар руу явуулах юм уу, эсвэл бусдад үрчлүүлдэг байжээ.

Харин бие физиологийн хувьд сул дорой нярайнуудыг Tang өөрөө үрчилж авч, өөрийнхөө хүүхдүүд шиг үзэн, өсгөж хүмүүжүүлдэг байсан гэнэ. Ярилцлага өгсөн Zhang нь өндөр настай эмэгтэйн өөр дээрээ үрчилж авсан 6 хүүхдийн нэг юм.

Oriental Daily

Энэ явдал одоогоос 24 жилийн өмнө болсон бөгөөд тухайн үед Tang 61 настай байжээ. Өөрөөр хэлбэл Tang нөхрийнхөө хамтаар 6 хүүхдийг өөрийн төрсөн 5 хүүхдийнхээ хамтаар өсгөж, хүмүүжүүлсэн байна. Хосууд өөрсдийн тэтгэврээ бүгдийг нь тэдэнд зориулдаг байснаас гадна, өнөр өтгөн гэр бүлээ тэжээхийн тулд хүнсний ногоо зарж, мөнгө олдог байв.

Zhang-ийн эгч тэдгээр үрчлүүлсэн 6 хүүхдийн нэг бөгөөд тэд Tang-ийг эмээ гэж дуудсаар өнөөдрийг хүрчээ.

 

Гал түймэртэй тэмцэх газраас тусламж дэмжлэг үзүүлжээ

Oriental Daily

Өнөр өтгөн гэр бүлийг авч явахын тулд Tang болон түүний нөхөр санхүүгийн хүндрэлтэй асуудлуудтай удаа дараа нүүр тулгарч байжээ. Аз болоход 2001 онд Фэньи хотын гал түймэртэй тэмцэх газрын зүгээс тэдний амьдралын нөхцөл байдлыг олж мэдээд, Zhang болон түүний эгчийн сургалтын төлбөрт тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна.

Ойролцоогоор 10 жилийн турш гал түймэртэй тэмцэх газрын удирдлагууд олон удаа солигдсон ч, тэд үргэлжлүүлэн, Zhang-ийг 2016 онд, эгчийг нь 2013 онд ахлах сургуулиа төгсөх хүртэл нь тэтгэмжээ олгожээ.

Эдгээр он жилүүдэд гал түймэртэй тэмцэх газар Zhang-ийн зүрхэнд үр суулгасан юм. Үр дүнд нь сургуулиа төгсөж, коллежид элсэн орохдоо тэр мөрөөдлөө дагаж, улсдаа зүтгэхийн тулд армид элсэхээр шийджээ. Тэрээр өөрийг нь өсөж торниход туслалцаа үзүүлсэн гал сөнөөгчдийн нэг болж чадсан юм.

 

2020 онд Zhang гайхалтай ажлын гүйцэтгэлээрээ гуравдугаар зэрэг хүртжээ

Oriental Daily

Хэдийгээр Zhang галын бригадад элссэн ч, энэ ажил түүний төсөөлж байснаас илүү хүнд байв. Гэхдээ тэр үүнийгээ өөрийн эрхэм зорилгоо болгосон учраас хүмүүст туслах уг үйлсийг гардан хийх болсондоо хэзээ ч харамсаж байгаагүй гэнэ.

“Эмээ минь надад хоёр дахь амьдралыг өгсөн. Мөн гал сөнөөгчид надад гурав дахь амьдралыг минь өгсөн.” хэмээн Zhang хэлжээ.

Мөн тэрээр ээж нь нaс бaрсан, санхүүгийн асуудалтай хоёр ч оюутанд тусламж, дэмжлэг үзүүлж байгаа талаараа хэлсэн юм.

 

Эмээдээ ямар нэгэн сайхан зүйл хийж өгөхийг хүсжээ

Одоо Zhang ажлынхаа онцлогоос болоод эмээтэйгээ цагийг бага өнгөрөөх болсон тул, амралтын өдрөөрөө эмээгээ дагуулаад хоёулхнаа гадагш гардаг байна.

Эмээ нь залуухан байхдаа гоо сайханд ихэд дуртай байсан ч, гэр бүлээ авч явахын тулд өөртөө анхаарах цаг зав олдож байгаагүй талаараа хэлсэн юм. Эмээ нь амьдралынхаа турш ганц ч удаа хуримын даашинз өмсөж үзээгүй ажээ.

2020 оны 5-р сард Zhang өвөө болон эмээдээ хуримын зураг авахуулах гайхалтай гэнэтийн бэлгийг барьсан байна. Гэсэн хэдий ч тухайн өдөр өвөөгийнх нь бие тааруу байсан учраас зургийн студид очиж чадаагүй гэнэ.

Oriental Daily

Иймд Zhang дүрэмт хувцсаа өмсөж, эмээгийнхээ хамтаар зураг авахуулжээ. Эмээ маань авахуулсан зургаа хараад, бага зэрэг ичиж байсан ч аз жаргалтай байсан гэжээ.

Энэ жилийн Хятадын Цагаан сарын баяраар галын бригад Tang-ийг урьж, хамтдаа оройн зоог барьцгаасан байна.

Zhang хэлэхдээ, одоогийнхоо амьдралд үнэхээр сэтгэл хангалуун байгаа гэнэ. Түүний хамгийн ихээр хүсэж буй зүйл нь эмээ нь үргэлж эрүүл байж, удаан хугацаанд хажууд нь хамт байгаасай гэх хүсэл болохыг уламжилсан юм.

Oriental Daily

Мөн тэрээр эмээ нь зөвхөн бага сургуулийн боловсролтой ч, сайхан сэтгэл, бусдыг гэсэн хайр халамж болон хүнд талархлаа илэрхийлэх хүмүүжлийг эмээгээсээ сурч авсан талаараа хэлжээ.

Хэдийгээр эмээ маань жижигхэн бас намхан ч гэлээ, тэр нуруун дээрээ маш их ачааг үүрсээр өнөөдрийг хүрсэн. Учир нь эмээ минь үнэхээр хүчирхэг, сэтгэлийн хаттай хүн гэж эмээгийнхээ талаар юу гэж боддогоо хуваалцсан байна.

Oriental Daily

Бусдын төлөө бүхий л амьдралаа зориулсан энэ эмэгтэй үүнээс ч илүү их аз жаргалыг мэдрэх эрхтэй хүн гэдэгтэй таныг санал нийлнэ гэж найдаж байна. Эрүүл саруул байж, урт наслаарай гэж хүсэн ерөөе!

577
ГоёГоё
106
ХөөрхөнХөөрхөн
37
БахархмаарБахархмаар
27
ГайхмаарГайхмаар
24
ТэнэглэлТэнэглэл
11
Ха ХаХа Ха
8
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *