Хүн хөгширч байгааг буурал үснээс илүүтэйгээр илэрхийлэх, гадаад үзэмжинд гарах 10 өөрчлөлт. Эдгээр үйл явцад хэрхэн арга хэмжээ авч, хөгшрөлтийг удаашруулах вэ?

1

Гадаад үзэмжиндээ анхаарал тавих нь зүгээр нэг хэвийн норм биш харин зайлшгүй хэвшил болсон тийм л эрин үед бид амьдарцгааж байна. Өөртөө анхаарал тавих гэсэн ойлголтын доор бид яагаад ч юм биеийнхээ тодорхой хэсгүүдэд л хамаатай гэж ойлгодог, тухайлбал нүүр, хүзүү болон гар. Мөн нүдний доорх үрчлээ, нүүрний унжсан арьсыг чангалахыг ихэд хичээх боловч таны насыг төсөөлж байснаас ч илүү илэрхийлэх бусад хэсгийг таг мартаж орхих нь харамсалтай хэрэг.

Нас ахих тусам хүссэн хүсээгүй таагүй өөрчлөлтүүд бидний гадаад үзэмжинд гардаг, энэ удаад хүмүүс тэр болгон анхаарал хандуулаад байдаггүй өөрчлөлтүүдийг танилцуулахаар бэлдлээ. Мөн хөгшрөлтийн явцыг удаашруулах зарим нэг зөвлөгөөтэй танилцаарай.

10. Сормуус

© Mary Evans Picture Library / East News, © MARTIAL TREZZINI / ASSOCIATED PRESS / East News

Нас ахих тусам залуу болон эрүүл арьс, үсийг хариуцах даавар болох эстрогены түвшин аажим багасдаг. Үүний үр дагаварт зөвхөн таны үс өнгө үзэмжээ алдаад зогсохгүй мөн сормуус ч өртөнө: богинохон, цайвар бас илүү хэврэг болох ажээ.

Хэрхэн хамгаалах вэ?

Таагүй өөрчлөлтөөс зайлсхийхийн тулд сормуусны будгийг унтахаасаа өмнө бүрэн арилгах ёстой гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн сормуус дэрвийлгэгч хавчаарыг бага хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Яагаад гэвэл сормуусыг хүчээр дэрвийлгээд байвал зовхины эмзэг үс бүр ч хэврэгшиж шингэрэх аюултай. Насны эрхэнд таны сормуус шингэрч байгаа бол шим тэжээлтэй ангижруулагч эсвэл ийлдэс түрхэж сэргээхийг хичээгээрэй.

 

9. Хөмсөг

© 20th Century Fox Licensing / Merch / East News, © Mickey Townsend / PP / Capital Pictures / East News

Дээрх шалтгаантай адилхан, таны хөмсөг шингэрч унахын зэрэгцээ өнгөө алддаг. Өндөр настай хүмүүс бараг хөмсөггүй байдаг бөгөөд тэдний харцны гал цог унасан нь үүнтэй холбоотой гэж үздэг юм.

Хэрхэн хамгаалах вэ?

Хөмсгийг арчлах арга олон янз: гэртээ гар дор байгаа бэлэн зүйлээр эсвэл салоны үйлчилгээ ч авч болно. Эхний тохиолдолд, танд тохирох өнгийн харандаа, сайн чанарын сойз мөн хэлбэржүүлэх гель хэрэгтэй. Хэрвээ та арчилгааны үр дүнг илүү удаан хадгалахыг хүсэж байгаа бол сормуусны микроблейдинг хамгийн сайн сонголт болох юм. Энэ үйлчилгээг хийлгэхээс өмнө арьсны эмчтэй заавал зөвлөж, гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалаарай.

 

8. Үс

© SIPA / East News, © LOIC VENANCE / AFP / East News

Буурал – хөгширч байгааг илтгэх хамгийн тод илрэл. Насны өөрчлөлт явагдахад үсний өнгө өөрчлөгдөхөөс гадна үсний бүтэц болон бүдүүн нь ч өөрчлөгддөг. Үс илүү нарийхан бас цайвар болохын зэрэгцээ үсний угаас шинэ үс ургах нь улам багасна. Үүний үр дагаварт үс шингэрч, хуйх урьдынхаасаа улам илүү гялайж харагддаг.

Хэрхэн хамгаалах вэ?

Цаг хугацааг нэгэнт урагшлуулж чадахгүй ч гэлээ уйгагүй арчилгааны ачаар үсний хөгшрөлтийг удаашруулж болно. Үүний тулд өөрийн үсэнд тохирсон зөв үс арчилгааны бүтээгдэхүүнийг сонго, үсээ чийгшүүлж, шим тэжээлээр ханга. Мөн шампуний хэт их хэрэглээнээс татгалзаж үсээ долоо хоногтоо хоёроос илүүгүй удаа л угааж байхыг хичээгээрэй.

 

7. Хамар

Album Online / East News, © AA / ABACA / East News

Хамар томроод байгаа нь уг эрхтэн өсөөд байгаатай огт холбоогүй юм: үүний буруутан нь хүндийн хүч. Хүндийн хүчнээс болоод бидний хамар он жил өнгөрөх тусам доошоо унждаг. Ингээд л бидний хамар хэлбэр, хэмжээгээ өөрчилдөг юм.

Хэрхэн хамгаалах вэ?

Энэ бол байгалийн жамаар явагдаж байгаа өөрчлөлт гэж хэлэхээр та бүхний сэтгэл гонсойх нь ойлгомжтой. Гэхдээ сэтгэл санаагаар бүү унаарай, эрүүл мэндэд ямар нэгэн хор уршиг тарихгүйгээр энгийн контурингийн тусламжтайгаар хэлбэрийг засаж болно.

 

6. Уруул

© Album Online / East News, © AA / ABACA / East News

Жил өнгөрөх тусам л бидний уруул агшдаг, харин хүрээ нь уусаж үгүй болно. Энэ нь бидний бие махбод коллаген бага ялгаруулж эхэлж байгаатай холбоотой. Коллаген – арьс, уруулын уян хатан, бат бөх чанарыг хариуцах бодис. Энэхүү таагүй өөрчлөлтөд мөн нарны хэт ягаан туяаны оролцоо ч бас бий, нүүрний арьсанд бүхэлдээ сөрөг нөлөө үзүүлдэг.

Хэрхэн хамгаалах вэ?

Уруулыг нарны хэт ягаан туяанаас хамгаалах зориулалттай тос түрхэж байх хэрэгтэй. Уруулын залуу төрхийг перманент нүүр будалтын ачаар сэргээж болно. Энэ нүүр будалтад орохоос өмнө гаж нөлөөг сайтар судлах хэрэгтэй бөгөөд зөвхөн тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн гоо сайханчийн үйлчилгээ авах ёстойг бүү мартаарай.

 

5. Аарцаг

© Courtesy Everett Collection / East News, © NIVIERE / LEFLOCH / NIKO / SIPA / East News

Нас ахих тусам аарцаг жижгэрдэг болохыг судалгаа харуулжээ. Эхлээд биеийн энэ хэсгийн яс ургаж томордог, харин өтлөөд ирэхээр эсрэг үйл явц явагддаг. 70-аас дээш насны эмэгтэйчүүдийн аарцагны яс дундаж насны эмэгтэйчүүдийнхээс 8 хувиар жижгэрсэн байдаг ажээ.

Хэрхэн хамгаалах вэ?

Харамсалтай нь бид яаж ч чадахгүй. Ганц л арга зам бий: ясны эрүүл мэндийг удаан хадгалж үлдэх. Хамгийн энгийн арга бол хэрэглэж байгаа хоол хүнсээ эргэж нэг харах: уураг болон кальцийн агууламж өндөртэй шинэхэн ногоо түлхүү хэрэглээрэй. Мөн хүчний бэлтгэл сургуулилт нь ясыг бэхжүүлэхэд тус нэмэр болно.

 

4. Хөл

© Frank Micelotta / Getty Images

Нас ахих тусам дааврын өөрчлөлт явагддаг бөгөөд арьсны өнгө үзэмж, бүтцийг давхар өөрчлөхөд хүргэнэ. Үүнээс гадна арьсны гүнд байдаг өөхөн давхарга багасдаг байна. Өөрөөр хэлбэл арьс улам хуурай бас унжиж эхэлнэ гэсэн үг. Үүний тод жишээ бол хөл хэсгийн арьс: арьс зузаарч, үрчлээтэх, хагарах нь ихсэнэ.

Хэрхэн хамгаалах вэ?

Хөлийн арьс хуурайших, хагарахаас хамгаалахын тулд өдөр болгон чийгшүүлэгч тос түрхэж байх хэрэгтэй. Гоо сайхны бүтээгдэхүүн арилгаж чадахгүй байгаа ургасан зузаан эвэр зэргийг мэргэжлийн гоо сайханчийн тусламжтайгаар арилгаж болно.

 

3. Өвдөг

© BIGPICTURESPHOTO.COM / East News, © AXELLE / BAUER-GRIFFIN / MEGA / Mega Agency / East News

Өвдөг нь  хүний биеийн хамгийн их хөдөлгөөнтэй хэсэг, тийм учраас бусад арьснаас илүү эрт унжихад гайхах зүйлгүй. Мөн цаг хугацааны эрхэнд өвдөгний булчин, зөөлөн холбоосууд сулардаг, энэ нь зөвхөн хөлийн гадаад төрхөнд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй мөн өөрт өвчин, таагүй мэдрэмж төрүүлж эхэлдэг.

Хэрхэн хамгаалах вэ?

Харамсалтай нь өвдгийг залуужуулж бид чадахгүй. Харин хөгшрөлтийн явцыг удаашруулж чадна: суух дасгал, байнга явган алхах, дугуй унах зэрэг дасгалуудыг хийж өвдөгний булчинг чангалаарай.

 

2. Суга

© Maid In Manhattan / Revolution Studios, © CHRIS DELMAS / AFP / East News

Насыг илэрхийлэх бас нэгэн илэрхийлэл бол суга. Энэ хэсгийн арьс маш мэдрэг, тиймээс хамгийн түрүүнд уян хатан чанараа алддаг.

Хэрхэн хамгаалах вэ?

Мөр, сугаа хувцас доор нуухаас илүүтэй эцсээ хүртэл энэ хэсгийн арьсыг чангалах гэж хичээх хэрэгтэй. Санаж явах зүйл: мөр орчмын булчингуудад хэвлийнхтэй адил байнгын дасгал сургуулилт шаардлагатай байдаг. Тиймээс, спортоор идэвхтэй хичээллээрэй, гарын хэсэгт онцгой анхаарал хандуулна. Суниах дасгал энэ утгаараа юугаар ч орлуулшгүй, мөн гурван толгойт булчингийн цогц дасгалуудыг хийж хэвших нь зүйтэй.

 

1. Хүүхэн хараа

© Everett Collection / East News, © DPA / ASSOCIATED PRESS / East News

Цаг хугацааны эрхэнд хүүхэн харааны хөдөлгөөнийг хариуцсан бичил булчингууд сулардаг. Энэ нь хүүхэн харааны хэмжээ багасахад хүргэнэ. Хүүхэн хараа багассанаас болоод 60-аас дээш насныхан ном уншихад 20 насныхантай харьцуулахад илүү их гэрэл хэрэгтэй болдог. Энэ л шалтгааны улмаас харанхуйд юм харах чадвар нь буурдаг ажээ.

Хэрхэн хамгаалах вэ?

Нүдний бүтцэд явагдаж байгаа өөрчлөлтийг зогсоож чадахгүй. Гэхдээ ахимаг насанд нүдний ноцтой өөрчлөлт явагдахаас урьдчилан сэргийлж болно. Үүний тулд байнга нүдний эмчид үзүүлж зөвлөгөө авах, зөв хооллох, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах, мөн цусны даралтыг тогтвортой байлгахад анхаарах хэрэгтэй.

Зөв арчилгааны ачаар насны өөрчлөлтөөс хамгаалж болно гэж та боддог уу? Эсвэл эрс хөндлөнгийн арга хэмжээ авч хөгшрөлтөөс хамгаалах уу?

31
ГоёГоё
11
Ха ХаХа Ха
10
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. З.Ану

    2021/02/26 at 09:03

    Уншахад сонихорлотой байлаа
    Гоё гоё мэдээлүүд улам их оруулаарай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *