Эмэгтэйчүүд банзал өмсөхдөө гаргадаг түгээмэл 6 алдаа

3

Зөв сонгосон банзал шиг эмэгтэй хүний дүр төрхийг тодорхойлох хувцас гэж үгүй биз ээ. Бид хэчнээн жинс болон өмд өмсөх дуртай байлаа ч банзал өмссөн эмэгтэй хүн өмд өмссөн эмэгтэйгээс илүү дур булаам харагддаг гэдгийг мэднэ.

Гэхдээ энд бас нэг зүйл бий. Банзал зөв сонгох гэдэг зүйл. Олон эмэгтэйчүүд банзал өмсөхөөс зугтаадаг ба тэд үүнийг зөв өмсөж чаддаггүй учраас тэр. Гэтэл чухам зөв сонгосон, өмссөн банзал нь эмэгтэй хүнийг жинхэнэ сайхан харагдуулдаг билээ. Ингээд сайн талаа ил гаргаж, дутагдлаа нуухын тулд банзлыг хэрхэн өмсөх тухай ярилцъя.

1. Хамгийн их дэлгэрсэн алдаа бол банзлаа тохирсон гуталтай хослуулж чадахгүй байх явдал

Хүнд, нягт ноосон банзал дээр хөнгөн гутал өмсөх юм уу, хөнгөн нимгэн банзал өмсөөд урт түрийт гутал өмсөх нь ядаж л хачин харагдана тийм үү?

Мөн банзлын урт, гутал хоёр тохирч байх ёстой.

Бас нэг чухал зүйл нь колготк буюу “шилэн трико” юм. Харыг зөвхөн хар гуталтай бол биеийн өнгөтэй нь мөн адил өнгөтэй байх гэх мэт. Цайвар банзал өмсөн бол хар “шилэн трико” өмсөхгүй.

Ингээд хүн болгонд ойлгомжтой нэгэн хүснэгт танилцуулъя

Мини, гуяны дунд хэсэг хүртэл, өвдөг хүртэл, өвдөгнөөс доош, Миди, макси

2. Бусад хувцас хэрэглэл буруу сонгох (дээд хэсгээр)

Богинохон харц булаам банзал дээр битүү захтай цамц өмсөх гэх мэт. Хэрвээ банзал нь сул бол, эсвэл том хуниастай, өргөн бол, ялангуяа балетийн загварын банзал өмссөн бол дээд хэсэг энгийн байх хэрэгтэй. (гутал болон гоёл чимэглэлдээ гол анхаарлаа хандуулна) Харин бие барьсан харандаа-банзал нь бүх л төрлийн хувцастай сайхан зохицдог билээ.

3. Зохихгүй дотуур хувцас

Таны дотуур хувцасны гоё ганган зураг чимэглэл нь банзлын цаанаас нэвт гэрэлтэн харагдах нь сайхан зүйл биш байж таарна. Мөн бас нэг том алдаа нь хатуу резинтэй, тэр нь ялгарч харагддаг байх явдал. Энэ бүхэн муухайгаас гадна бүдүүлэг, бохир харагдах билээ.

Хамгийн зөв шийдэл бол оёогүй дотуур хувцас юм. Мөн өөрийн биеийн зөв хэлбэрээ харуулахыг хүссэн хүнд бие барьсан дотуур хувцас илүү дээр билээ.

4. Банзлын урт биеийн өндөртэй зохицохгүй байх

1,65 м-ээс доош өндөртэй бүсгүйчүүдэд өвдөгнөөс дээш гарсан банзал өмсөх нь хөлийг нь бүдүүн богино харагдахаас хамгаална.

Өндөр махлагдуу бүсгүйчүүдэд өвдөгнөөс доош урттай банзал зохихгүй ба таныг илүү махлаг харагдуулдаг байна.

5. Муу материалаар хийсэн банзал

Муу материалаар хийсэн банзал нь хамгийн сайхан бүсгүйг ч инээдтэй харагдуулдаг. Тиймээс бүсгүйчүүд минь гэрэлтсэн, муу материалаар хийсэн банзал битгий өмсөөрэй.

Банзлын материал нь нягт, аль болох натурал байх нь зөв бөгөөд цахилгаанждаггүй, наалддаггүй байх ёстой.

6. Банзалд тохирохгүй материал болон орчин нөхцөлтэй таараагүй банзал.

Танд мини-банзал маш их зохидог байлаа ч ажил дээрээ ийм банзалтай байх нь зохимжгүй юм. Мөн харандаа-банзал нь наран шарлагын газар бас эвгүй байна.

15
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *