Таны урьд өмнө нь сонсож байгаагүй “Дэлхийн 7 гайхамшиг”

1

Бид хүн бүрийн очиж үзэхийг хүсдэг Колизей, Цагаан хэрэм, Таж-Махалыг сайн мэднэ. Энэ удаад алдартай аялагчдын хараанд ч өртөөгүй гэхдээ үнэхээр анхаарал татахуйц том барилга байгууламжуудыг танд танилцуулахаар бэлдлээ.

Женнений мөргөлийн сүм, Мали

Таны урд өмнө нь сонсож байгаагүй Дэлхийн 7 гайхамшиг 1

Зуун жилийн настай энэ сүм дэлхий дээр байгаа хамгийн том шавар байшин юм. 1988 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулахгүй зөвхөн жуулчдад үзвэр байдлаар хаалгаа нээж байна. Энэхүү шийдвэрийг 1996 онд сүмийн гадна талд Vogue сэтгүүлийн зураг авалтаас улбаалан гаргажээ.

Таны урд өмнө нь сонсож байгаагүй Дэлхийн 7 гайхамшиг 2

Таны урд өмнө нь сонсож байгаагүй Дэлхийн 7 гайхамшиг 20

Чанд Баори, Энэтхэг

Таны урд өмнө нь сонсож байгаагүй Дэлхийн 7 гайхамшиг 3

Энэтхэгийн Абанери гэх жижиг тосгонд байрлах энэхүү архитектурын цогцолбор нь хамгийн их шаттай бөгөөд урт настай худагт тооцогдоно. Орвонгоор нь эргүүлсэн пирамидыг санагдуулам энэ барилга байгууламж газрын гүн рүү 30 м орсон, гурван хананд нь адил хэмжээний 3500 шаттай, шатаар доош уруудан булингартай ногоон өнгийн нууранд хүрнэ. Барилгыг 9-11 дүгээр зуунд барьсан уу, эсвэл МЭӨ 600 жилийн өмнө барьсан уу гэдэг дээр эрдэмтэд одоо болтол маргалдсан хэвээр байгаа.

Таны урд өмнө нь сонсож байгаагүй Дэлхийн 7 гайхамшиг 5

Таны урд өмнө нь сонсож байгаагүй Дэлхийн 7 гайхамшиг 4

Парламентын ордон, Румын

Таны урд өмнө нь сонсож байгаагүй Дэлхийн 7 гайхамшиг 6

Бүгд Найрамдах Социалист Румын Улсын үед баригдсан Бухарестын түүх соёлыг илтгэх гайхамшигтай том барилга. Иргэний захиргааны үйлчилгээ үзүүлдэг дэлхийн хамгийн том барилга, парламентын хамгийн том ордон, дэлхийн хамгийн хүнд захиргааны барилгаар тодорсон. Өндөр 86 м, газрын гүн рүү 92 м орсон, нийт 1100 өрөөтэй, 12 давхар барилга юм.

Таны урд өмнө нь сонсож байгаагүй Дэлхийн 7 гайхамшиг 7

Таны урд өмнө нь сонсож байгаагүй Дэлхийн 7 гайхамшиг 8

Хуучин гүүр, Босни-Герцеговин

Таны урд өмнө нь сонсож байгаагүй Дэлхийн 7 гайхамшиг 9

Неретву болон Мостаре хотыг холбосон энэ орчин үеийн гүүр бол 1993 онд Хорватын дайчдад сүйдсэн эртний гүүрний хуулбар юм. Энэ гүүр Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн түүхэн газар юм. Жуулчид болон залуучууд Хуучин гүүрний голоос Неретву гол рүү үсэрдэг уламжлалтай ажээ (усны түвшнээс шалтгаалж 24-30 метрийн өндрөөс үсэрнэ).

Таны урд өмнө нь сонсож байгаагүй Дэлхийн 7 гайхамшиг 10

Таны урд өмнө нь сонсож байгаагүй Дэлхийн 7 гайхамшиг 11

Форт Кубалгарх, Энэтхэг

Таны урд өмнө нь сонсож байгаагүй Дэлхийн 7 гайхамшиг 12

Кумбалбарх фортыг гайхалтай агуу том хана хамгаална, эртний нэр нь “үхлийн хамгаалагч”. Нийт 36 км үргэлжлэх энэ хананы өргөн нь 8 м. Энэхүү хананы тусламжтайгаар түрэмгийлэгчдээс газар нутгаа хамгаалж чадаж байсан түүхтэй. Ханыг 15-16 дугаар зуунд барьсан гэх бөгөөд түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн Их Энэтхэгийн дайнд энэ хана хэзээ ч нурж дайсныг нэвтрэн оруулж байсангүй. Хятадын цагаан хэрэм уг ханаас уртаараа л толгой цохих байх даа.

Таны урд өмнө нь сонсож байгаагүй Дэлхийн 7 гайхамшиг 13

Лютфулл шейхийн сүм, Иран

Таны урд өмнө нь сонсож байгаагүй Дэлхийн 7 гайхамшиг 15

Сефевидовын үеийн персийн архитектурын гайхамшгуудын нэг. Сүмийг 17 жилийн турш барьсан (1602-1619 онуудад). Хэд хэдэн онцлогтой: ганц ч минарет байхгүй, дотоод үүдний хэсэг ч байхгүй, шатаар шууд дотогш орно. Ийм хачирхалтай барилга байгууламж босгох шалтгааныг тайлбарлахдаа, энэ сүмийг олон нийтийн мөргөлд зориулж бариагүй, харин Шахын хатад мөргөл болон шашны зан үйл хийхэд л зориулсан гэжээ.

Таны урд өмнө нь сонсож байгаагүй Дэлхийн 7 гайхамшиг 16

Таны урд өмнө нь сонсож байгаагүй Дэлхийн 7 гайхамшиг 17

Деравар, Пакистан

Таны урд өмнө нь сонсож байгаагүй Дэлхийн 7 гайхамшиг 18

Деравар – квадрат дүрстэй маш гайхалтай цайз, 1733 онд баригдсан. Цайз Пакистаны элсэн цөлд томрон харагдах 40 том баганаас бүрдэнэ. Цайзын хана зарим нэг газраараа 30 м хүртэл өндөр, периметр нь 1500 м орчим. Пакистаны иргэд тэр бүр энэ цайзын тухай мэдэхгүй, энэ цайзын тухай нэгэн аялагч олж мэдээд зургийг буулгажээ.

Таны урд өмнө нь сонсож байгаагүй Дэлхийн 7 гайхамшиг 19

2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *