Та өмнө нь мэддэггүй байсан 20 хачирхалтай амьтан

0

Амьтан, ургамлын аймаг маш баялаг, бид одоо болтол шинэ амьтан, ургамлын төрөл олж нээсээр л байна. Эдгээр шинэ нээлтийн зарим нэг нь үнэхээр нүд салгамааргүй сонин хачин байх нь элбэг.

1. Амазоны хатан хаан

Амазоны сав газарт нутагших энэ амьтан 16 сантиметр өндөр, бут сөөг, модны мөчир дор нуугдан хорхой шавьж барьж иддэг. Модны мөчир дээр өөрийнхөө маш том үүрийг барих бөгөөд заримдаа тэрхүү үүр нь 180 см үргэлжлэх нь ч бий. Үүр нь бараг голын усан дээр дүүжлэгдэж байдаг тул араатны хоол болох нь элбэг ажээ.

Та өмнө нь мэддэггүй байсан 20 хачирхалтай амьтан 5

2. Патагоны мара

Патагоны туулай эсвэл патагоны гахай гэж нэрлэнэ. Туулайтай төстэй энэ өвсөн тэжээлтэн Аргентинд элбэг тархсан. Онцлог шинж: богино чих, урд хойд хөлийн харьцаагүй байдал.

Та өмнө нь мэддэггүй байсан 20 хачирхалтай амьтан 6

3. Илбэнх шиг харагдах үнэг

Энэ амьтан бол тануки (аз хийморь, аз жаргалыг билэгдэх японы нэгэн амьтан), илбэнх шиг харагдах уссурийн үнэг, бас уссурийн илбэнх. Хятад, Япон, Солонгос улсын газар нутагт суурьшихаас гадна Энэтхэг-Хятадын хойгийн баруун хойт хэсэгт олж харж болно. Хоол хүнсээ олж идэхээр шөнийн цагаар идэвхжиж, хүнээс далдхан газар нуугдан амьдардаг.

Та өмнө нь мэддэггүй байсан 20 хачирхалтай амьтан 7

4. Ринопитек

Хамаргүй сармагчин. Азид нутагших энэ сармагчин уулын өндөрлөг хэсэгт тархсан, ихэнх цагаа модон дээр дүүжлэгдэн өнгөрөөнө. Нэг сүрэгт 600 гаруй сармагчин тоологдох бөгөөд дуулах маш дуртай. Дуу хоолойн гайхамшигтай чадалтай, соло хоолой гаргаж, хоор дуулах нь энүүхэнд.

Та өмнө нь мэддэггүй байсан 20 хачирхалтай амьтан 3

5. Малайзын арьсан далавчит

Энэ амьтныг мөн нисдэг лемур гэнэ. Үнэндээ бол лемур ч биш, нисэж ч чаддаггүй. Нисэхийн оронд үсэрч цовхчино. Модон дээр амьдарна, шөнө бол ид идэвхтэй амьдралынх нь цаг. Ургамлын зөөлөн эдийг зооглох дуртай: модны залуу навч, үндэс, үр, цэцэг… Энэ амьтныг Зүүн-Өмнөд Азид олж харна, жишээ нь Индонез, Тайланд, Малайз болон Сингапурт.

Та өмнө нь мэддэггүй байсан 20 хачирхалтай амьтан 8

6. Соёот буга

Бугын жижиг биет төрөл. Ялгагдах онцлог: духан дээрээ өтгөн хар үстэй, эр нь урт соёотой. Харахад Хятадын төв хэсгээр тархан суурьшсан мунтжак бугатай маш төстэй. Соёот буга нь гоонь амьдралыг илүүд үзэж ганцаар амьдарна. Ой мод, буут сөөг бараадан нутагших энэ амьтан аюулын дохио ирэхэд төрөл төрөгсөддөө хуцах мэт авиа гарган, цагаан сүүлээ хавчаад ой мод руу орж нуугдана. Энэ байдлыг нь бусад бугууд харж аюулын дохио гэдгийг нь мэдэж мөн адил нуугдана. Өвсөн тэжээлтэн – ургамал, үр, цэцгээр хооллоно.

Та өмнө нь мэддэггүй байсан 20 хачирхалтай амьтан 2

7. Аллеганы уутат мэлхий

Төрөл: сүүлт газар уснаа амьдрагч уутат мэлхий нь Хойд Америкт амьдардаг. Биеийн урт нь 60-68 см хүрэх бөгөөд сүүл нь биеийн 3/1-ийг эзэлдэг. Хурдан урсгалтай жижиг, чулуурхаг голд нутагшина. Өдрийн цагаар чулуун дор нуугдаж шөнө амьдрал нь идэвхжиж хоол хүнсээ олж иднэ. Уснаас гарах маш дургүй, маш ховорхон тохиолдолд хуурай газар дээр гарч ирдэг байна.

Та өмнө нь мэддэггүй байсан 20 хачирхалтай амьтан 4

8. Думбо наймаалж

Далайн гүний наймаалжны нэг төрөл. Зарим нэг нь 7000 метрийн гүнээс ч олдсон бөгөөд 100-5000 метрийн гүнд голчлон амьдардаг. Насанд хүрсэн наймаалж нь 20 см хүрдэг ч том биетэй ч бас бүртгэгдсэн. Нэг ийм төрлийн наймаалжийг барьж хэмжихэд 180 см урттай, 6 кг жинтэй байжээ.

Та өмнө нь мэддэггүй байсан 20 хачирхалтай амьтан 9

9. Цэнхэр хөлт далайн усны шувуу

Халуун орны далайд суурьшин амьдрах усны шувуу. Калифорни, Эквадор болон Перугийн эрэг хавьд үүрээ засч амьдардаг. Гэхдээ ихэнх нь Галапагосскийн арал дээр тэднийг хуулиар хамгаалсныг нь мэддэг юм шиг үүрээ засан тухлах нь сонин. Дэлхий дээр 40 мянга гаруй энэ шувуу тоологддог.

Та өмнө нь мэддэггүй байсан 20 хачирхалтай амьтан 10

10. Аварга том цэвэр усны тасманы хавч

Хавч – цэвэр усны амьтан бөгөөд жижиг биетнүүд тул тэр болгон хүмүүсийн анхаарлыг татаад байдаггүй. Харин аварга том тасманы хавч буюу голын хавч бол өөр хэрэг. Цэвэр усны хамгийн том хэвлээр явагч амьтан, урт нь 1 метр орчим бөгөөд биеийн жин 3 кг орчим хүрнэ. Тасманы голд амьдарч хоолоо энэ голоос олж иднэ. Хоолоо хүлээгээд тайван усанд хэвтэнэ, хоол нь дөхөж ирэнгүүт гэнэт ухасхийж хүний хурууг ч тас хазах тийм хүчтэйгээр хазлан иднэ. Аварга хавчийг усанд анзаарахад маш хэцүү тул болгоомжтой байсан нь дээр. Гэхдээ тайван байж болно оо, Тасманы голд маш ховор тааралдана.

Та өмнө нь мэддэггүй байсан 20 хачирхалтай амьтан 11

11. Дэвүүртэй тагтаа

Хотод амьдардаг бусад тагтаануудыг бодвол маш том биетэй. Нэгдүгээрт, тогос шувуу шиг гэхдээ толгой дээрээ тод цэнхэр өнгийн дэвүүр шиг өдтэй, хоёрдугаарт, уртаараа бараг 1 метр, 3,6 кг жинтэй. Гуравдугаарт, ихэвчлэн жимс, жимсгэнэ болон самраар хооллоно. Дөрөвдүгээрт, нисдэг ч гэсэн бусад тагтаа шиг чадахгүй учир ихэвчлэн сууж л байдаг. Тэгсэн хэдий ч энэ шувууг шууданчаар ашиглаж байсан түүх байдаг. Зургадугаарт, энэ шувуунд цагдаа нар маш хайртай.

Та өмнө нь мэддэггүй байсан 20 хачирхалтай амьтан 13

12. Хамарт

Хамарт бол илбэнхийн холын төрөл, Америкийн ширэнгэн ойд амьдардаг. Мөн энэ амьтныг элсэн цөлд ч олж харж болно. Урт урагш сунасан хошуутай тул хамарт гэх нэртэй болсон, биеийн урт 41-67 см, сүүл нь 32-69 см, жин 11 кг орчим. Хоол голохгүй, гэхдээ махыг илүүд үзнэ. Илбэнхүүдийг бодвол бүтэн өдөржингөө идэвхтэй амьдралын хэв маягтай. Нэг омогт 5-40 хамарт байдаг.

Та өмнө нь мэддэггүй байсан 20 хачирхалтай амьтан 12

13. Гартай загас

Анх 1999 онд нээсэн маш маш сонирхол татахуйц загас. Хүний гартай адилхан сарвуутай учраас “handfish” гэдэг нэртэй болжээ. Тэрээр бусад загас шиг сэлдэггүй, харин гарныхаа тусламжтайгаар далайн ёроолд “явдаг”. Маш ховор тул шууд л Улаан номд бүртгэгдсэн бөгөөд одоогоор энэ загасыг сайтар судалж эхлээгүй байна.

Та өмнө нь мэддэггүй байсан 20 хачирхалтай амьтан 14

14. Беннета кенгуру

Австралийн модны кенгуру гэх нь ч бий. Квинслендийн Кейп-Йорк арал дээр нутагшсан буюу чийгтэй ширэнгэн ойд амьдардаг. Эр кенгуру 11,5-14 кг жинтэй байдаг бол эм нь 8-10,6 кг жин хүрдэг. Маш их хөдөлгөөнтэй, нэг мөчрөөс нөгөө мөчрийн хооронд 9 метрийн зайд үсэрч чаддаг бол 18 метрийн өндрөөс доош бэртэхгүйгээр буудаг.

Та өмнө нь мэддэггүй байсан 20 хачирхалтай амьтан 15

15. Цэнхэр луу

Энэ бол бяцхан 5-40 мм урттай харь гаригийн гэмээр этгээд амьтан. Дулаан орны далай тэнгист нутагшсан энэ амьтан далайн давалгааг даган амьдардаг. Далайн усанд үүсэх хөөсний тусламжтайгаар буюу хөөсийг залгиж усанд тогтон хөвдөг юм.

Та өмнө нь мэддэггүй байсан 20 хачирхалтай амьтан 16

16. Китоглав

Маш ховор бөгөөд бараг судлагдаагүй шувуу. Өмнөд Судан болон Заирийн нутаг дэвсгэрээр дамжин урсах Нил мөрний ойр орчмын намгархаг газарт нутагшсан энэ шувууг өрөвтас шувууны нэг аймагт хамруулдаг. Ганцаараа эсвэл хосоороо бүл болж хүнээс зайдуу газраар нутгаа хийнэ. Энэ шувууг бөөндөө олноороо байхыг маш ховор харах бөгөөд хүзүүгээ урагш түрэн нисэхийг нь харахад сайхан.

Та өмнө нь мэддэггүй байсан 20 хачирхалтай амьтан 17

17. Дусал-загас

Харахад тун царай муутай амьтан. Энэ хэлбэр галбиргүй зүйлийг загас гэж хэлэхэд ч бэрх. Хайрс гэж байхгүй тэгээд ч ямар ч загасны хэлбэр галбир гэж үгүй. Амьтны аймаг баялаг юм даа л гэж бодохоос өөр аргагүй. Энэ загас далайн гүнд 600-1200 метрт амьдардаг, агаарын даралт 80 дахин их газар шүү дээ. Энэ хүнд нөхцөлд амьдрахын тулд загас хувьсан өөрчлөгджээ. Биеийн гаднах хайрс нь гелэн хэлбэрт шилжиж, биеийн жин нь усны эзлэхүүнээс ч бага учир өөрөөс нь бараг хүч шаардагдахгүйгээр усанд хөнгөн сэлж чаддаг ажээ.

Та өмнө нь мэддэггүй байсан 20 хачирхалтай амьтан 18

18. Африкийн цивета

Африкийн нутаг дэвсгэрт тархан амьдарч буй энэ амьтан өвсөн тэжээлтэн бөгөөд Сенегал, Сомали, Намиби болон Өмнөд Африкийн бусад улс орнуудад тархсан. Урт өтгөн үстэй, хоншоор, урд, хойд хөл болон сүүлний үс нь өтгөн хар өнгөтэй бөгөөд бие нь толботой. Айхаараа үс нь сөрж босох тул бүр л том болж харагдана.

Та өмнө нь мэддэггүй байсан 20 хачирхалтай амьтан 1

19. Суматрын хирс

Хирсийн нэгэн бүлд хамаарах бөгөөд маш ховорт тооцогдоно. Биеийн урт нь 200-280 см, өндөр 100-150 см, биеийн жин 1000 кг хүрэх нь бий.

Та өмнө нь мэддэггүй байсан 20 хачирхалтай амьтан 19

20. Гангийн гавиал

Гавиал бол матарны бүлд хамаарах хамгийн сонирхолтой төрөл. Хэдэн сая жилийн өмнө бол хэд хэдэн төрөлд хуваагддаг байсан гэж эрдэмтэд үзээд байгаа. Гангийн гавиал тэр олон төрлөөс ганцаар үлдсэн төрөл бөгөөд цөөн тоогоор тоологдох болжээ. Загасаар хооллож хурдан урсгалтай гүн усанд амьдардаг. Бусад матарнуудыг бодвол ихэнх цагаа усанд өнгөрөөнө. Зөвхөн наранд ээх гэж юм уу өндгөө булах гэж л эрэг дээр гарч ирдэг матар ажээ.

Та өмнө нь мэддэггүй байсан 20 хачирхалтай амьтан 20

30
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Ц

    2016/03/04 at 16:18

    соёот буга биш хүдэр юм биш үү ??? хүдэр гэж нэг иймэрхүү амьтан байдаг шүү дээ

  2. Oscar Azuela Jr.

    2016/03/04 at 18:02

  3. Зочин

    2016/03/05 at 09:51

    vampire buga gediin yun huder ntr lol

  4. нэргүй

    2016/03/09 at 15:10

    этгээд амьтан зөндөө юмаа тэр цэнхэр луу сонин харагдаж байна.

  5. Зочин

    2016/05/25 at 13:00

    hvder hezee soyotoi bsiin haha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *