Эрэгтэй хүний тухай 50 сонирхолтой баримт

1

Тийм ээ, бид бүгд адил бүтэцтэй ч зарим зүйлээрээ ижил биш. Эрэгтэй, эмэгтэй хүний бие болон тархины хөгжил хооронд асар их ялгаа бий. Бид уншигчиддаа эрэгтэй хүний тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна!

1. Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол өнгө ялгахдаа тааруу. Учир нь эмэгтэйчүүд өнгөний хослолын хоёр Х-хромосомтой байдаг учир илүү өргөн хүрээгээр харж ялгах чадвартай байдаг. Тиймээс эмэгтэйчүүд яриандаа холимог өнгө ашигладаг бол эрчүүд суурь өнгийг түлхүү хэрэглэдэг.

2. Эрчүүдийн алсын хараа сайн хөгжсөн байдаг. Харин эмэгтэйчүүдийн захын хараа сайн хөгжсөн байдаг.

3. Эрэгтэй хүний цусанд эритроцит болон гемоглобин их агуулагддаг.

4. Эрэгтэй хүн коллагенийг удаан алддаг учир тэдний арьс хөгшрөхдөө удаан байдаг. Энэ бол эрэгтэй хүнд байгалиас заяасан давуу тал юм.

5. Сүүлийн үеийн судалгаагаар эрэгтэй хүний тестостероны түвшин өндөр байдгаас үүдэн бие махбодь нь цөөн тооны эсрэг бие үүсгэдэг. Тиймээс эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол дархлаа султай байдаг.

6. Эрэгтэй хүний цусны эзлэхүүн эмэгтэй хүнийхийг бодвол их байдаг. 5–6 харьцах нь 4–4,5.

7. Эрэгтэй хүний биеийн нийт жингийн дунджаар 12% нь өөх байдаг. Эмэгтэй хүнд – 26%.

8. Эрэгтэй хүний бие дэх пролактины түвшний огцом өөрчлөлт нь дааврын өөрчлөлтөөс болж болдог. Түүхэнд эрэгтэй хүн хөхөөрөө хооллодог байсан жишээ бий.

9. Эрэгтэй хүний арьс эмэгтэй хүний арьсыг бодвол 0,2 мм-ээр зузаан байдаг ажээ. Мөн мэдрэг чанар нь 10 дахин бага байдаг юм байна.

10. Эрэгтэй хүний тархинд эвэрлэг бие маш муу хөгжсөн байдаг. Энэ нь маш нимгэн бөгөөд түүнд 30%-иар бага мэдрэлийн холбоос байдаг. Тиймээс эрчүүд олон зүйл зэрэг хийхдээ маруухан байдаг юм байна.

Эрэгтэй хүний тухай 50 сонирхолтой баримт 1

11. Эрэгтэй хүний биед дигидротестостерон их хэмжээтэй агуулагдах нь үсний уутанцрыг багасгадаг ажээ. Ингэснээр нэг бол дөнгөж төрсөн нярайн үсний уутанцрын хэмжээтэй болтол багасна, нэг бол үгүй болно.

12. Тестостероны түвшин өндөр байх тусам эрэгтэй хүн түрэмгий болдог. Мөн урвуу хамаарал бий. Ниписсинг их сургуулийн эрдэмтэд түрэмгий үйл хөдлөл нь цусан дахь тестостероны түвшинг нэмэгдүүлдэг талаар олж мэджээ.

13. Эрэгтэй хүний тархи эмэгтэй хүнийхийг бодвол 8-13% том, 150 гр-аар хүнд байдаг. Эрэгтэй хүний гиппокамп том байдаг – энэ нь анхаарал болон ой тогтоолтыг хариуцдаг тархины хэсэг юм.

14. Эрэгтэй хүний тархины цахилгаан идэвхи нь унтаж байх үед 70%-иар буурдаг бол эмэгтэй хүнийх 10%-иар буурдаг.

15. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол өөхийг илүү хурдан шатааж чаддаг. Өдөрт 50 орчим калориор илүү шатаадаг юм байна.

16. Эрчүүдэд эмэгтэйчүүдийг бодвол окситоцитын түвшин бага байдаг ба удаан хугацаагаар холбоо харилцаатай байхыг хариуцдаг тархины хэсэг муу хөгжсөн байдаг.

17. Эрэгтэй хүний үсний диаметрийг эмэгтэй хүнийхтэй харьцуулбал ихэвчлэн 2 дахин өргөн байдаг.

18. Эрэгтэй хүний зүрх эмэгтэй хүнийхээс илүү удаан цохилдог юм байна.

19. Эрэгтэй хүний хэлэн дээрх амтлах рецептор эмэгтэй хүнийхийг бодвол илүү бага байдаг.

20. Эрэгтэй хүнд өвдөлтийн рецептор бага байдаг. Гэхдээ эстрогений түвшин нэмэгдсэнээр эмэгтэй хүн эрэгтэйчүүдээс илүү өвдөлтийг тэсвэрлэдэг.

Эрэгтэй хүний тухай 50 сонирхолтой баримт 2

21. Өнгөрсөн жил Харвардад эрэгтэйчүүдийн цусан дахь тестостероны илүүдэл нь муу холестерин LDL түвшинг нэмэгдүүлдэг болохыг нотолсон юм байна. Энэ нь артерийг нарийсгадаг холестеринон товрууг үүсгэдэг ажээ.

22. Эрэгтэй хүний булчин шөрмөст коллаген, эластин бага байдаг. Тиймээс эрчүүд уян хатан байдаггүй.

23. Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол чихэрлэг амт ялгахдаа тааруу байдаг.

24. Эрэгтэй хүний чих өндөр давтамжтай дууг хүлээж авахдаа муу байдаг.

25. Эрэгтэй хүний ярианы төвийг зөвхөн тархины төв л хариуцдаг. Судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол өдөрт 2 дахин бага үг хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ.

26. Эрчүүдийн үнэрлэх чадвар муу хөгжсөн байдаг.

27. Эрэгтэй хүүхдийн өсөлт хэвлийд удаан явагддаг. Ийм учраас тэд дутуу төрөх магадлал 14%-иар илүү байдаг юм байна.

28. Тестостерон нь дундаж наслалттай шууд хамааралтай. Хятадын тайган нар дунджаар 71 нас хүртлээ амьдардаг байсан.

29. Эрэгтэй хүн дур тавихад дунджаар минут байхад л хангалттай. Эмэгтэй хүнд 2-4 дахин их. Эрэгтэй хүний дур ханалт 6 секунд үргэлжилдэг бол эмэгтэй хүнийх 23-24 секунд үргэлжилдэг.

30. Эрчүүд эмэгтэйчүүдээс дунджаар 15 см-аар өндөр байдаг. Эрдэмтэд үүнийг Х-хромосомын ITM2A генийн идэвхээр тайлбарладаг ажээ. Эмэгтэйчүүдэд энэ хромосом хоёр л байдаг шүү дээ.

Эрэгтэй хүний тухай 50 сонирхолтой баримт 3

31. Эрчүүд жилд дунджаар 6-17 удаа уйлдаг. Эмэгтэйчүүд – 30-64 удаа.

32. Эрчүүд аюулыг мэдрэхдээ эмэгтэйчүүдээс муу байдаг. Энэ нь прогестерон, кортизол, эстрадиолын түвшин бага байдагтай холбоотой.

33. Америкийн Зүрх судасны өвчин судлалын холбооны судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол зүрх судасны өвчнөөр нас барах тохиолдол 1,5 дахин их гардаг ажээ.

34. Сүүлийн зуун жилийн хугацаанд эрчүүдийн өндөр эрс өссөн. Өндрийн дундаж үзүүлэлт Европт – 11 см, Испанид – 12 см. Өнөө үед хамгийн өндөр эрчүүд – Голландчууд болжээ. Тэдний дундаж өндөр 185 см.

35. Эрэгтэй хүний хамар эмэгтэй хүнийхээс том байдаг. Энэ нь хүчилтөрөгчийн хэрэглээтэй холбоотой.

36. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс асуудалтай нөхцөл байдалд өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг: эрчүүд тархины баруун бөмбөлгийг ашиглаж асуудлын учирт анхаардаг. Эмэгтэйчүүд зүүн бөмбөлгийг ашиглаж сэтгэл санааны байдалд анхаардаг.

37. Эрэгтэй хүн эхээс Х-хромосомыг авдаг. У-хромосомд 100 гаруй ген агуулагддаг бол Х-хромосомд ойролцоогоор 1500 гаруй ген агуулагдаж байдаг.

38. Эрчүүд, эмэгтэйчүүд “газрын зургаар” ялгаатай. Эрчүүд орчноо бүхэлд нь хардаг бол эмэгтэйчүүд хэсэг хэсгээр нь хардаг.

39. Эрэгтэй хүний цусан дахь тестостероны түвшин буурахад тэдний шунал, хуримтлуулах хүсэл зэрэг нь нэмэгдэж болдог. Тиймээс тайган хүн хамгийн сайн банкир болж чаддаг байжээ.

40. Эмэгтэйчүүдтэй харьцуулбал эрэгтэй хүнд андростенон даавар их байдаг. Зарим хөхтөн амьтдын хувьд энэ нь феромон шиг үйлчилдэг.

Эрэгтэй хүний тухай 50 сонирхолтой баримт 4

41. Хэдий хүмүүс сахлаа хусах нь сахлын үсийг өтгөн болгодог гэдэг ч энэ нь буруу ойлголт юм. Үнэн хэрэгтээ сахлын үс гадаад орчны нөлөөнд өртөөгүй байгаа болохоор л нүдэнд өтгөн болж харагддаг байна.

42. Эрэгтэй хүний толгой өвдөх магадлал эмэгтэй хүнийхийг бодвол 3 дахин бага байдаг. Энэ нь эрэгтэй хүний тархинд цахилгаан идэвхи үүсэхэд хэцүү байдагтай холбоотой.

43. Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол хоёр дахин бага стресстдэг. Гэвч тэдэнд шизофрени үүсэх эрсдэл хоёр дахин их байдаг.

44. Эрчүүд архи, мансууруулах бодист донтох эрсдэл өндөр байдаг. Харин эмэгтэйчүүдэд хоолны дуршил буурах эмгэг тусах эрсдэл өндөр байдаг.

45. Эрчүүд, эмэгтэйчүүд стресст өөр өөрөөр хариу үзүүлдэг. Эрчүүд түр завсарлага авдаг, харин эмэгтэйчүүд эрдэмтдийн нэрлэдгээр “хамгаалалт болон дэмжлэг” механизмыг ажиллуулдаг. Өөрөөр хэлбэл тэд хүүхдүүдээ хамгаалж нийгмийн бүлгээс дэмжлэг хайдаг.

46. Эрэгтэй хүний тархи дур тавихад оролцдоггүй. Үүнд нугас оролцоно.

47. Эрчүүд орон зайн мэдрэмж сайтай байдаг. Зогсоолд машин тавихдаа эхний оролдлогоор 82% байрлуулж чаддаг бол эмэгтэйчүүд 22%-тай байдаг.

48. Эрэгтэй хүнийг араас нь дуудахад тэд ихэвчлэн бүтэн биеэрээ эргэдэг. Энэ нь нэгт хүзүүний хөдөлгөөнтэй, хоёрт хамгаалах рефлекстэй холбоотой байдаг.

49. Эрэгтэй хүн Х-хромосомын рецессив шинжээс болж халзан болдог. Үүнийг эрэгтэй хүн эхээсээ өвлөн авдаг.

50. Нэг Х-хромосомоос болж эрчүүд архаг өвчний хүндрэлд өртөмтгий байдаг.

10
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/02/26 at 16:21

    Europd l erchvvd ni jild 10 gargaj uildag baih.Mongol erchvvd uilah ni howor doo 1 bwal ih yum

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *