Харүки Мүракамийн 25 сургамжит ишлэл

1

Сэтгэл дотор эргэлдэх олон мэдрэмжийг тайлбарлах арга тэр бүр олдоод байдаггүй. Харин Японы нэрт зохиолч Харүки Мүраками амьдрал хэмээх далайд төөрсөн хүмүүст зориулж гэрэлт цамхаг барьж өгсөн юм.

1. Хайр дурлал үгүй хорвоо гэдэг цонхны цаана сонстох салхи адил юм. Хүрч ч болохгүй, амьсгалж ч болохгүй.

2. Урьд өмнө би хүнийг аажим аажмаар нас бие гүйцдэг гэж боддог байсан. Гэтэл хүн өсөж том болоход ганц хором л хангалттай байж.

3. Таарч тохирдоггүй л болохоос, зөв буруу үзэл бодол гэж үгүй.

4. Нэгэнт нас өндөр болоход гаргасан алдаа бүхэн мөнхөрдөг.

5. Зовлон, шаналал мартагддаг ч үлдээсэн уршиг нь арилдаггүй.

6. Нэг нэгэндээ итгэнэ гэдэг нь айдаг бүхнээ дэлгэхийг хэлдэг.

7. Хүн бүхэн сайн сайханд итгэдэг болсон цагт л хорвоо бүрэн цэцэглэх болно.

8. Өвдөлтийг хичээл зүтгэлээр алга болгох боломжгүй байдаг.

9. Дотор байгаа зүйлсээ гадагш гаргахгүй бол цээжинд хурсаар байгаад бөглөрөх болно. Тэгсэн цагт үхэл л үлдэнэ.

10. Хүмүүс миний итгэлийг алдахыг тэвчдэггүй болохоор л би хүн болгонтой нөхөрлөх гэж оролддоггүй. Хэн ч ганцаардлыг хүсдэггүй.

11. Зүрх сэтгэл гэдэг хатуу бүрхүүлтэй байдаг болохоор хайрлах нь амаргүй байдаг байх.

12. Бие биедээ үнэнч байж, нэг нэгэндээ туслах нь л хамгийн чухал юм.

13. Хоосон зүйл гэж байдаггүй.

14. Итгэл найдвар гэдэг бол зүрх сэтгэлийн түлш юм.

15. Бодит байдал гэдэг бол болсон бүхэн, мартахыг хүсэж буй бүхэн хоёрын тэмцэл юм.

16. Үүрдийн нууц гэж байдаггүй.

17. Хүмүүсийн бодож олсон нүсэр сургамжаас илүү өөрийн сэтгэж олсон бодол чухал.

18. Ганцаардал гэдэг хязгааргүй далайн ус руу цутгах голын устай адил.

19. Дурсамж гэдэг дулаацуулж, баярлуулахын сацуу урж тасчиж чаддаг.

20. Хүмүүсийн дунд далайг санаж, далайн эрэг дээр хүмүүсийг санах.

21. Холоос харж байгаа цагт юм бүхэн үзэсгэлэнтэй.

22. Дэмий мэт санагдах юм бүхнээс чухал бүхэн эхэлдэг.

23. Буруу зүг рүүгээ хурдлан явах нь нэг цэгтээ зогсохоос ч долоон дор.

24. Хүнтэй бодлоо хуваалцахгүй байгаад байвал бодол чинь чамайг хувааж эхлэх болно.

25. Юм бүхэн хүссэнээр байвал амьдрал утгагүй шүү дээ.

 

23
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tsegii

    2016/01/27 at 17:03

    Saihan surgamj bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *