Анхны болзоо, анхны сэтгэгдэл гэдэг бол 2 дахь болзооны баталгаа юм.
Төлбөрөө хувааж төлөх
Мэдээж эрэгтэй хүн үргэлж тооцоог хийх албагүй гэхдээ хуучны сайхан үе шиг болзоот эмэгтэйгээ дайлах нь тийм ч муу хэрэг биш юм. Мөн бүсгүй ч гэсэн ядаж анхны болзоон дээр бардам зангаа орхин залуудаа төлбөр хийх боломжийг олгох хэрэгтэй.
Хэрэггүй асуултаар булах
Та гэмт хэрэгтнийг байцаагаагүй учир хэт олон асуулт битгий асуу. Яриа өөрөө өрнөх ёстой.
Хэт их маргалдах
Анхны болзоо сонирхолтой байх ёстой. Гэхдээ сонирхолтой байлгахын төлөө гээд маргаан үүсгэх шалтгаан байхгүй учир маргаан ихтэй болзоо тийм ч таатай төгсөхгүй л болов уу.
Онгирох
Өөрийгөө магтах нь таныг сайнаар биш муугаар л харуулах болно. Өөрийгөө гайхалтай гэдгийг үгээр бус үйлдлээрээ харуулах хэрэгтэй.
Асуугаагүй үед өнгөрсөн хайр дурлалын асуудлаа яриад хэрэггүй
Хэрэв таны өмнөх үерхэл таагүй дууссан бол түүний тухай үг цухуйлгаад хэрэггүй. Танаас асуусан тохиолдолд л хариулах хэрэгтэй.
Хэт дотно мэт загнах хэрэггүй
Өөрийн сул талууд, нялуун зангаа нуух нь энэ нөхцөлд тохирно.
Худал ярих
Харилцаагаа цааш үргэлжлүүлье гэж хүсч байгаа бол худал хэлэх хэрэггүй. Магадгүй та уйтгартай байж болно, гэхдээ энэ нь худал ярих ёстой гэсэн үг биш юм.
Френдзон руу орох хандлага
Бүтэлгүйтсэн гэдгээ мэдсэн ч гэсэн “зүгээр л найзууд болъё” гэж хэлэх хэрэггүй.
Гэртээ аваачих гэсний хэрэггүй
Анхны болзооны үеэр ямар ч нөхцөлд “манайх руу явах уу?” гэдэг асуултыг тавьж болохгүй. Магадгүй та зүгээр л болзоог битгий дуусаасай гэж хүссэн байх, гэхдээ таны асуулт шууд секс хүсч байгаа мэт л сонсогдох болно.
Гар утсаараа оролдох
Өнөө үед техник технологи хөгжсөн гэсэн хэдий ч утсаа байнга шалган ашиглах нь бүдүүлэг хэвээр гэдгийг битгий мартаарай.
Хоолны зуршлын талаар ярих
Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд хамаатай. Эрчүүд таны хоол идэх зуршил, хоолтой холбоотой асуудлуудыг ойлгох нь тун ховор. Иймд зүгээр л битгий ярь.
Интернэт хуудсан дээр байх мэдээллийн талаар үг битгий дурьдаарай
Тийм ээ, бид бүгд л болзоонд явахын өмнө тэднийг судалдаг. Гэхдээ анхны болзоон дээр түүний талаар олон зүйл мэддэг байх нь тийм ч таатай байхгүй байх.
Юм бүхнийг нухацтай хүлээж авах
Анхны болзоо хүнд биш хөнгөн байх ёстой.
Зочин
2015/09/25 at 02:58
Сэтгэгдэл *medmeer yum bna