
АНЭУ-д эртний уламжлалт тэмээн уралдаан болдог бөгөөд уралдааны тэмээнүүдийг хүүхдүүд унаж уралддаг. Мэдээж энэ нь уралдааны үеэр хүүхэд унаж, гэмтэж бэртэх цаашлаад амь нас, эрүүл мэндэд нь аюул учруулах нөхцөл болдог. Харин сүүлийн 10 гаруй жилийн өмнөөс зэгсэн эртний энэ уралдааны унаач хүүхдүүдийн аюулгүй байдлын асуудлыг анхааралдаа авч, роботуудаар солих болжээ. Пакистан, Судан зэрэг орнуудад маш хөнгөн байдгаар нь 2-3 насны хүүхдүүдийг тэмээ унаач хүүхдүүд болгодог байсан ч 10 жил орчмын өмнөөс хүүхдүүдийг унаач болгохыг хуулиар хориглож, роботуудыг унаач байдлаар ашиглах болсон байна.
Роботууд маш хөнгөний дээр 2000 орчим долларын боломжийн хямд үнэтэй, уралдааны үед тэмээний эзэн роботтой холбогдох радио болон ташуураар тоноглогдсон байдаг аж. Уралдааны тэмээний эзэд уралдааны зам дагуу машинаар давхин радиогоор дамжуулан тэмээтэйгээ ярих боломжтой ба ийнхүү ярих үед тэмээ эзнийхээ дууг таньж, илүү хурдан давхих юм байна.








Tselmegggg
2015/01/07 at 22:18
Mongold heregtei ed bndaa Naadmaar huuhduud unuulj bsnaas ingeed robot bol zugeer yum
Монгол морьтон
2015/01/08 at 15:28
Тэнэгтэнэ биз тэгвэл уралдаж байгаа амьтанг нь ч гэсэн ровот болговол таарна.