Эмэгтэй хүн бүрийн мэдэж байх ёстой бэлэг эрхтний ариун цэвэр сахих дүрэм

2

Бэлэг эрхтний ариун цэвэр бол хувь хүний заавал сахих ёстой зүйл мөн. Эрүүл мэндээ дэмжих үүднээс заавал дагах ёстой хэд хэдэн дүрэм байна. Эмэгтэй хүний бэлэг эрхтний ариун цэвэр өөрийн гэсэн онцлогтой, нас, биеийн хөгжлөөс шууд шалтгаална.

Эмэгтэй хүний бэлэг эрхтний ариун цэвэр нас болон хөгжлөөсөө шалтгаалан харилцан адилгүй. Бэлэг эрхтний байдал нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаална: бие махбодийн дархлааны систем, бэлэг эрхтний микро биет, хүчиллэг орчин зэрэг болно.

Энэ бүх үзүүлэлтүүд нас, эрүүл мэндийн байдлаас шалтгаалж өөрчлөгдөнө, өөрчлөлт болгоноос шалтгаалж сахих ариун цэврийн дүрэм ч өөрчлөгдөнө.

Амьдралын эхний үе шат – 0-1 насны охидууд

Төрсний эхний жилийн ариун цэврийг ээж нар хариуцна. Зөв арчилгаа нь охидуудын бэлэг эрхтний цаашдын эрүүл мэндэд шууд хамаарна гэж үзэж болно. Бага насны охидуудын бэлэг эрхтэн маш эмзэг. Арьсан гадарга нь нимгэн бөгөөд эмзэг учраас өөрийгөө халдвараас бүрэн хамгаалж чаддаггүй.

Живхийг нь солих тоолонд бүлээн усаар угааж байх хэрэгтэй. Ваннтай усанд биш гүцтэй ус гоожуулж угаана. Эсвэл бүлээн усанд дүрсэн зөөлөн даавуугаар зөөлөн дарж арчиж болно. Өглөө, оройны угаалга заавал байх ёстойг анхаарна уу.

Охидуудын бэлэг эрхтний талаарх үндсэн дүрэм: ээжүүд юу мэдэж байх ёстой вэ?

Охиноо угаахаас өмнө ээж өөрөө гараа сайтар савандаж угаасан байх ёстой. Хөдөлгөөн зөвхөн нэг чиглэлд буюу урдаас арагш чиглэнэ. Өтгөний үлдэгдэл охидуудын бэлэг эрхтэнд орох ёсгүй.

Охидуудын бэлэг эрхтэнг угаахдаа савандахгүй, бас сод, марганц зэргийг ашиглахгүй.

Охидуудын бэлэг эрхтнийг зөвхөн 1 наснаас хойш л тусгай бодисоор угааж болно. Уг бодисоор зөвхөн гадар, ил хэсгийг л угаана. Бодис бэлэг эрхтний дотор орох ёсгүйг анхаараарай. Хэрвээ шүршүүрт угааж байгаа бол усны урсгал хүчтэй биш зөөлөн байна. Угааж дуусаад алчуураар зөөлөн дарж арчина.

Охидуудын дотуур хувцас нь зөвхөн цэвэр даавуун материалаар хийгдсэн байхыг анхаарна уу. Синтетик материал амьсгалдаггүй учраас чийгийг гадагшлуулахгүй урвалд оруулж үрэвсэл үүсгэхэд хүргэнэ. Дотуур хувцас нь сул чөлөөтэй байх ёстой. Дотуур хувцсыг өглөө, оройдоо сольж заншвал сайн.

Хүүхдийн хувцсыг тэр дундаа дотуур хувцсыг зөвхөн байгалийн цэвэр гаралтай бодисоор угаана. Мэдээж томчуудын хувцаснаас тусдаа угаахыг мөн анхаарна уу.

Охидуудын ариун цэврийг буруу сахихад вульвит үүсэх магадлалтай – бэлэг эрхтний дотор хэсэг үрэвсэнэ. Хэрвээ үрэвслийн шинж тэмдэг илэрсэн бол (хүчтэй улайж, хавдсан) яаралтай эмчид хандахыг зөвлөж байна.

 

Бэлгийн бойжилтын үе шат 1 наснаас 7-8 нас

5-6 настай охидууд бэлэг эрхтнээ өөрсдөө цэвэрлэж чаддаг болсон байна, гэхдээ ээж ариун цэвэр сахих дүрмийг тэдэнд зааж өгөх хэрэгтэй. Бэлэг эрхтнийхээ ариун цэврийг хэрхэн сахих ёстойг тоглодог хүүхэлдэй дээр нь үлгэрлэн зааж өгөөрэй.

Мөн охидууддаа цаг тухайд нь ариун цэврийн өрөө орж бие засах ёстойг заавал хэлээрэй. Цаг тухайд нь шээхгүй бол өөр бусад өвчин тусна гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

Бэлгийн бойжилтын нас хүртэл бэлэг эрхтнээ арчлах дээрх ариун цэврийн дүрмийг баримтална. 8-18 нас хүртэл бэлгийн бойжилт явагдаж эхэлнэ.

 

Бэлгийн бойжилтын үе

Охидуудын бэлэг эрхтнээс дөнгөж төрөхдөө өнгөгүй салст шиг зүйл багаар ялгарч байдаг. Бэлгийн бойжилтын үеэс эхлэн гормоны нөлөөнд орж уг салст шиг зүйлийн хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэнэ.

Энэ бол байх ёстой зүйл бөгөөд цагаан зүйл хэмээгддэг. Цагаан салст шиг зүйл дотуур хувцас болон бэлэг эрхтэнд их хэмжээгээр наалдахад загатнах, үрэвсэхэд хүргэнэ. Охидууд өдөр тутмын жижиг ариун цэврийн хэрэгсэл хэрэглэж болно. Өдөр тутмын хэрэгслийн 3-4 цаг тутамд сольж байхыг харин мартаж болохгүй.

Залуу охидуудын бэлэг эрхтний ариун цэвэр насанд хүрсэн эмэгтэйчүүдийн адил байна:

  • Зөвхөн цэвэрхэн гараараа бэлэг эрхтнээ угааж цэвэрлэнэ, ямар нэгэн саван, порлон ашиглахгүй. Хэрвээ тусгай бодисоор угаах гэж байгаа бол бэлэг эрхтний өөрийн хүчиллэг орчныг алдагдуулахгүй рН-ийн агууламжтай бодис сонгоно.
  • Бэлэг эрхтэн угаах ус бүлээн байна. Угаах чиглэл урдаас эхлэн арагш явна. Эсвэл хоёр гараараа зэрэг буюу нэг гараараа бэлэг эрхтнээ, нөгөө гараараа анусаа угаах боломжтой.
  • Охидууд бэлэг эрхтнээ арчих тусгай алчууртай байна. Алчуур нь чийг сайн авдаг, зөөлөн бөгөөд байнга цэвэрхэн байх ёстой.
  • Угаахдаа бэлэг эрхтний хэлүүг ширүүн арчихгүй.

Энэ үед сарын тэмдэг ирж эхэлнэ. Сарын тэмдэг ирэхэд охидууддаа ээж нар нь заавал бэлдсэн байх ёстой бөгөөд энэ үед хэрхэн ариун цэвэр сахих талаар ойлголт өгнө. Зохих мэдээлэл аваагүй охидууд анхны сарын тэмдгийн үед сэтгэл санаагаар унах зэрэг сэтгэл зүйн таагүй байдалд орох магадлалтайг анхаарна уу.

50
ХөөрхөнХөөрхөн
15
ГоёГоё
14
ГайхмаарГайхмаар
11
Ха ХаХа Ха
10
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. А. Жаргалмаа

    А. Жаргалмаа

    2018/02/22 at 15:23

    +banana hiij vl bolno!

  2. А. Жаргалмаа

    А. Жаргалмаа

    2018/02/22 at 15:23

    +banana hiij vl bolno!

  3. А. Жаргалмаа

    А. Жаргалмаа

    2018/02/22 at 15:23

    +banana hiij vl bolno!

  4. Л. Мягмармаа

    Л. Мягмармаа

    2018/02/23 at 21:27

    Em hvn ch yaahav er chvvddee hel

  5. Л. Мягмармаа

    Л. Мягмармаа

    2018/02/23 at 21:27

    Em hvn ch yaahav er chvvddee hel

  6. Naba Naba

    Naba Naba

    2018/02/24 at 09:57

    Myagmara chamaig unsh gej bn yaaxav bishee…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *