Шварценеггерийн бутач хүү Жозеф өөрийн хүчээр Холливудад амжилт гаргахыг хүсдэг

0

Хүүхдүүдийн 42% нь гэр бүлээс гадуурх харилцааны улмаас төрдөг аж. Франц зэрэг зарим нэг улс орнуудад энэ үзүүлэлт 60 хувь хүрэх ажээ. Жозеф Баэн Калифорнид өссөн. Өөрийгөө Арнольд Шварценеггерийн хүү гэдгээ 13 настай байхдаа л олж мэджээ. Жозеф одоогийн байдлаар Холливудад амжилт олохыг зорьж байгаа бөгөөд эцгийнхээ нөмөр нөөлөггүйгээр зорилгодоо хүрэхийг хичээж яваа залуу юм.

Жүжигчин төрсөн хүүгээ хаяагүй

Милдред Баэна жүжигчин Арнольд Шварценеггерийн гэрт ойролцоогоор хорь гаруй жил үйлчлэгч хийжээ. Жүжигчнээс бүсгүйтэй тогтоосон харилцааны тухай асуухад тэрээр үе үе энэ тухай боддог гэж хариулсан байна: “Би өөрийгөө хэчнээн ч удаа зүхэж, буруутгаж болно. Гэхдээ ингэлээ гээд нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй. Үнэхээр нухацтай, тийм ээ нухацтай алдаа байлаа. Хамгийн гол нь – өөртөө асуулт тавих хэрэгтэй: цаашид яаж амьдрах вэ? Хүүхдүүдтэйгээ яаж сайхан харилцаа тогтоож чадах вэ, үүний тулд юу хийх ёстой вэ?”

Арнольд эцгийнхээ үүрэг хариуцлагыг бүрэн гүйцэтгэдэг ба Жозеф, түүний ээжид анхаарал тавьдаг. Тэрээр хүүгээ боловсрол эзэмшихэд нь тусалжээ.

 

Арнольд өөрийнх нь эцэг болохыг мэдсэн тэр өдрийг Жозеф хэзээ ч мартахгүй

Өдгөө 25 настай Жозеф Баэн чухал мэдээ сонссон тэр өдрийг одоо болтол сайн санадаг ажээ: “Би 8 дугаар ангид сурч байсан юм. Намайг гарахыг хүссэн. Ээж ирээд надад: “Хоёулаа явах хэрэгтэй байна: одоо чамайг, чиний эцэг хэн болохыг бүгд мэддэг болсон” гэж билээ”. Энэ үед хүүгийн дотор төрсөн бодол: “Би 13-тай, миний бие махбод оюун бодол шиг минь өөрчлөгдөж байгаа. Тэгсэн одоо амьдрал маань ч орвонгоороо эргэх нь”.

 

Чиний аав юунд хүрч чадсаныг бодон амьдрахаас гадна амьдралд маш их сэтгэлийн хүч хэрэгтэйг ойлгожээ

Баэна – бодибилдингчин, жүжигчин, фитнес модель бөгөөд риелтор. Түүнд маш их авьяас чадал бий. Хэд хэдэн дүрүүдтэй, саяхан “Dancing with the Stars” шоунд ажил авсан. Аавынхаа танил талыг ашиглахгүйгээр кино урлагийн салбарт амжилт гаргаж байгаадаа залуу өөртөө их сэтгэл хангалуун яваа юм.

Нийгэм түүнийг аавтайгаа адилхан байх ёстой гэсэн хүлээлтийг бий болгоод байна хэмээн Жозеф ярьжээ. Тэр өөрийнхөө үзэл бодлоос ч хуваалцаж: “Холливудад амжилттай аав, ээжтэй хүмүүс их байдаг. Энэ нь миний хувьд аймшигтай санагддаг юм. Чамайг эцэг, эхийнх нь хийж бүтээсэн бүтээлтэй, авьяас чадалтай нь харьцуулаад байна гээд бод доо? Нийгмийн энэ хүлээлтэд хүрч чадахгүй бол яана аа гэсэн мэдрэмж төрнө”. Гэхдээ тэр зөвхөн өөрийнхөө хүлээлтэд л нийцэж байх ёстойг сайн мэддэг залуу.

Арнольд Шварценеггер, Жозеф хоёрын харилцаа халуун дотно. Тэд спорт зааланд цугтаа бэлтгэл хийнэ, унадаг дугуй унацгаана. Арнольд хүү Жозефоороо бахархаж яваа ба бэлтгэлийн хувьд ч гайхалтай түншүүд юм. Хүүгийнхээ төрсөн өдрийг ч мартахгүй. Хүүхэд болгон аав, ээжийнхээ баярын халуун дулаан үгсийг сонсож хөөрч явдаг.

“Жозеф, төрсөн өдрийн мэнд хүргэе. Би чамаараа бахархаж байна. Энэ жил чи минь коллежоо дүүргээд өөрийнхөө замаар явна. Чи сайхан хүү, дараагийн бэлтгэлээ цуг хийх тэр өдрийг тэсэн ядан хүлээнэ. Чамдаа хайртай” гэж Арнольд сошиал сүлжээндээ бичжээ.

Таны аав таныг юунд сургасан бэ? Нэг өдөр ч болов аав болж үзвэл та хүүхдийнхээ төлөө юу хийх байсан бэ?

4
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *