Үнэхээр гоё харагдуулдаг ч гэлээ бидний эрүүл мэндийг аажмаар муутгаж байдаг 8 гутал, хувцас

1

Гоо сайхан золиoс шаарддаг гэцгээдэг. Багаар бодоход ухаан алдуулахад хүргэдэг Викторианы үеийн корсет болон агаарын солилцоог доголдуулдаг крахмалдсан хатуу зах азаар үеэ өнгөрөөжээ. Бидний үед удаан хугацаагаар эсвэл байнга өмсөөд байвал л эрүүл мэндэд xор уршигтай хувцас бий болжээ.

Ямар хувцас, гутал биднийг гоё харагдуулаад зогсохгүй мөн эрүүл мэндийн хувьд асуудалтай болгож болохыг бид судалж үзсэн юм.

Нарийхан хошуутай туфль

© Emiley Schweich/Everett Collection/East News, © Emiley Schweich/Everett Collection/East News

Нарийхан хошуутай туфль өндөр өсгийтийн адил аюултай. Ийм гутлын зай давчуу тул хөлийн хурууг чанга барина, мэдээж хуруунууд өөрийн байх ёстой байрлалаа алдаж цусны эргэлт нь өөрчлөгдөнө. Мөн таны биеийн бүх жин хөлийн өлмий дээр ирж байгаа юм, энэ нь яваандаа цэврүү, эвэр үүсэх шалтгаан болж хурууны завсрын мэдрэлийн гэмтэл үүсгэх ажээ.

 

1-2 размераар багадуулсан гутал

© Featureflash Photo Agency / Shutterstock

Одод арга хэмжээн дээр ирэхдээ ихэвчлэн 2 размераар томдсон гуталтай ирж байгааг та анзаарсан байлгүй. Энэ нь хөл хавагнах, цэврүү үсрэхээс хамгаалж байгаа хэрэг: гутал хөлийг барихгүй, цусны эргэлтэд саад болохгүй, бас хөл үрэхгүй. Гэхдээ ганц удаа цөөн цагаар ийм гутал өмсөх, мөн байнга өмсөх хоёр нь ялгаатай юм шүү. Нэг размераар том туфль өмсөхөд алхаа өөрчлөгддөг: том гутлаа хөлнөөсөө сугалчихаас эмээж хүссэн хүсээгүй хуруунуудаа хавчдаг бөгөөд энэ нь хөлийн уланд асуудал үүсгэнэ. Цаашлаад өвдөг, нуруу, хүзүүнд ч сөргөөр нөлөөлж эхэлдэг. Байнга томдсон туфль өмсөөд байвал хөлийн уланд цэврүү, эвэр үүсэх шалтгаан болдог байна.

 

ПВХ-ээр хийсэн гутал

© andersphoto / Shutterstock

Моод дагадаг охид бүсгүйчүүд нэвт гэрэлтсэн хуванцар гутал өмсөөд нэг биш жилийн нүүр үзээд байгаа билээ. Гоёын хувьд үнэхээр дэгжин харагдана, гэхдээ хэтэрхий шyнаж болохгүй гутал. ПВХ материалд ямар ч агаарын солилцоо байхгүй тул гутал дотор мөөгөнцөр, бактери үүсэх таатай орчин болдог. Хуванцар гутал өмссөн хөл их хөлөрнө, амархан ч цэврүүтдэг байна.

 

Балетк

© Geneva Vanderzeil apairandasparediy.com / Flickr

Балетк ч гэсэн байнга өмсөх гутал биш юм. Хөлийн уланд зохих дэмжлэгийг өгөхгүй, тиймээс өвдөг, нуруунд маш сөрөг нөлөөтэй. Тэгээд ч балеткийн ул нимгэн тул хөлийн ул чулуу болгоныг мэдэрнэ. Санамсаргүй байдлаар хурц үзүүртэй зүйл дээр гишгэвэл гутлын улыг нэвт цоолох ч аюул бий.

 

Хүнд гоёл чимэглэл

© Invision/Invision/East News

Овор ихтэй, хүнд ээмэг гоё харагддаг байх л даа, гэхдээ нэг дутагдалтай талтай: ямар нэгэн зүйлд гогодвол чихээ сэтлэх аюултай. Жингээсээ болоод чихийг сунгана, наснаасаа эрт хөгширсөн чихтэй харагдахыг хүсэх хүн байхгүй л болов уу.

 

Биеийн өө дарах дотуур хувцас

© PacificCoastNews.com/East News, © PacificCoastNews.com/East News

Биеийн өө дарах дотуур хувцас галбирыг тодосгоод зогсохгүй нэг размераар нарийхан болгодог. Гэхдээ энэ төрлийн хувцсанд болгоомжтой хандах хэрэгтэй: буруу сонгосон дотуур хувцас эрүүл мэндэд аюултай. Хамгийн түгээмэл асуудал – арьс цочроох явдал юм. Хэтэрхий бариу хувцас  нь мэдрэлийг дарж хаван үүсгэх, цус боoгдоход хүргэнэ. Хэрвээ таны цусны эргэлт доголдвол хөл хавагнах магадлал шууд нэмэгдэнэ.

 

Бариу хувцас

© Elizabeth Goodenough/Everett Collection/East News

Байнга эсвэл удаан хугацаагаар бариу хувцас өмсвөл мөн л эрүүл мэндэд аюултай. Арьсыг цочрооно, мөн халдварт өвчин тусах эрсдэлд хүргэнэ. Биеийн өө дардаг дотуур хувцасны л адил, бариу хувцас нь цусны хэвийн эргэлтийг алдагдуулж, гэдэс ходоодны үйл ажиллагааг доголдуулдаг байна.

 

Хэтэрхий өндөр суудалтай өмд

© IPA/MEGA/East News, © Richard Shotwell/Invision/AP/East News

Бариу даавуун болон жийнсэн өмд, ялангуяа хэтэрхий өндөр суудалтай бол асуудал үүсгэж болзошгүй. Хэвлийнд ирэх даралт нь ходоодны xүчил их ялгарахад хүргэнэ. Хүн ийм өмдтэй суувал тэлээ нь ходоодыг дарж эхэлнэ. Үүнээс гадна нуруу болон булчингууд өмдний дэмжлэгт найдаж өөрсдийн үйл ажиллагаа нь идэвхгүй болдог ажээ. Цаашлаад суларсан булчин нь ачаалал даахаа болж аливаад өртөмтгий болно.

Энэхүү жагсаалтад орсон хувцас танд бий юу? Та байнга өмсдөг үү?

44
БахархмаарБахархмаар
15
ТэнэглэлТэнэглэл
15
Ха ХаХа Ха
12
ГайхмаарГайхмаар
9
ХарамсалтайХарамсалтай
8
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *