Хар өнгийг сонгож хатан хаан шиг харагдах 12 арга

2

Загварлаг хар өнгө – хэзээ ч үеэ өнгөрөөхгүй. “Хар”-ыг бид цайвар шаргал, цагаан, саарал өнгөөр сольсон ч гэсэн эргээд л хар өнгийг сонгосон байх нь бий.

Гэхдээ, хар өнгийг зөв өмсөж сурах хэрэгтэй: жирийн өнгө биш юм. Таныг төгс харагдуулах зарим нэг аргуудаас танилцуулж байна.

Тод өнгийн тодотгол болон гоёл чимэглэл

Хар өнгийг сонгон  хатан хаан шиг харагдах 12 арга 2

Тод өнгийн гоёл чимэглэл нь таны хар болон хар-цагааны хослолыг мартагдашгүйгээр тодруулж өгнө. Монохром фон дээр тод өнгийн жижиг цүнх, малгай эсвэл туфли гайхалтай зохицно.

Хөнгөн, чөлөөтэй хувцас сонгоорой

Хар өнгийг сонгон  хатан хаан шиг харагдах 12 арга 3

Хар хувцас туранхай харагдуулдаг, үнэний хувьтай. Тэглээ гээд өөртөө таарахгүй бариу хувцас өмсвөл таны өөг улам л тодотгож өгнө. Хар даашинз, өмд, пиджак сонгохдоо бага зэрэг томсондоо зүгээр, илүү хээнцэр харагдах болно.

Материалын сонголт

Хар өнгийг сонгон  хатан хаан шиг харагдах 12 арга 4

Хувцас сонгон авахдаа материалын өргөн сонголттой байгаарай. Даавуун өмд дээр торгон цамц, эсвэл савхин банзал дээр сатинаар урласан топ ч юм уу, ноосон захтай цамц. “total black”-ийг лакан туфли, цүнх чимж өгдөг юм шүү.

Монохром – цаг хугацаагаар шалгагдсан хээнцэр сонголт

Хар өнгийг сонгон  хатан хаан шиг харагдах 12 арга 5

Толгой өвтгөхгүйгээр бусдын анхаарлыг өөртөө татах сайхан боломж. Хар, цагааны хослол. Сайн чанарын бөгөөд таны биед таарсан ийм сонголт байгаа бол та хатан хаан л гэсэн үг.

Баримлыг санагдуулам загвар

Хар өнгийг сонгон  хатан хаан шиг харагдах 12 арга 6

Хар – геометрийн дүрс эсвэл баримлыг санагдуулам загварыг гаргах шилдэг өнгө.

Хар өнгө- бүхий л талаараа төгс байхыг шаардана

Хар өнгийг сонгон  хатан хаан шиг харагдах 12 арга 7

Магадгүй, энэ хамгийн чухал дүрэм болов уу. Хар өнгө амжилтгүй үсний засалт, будаагүй цонхигор царай зэргийг тодосгож өгдөг. Нүүрэн дээрх жижиг батга, угааж амжаагүй тослог үстэй гарах гэж байгаа бол өөр өнгийн хувцас сонгосон дээр.

Нүдээ тодруулаарай

Хар өнгийг сонгон  хатан хаан шиг харагдах 12 арга 8

Хэрвээ та нүүрээ будалгүй хар өнгө сонговол илүү настай харагдана. Тийм учраас хөнгөн ч гэсэн нүүрээ будах хэрэгтэй. Хамгийн гол нь нүдээ заавал будна, уруулаа улаанаар будах шаардлагагүй: хар, улааны хослол таныг инээдтэй харагдуулна. Уруулын өнгө дагуу будах нь зүйтэй.

Танд тохирдог өнгөөр хацрандаа туяа оруулаарай

Хар өнгийг сонгон  хатан хаан шиг харагдах 12 арга 9

Хар өнгө ихэвчлэн цайвар царайтай, хар үстэй бүсгүйчүүдэд илүү зохидог. Хэрвээ боровтор царай бол бол цайвар үс, сэвх, мэнгэ зэрэг нь тэднийг чимж болох юм. Эсвэл та өөрийнхөө нүүрний арьстай зохицох цамц, хүзүүний ороолт, эсвэл зүүлт зэргийг хослуулж болно.

Хар өнгийг өөр бусад өнгөтэй зоригтой хослуулаарай

Хар өнгийг сонгон  хатан хаан шиг харагдах 12 арга 10

Хар өнгийг зөвхөн цагаан эсвэл улаантай л хосолно гэдэг эмээ нарын зөвлөгөөнөөс сал. Хар өнгөтэй ямар ч өнгө зохино: ягаан, саарал, хөх, ногоон …

Нуруундаа ухлаадастай бол …

Хар өнгийг сонгон  хатан хаан шиг харагдах 12 арга 11

Яагаад заавал нуруундаа гэж? Асуугаад хэрэггүй дээ. Яагаад гэвэл сайхан харагддаг юм, сайхан нуруугаа ингэж харуулахаас өөр аргагүй.

Зөв гоёл чимэглэл нэмэлт өнгө төрхийг харуулна

Хар өнгийг сонгон  хатан хаан шиг харагдах 12 арга 12

Хар өнгийг арьсан, чанартай бүс, цүнх тодотгож өгнө, эсвэл металл чимэглэл, өнгө өнгийн чулуун зүүлт, шар мателлаар бүрсэн гоёл чимэглэл ч гэсэн алт шиг гялалзах болно.

Хээн нэхээс

Хар өнгийг сонгон  хатан хаан шиг харагдах 12 арга 13

Хар өнгийн хээн нэхээс нь өөр бусад өнгийхөөс тод  харагддаг. Таны сонгосон хар өнгийн хээн нэхээстэй хувцсыг арьсан эдлэл илүү тодотгох болно.

Та зүгээр л италичууд шиг л хар өнгөнд дурлаарай.

Хар өнгийг сонгон  хатан хаан шиг харагдах 12 арга 14

47
ГоёГоё
10
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
10
ХөөрхөнХөөрхөн
9
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. ortopedia brasilia unimed

    2017/01/21 at 06:16

    RV

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *