Ариун цэврийг дээдэлдэг хүмүүст зориулсан 15 зөвлөгөө

2

Таны гэрийг гялалзуулах энгийн аргуудаас танилцуулж байна. Бидний шалгалтыг давсан болно.

Богино долгионы зуух

Ариун цэврийг дээдэлдэг хүмүүст зориулсан 15 арга залиас 2

Сайтар норгосон аяга таваг угаагч резинд аяга таваг угаагч бодис шингээж богино долгионы зууханд хийнэ. Зуухаа дээд хүч дээр тааруулж 30 секунд эргүүлээрэй. Цаг дуусангуут хаалгыг нь нээж резинээр богино долгионы зуухыг арчиж цэвэрлэнэ. Нэг сумаар хоёр туулай буудаж байгаа юм: богино долгионы зуухаа цэвэрлэж байгаа нөгөө талаар аяга таваг угаагч резинийг ариутгаж байна.

Матрас

Ариун цэврийг дээдэлдэг хүмүүст зориулсан 15 арга залиас 3

Эдэлгээний явцад матрас өнгөө алдаж мууддаг. Матрас дээрээ хүнсний сод асгаад хэдэн цаг орхисны дараа тоос сорогчоор соруулан авна. Элдэв толбо арилахаас гадна үнэр нь арилна. Энэ аргаар даавуун буйданг цэвэрлэж болно.

Махны мод

Ариун цэврийг дээдэлдэг хүмүүст зориулсан 15 арга залиас 4

Мах хэрчдэг модыг давс, нимбэгээр цэвэрлэнэ. Дараа нь урсгал усаар угаагаад л болно.

Тостер

Ариун цэврийг дээдэлдэг хүмүүст зориулсан 15 арга залиас 5

Тостерийн гар хүрэхгүй байгаа хэсгийг шүдний сойзоор үрж цэвэрлээрэй.

Гоожуур

Ариун цэврийг дээдэлдэг хүмүүст зориулсан 15 арга залиас 6

Вакстай цаасаар гоожуурыг арчихад усны толбо нэг хэсэгтээ л тогтохгүй.

Индүү

Ариун цэврийг дээдэлдэг хүмүүст зориулсан 15 арга залиас 7

Индүүний суурин дээрээ томоохон цаас дэлгээд дээрээс нь давс цацаарай. Индүүг хамгийн дээд хэм дээр нь тохируулж давсаа индүүднэ. Энэ үед индүү үсгүй, “уур”-аар индүүдэх горимыг салгасан байх ёстой. Таны индүүний ул шинэ мэт гялалзах болно.

Мөнгөн халбага сэрээ

Ариун цэврийг дээдэлдэг хүмүүст зориулсан 15 арга залиас 8

Марланд ороосон жижиг шохойг мөнгөн эдлэлтэйгээ цуг тавихад таны халбага, сэрээ харлаж толбо үүсэхгүй.

Хувцас

Ариун цэврийг дээдэлдэг хүмүүст зориулсан 15 арга залиас 9

Хувцас дээр тогтсон тосны толбыг шохойгоор амархан арилгана. Шохойгоо толбо дээр түрхээд хэдэн цаг хүлээгээрэй. Шохой тосыг өөртөө шингээж авна. Ялангуяа шинэхэн тогтсон толбыг арилгахад илүү үр дүнтэй.

Жалюзэн хөшиг

Ариун цэврийг дээдэлдэг хүмүүст зориулсан 15 арга залиас 10

Өмсөхгүй хаях гэж байгаа оймс байвал хөшгөө цэвэрлээд хаяарай.

Хоолны сав суулга

Ариун цэврийг дээдэлдэг хүмүүст зориулсан 15 арга залиас 11

Ширмэн тогоог давсаар цэвэрлэнэ. Давс тосыг шингээн авч түлэгдсэн хэсгийг дэвтээж өгнө. Цэвэрлэсэний дараа сайтар угааж цэвэрлэнэ.

Хивс

Ариун цэврийг дээдэлдэг хүмүүст зориулсан 15 арга залиас 12

Ус, уксусын харьцаа 2:1 байхаар бэлдэнэ. Бэлдмэлийг сайтар холиод шүршдэг саванд хийж хивс рүүгээ цацна. Дээрээс нь чийгтэй алчуур тавьж индүүгээ уурын горим дээр тохируулж 30 секунд орчим байлгана.

Цорго

Ариун цэврийг дээдэлдэг хүмүүст зориулсан 15 арга залиас 13

Сод, шүдний сойзоор цоргыг цэвэрлээд дээрээс нь хэдэн зүсэм нимбэг орхиорой. Хэсэг хугацааны дараа урсгал усаар цэвэрлээрэй.

Цонх

Ариун цэврийг дээдэлдэг хүмүүст зориулсан 15 арга залиас 14

Цонхыг угаадаг аргаараа угаагаад хуурай сониноор арчаарай. Таны цонх гялалзах болно.

Эвгүй үнэр

Ариун цэврийг дээдэлдэг хүмүүст зориулсан 15 арга залиас 15

Аяганд 1 цайны халбага ванилийн экстракт хийж халаасан шарах шүүгээнд хийж хаалгыг нь онгорхой орхиорой. Таны гэрийн эвгүй үнэр арилж анхилуун болно.

10
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. 9. ДҮГЭЭР САРЫН 01

    2016/09/21 at 17:30

    ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА.

  2. Mino Mino

    Mino Mino

    2016/09/22 at 14:25

    Hongoroo Gantulga

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *