Урлагийн карьераа хойш тавьж гэрийн эзэгтэй болох замыг сонгосон 14 алдартай бүсгүй

0

Алдар нэр, амжилт бүтээлийн төлөө бүхнээ золиоcлоход бэлэн хүмүүс байхад, тэр бүх зүйлсээ гэр бүл, хайртай хүмүүсийнхээ төлөө гаргуунд нь гаргасан хүмүүс ч бий. Манай сайт уншигч танд энэ удаагийн нийтлэлээрээ тун амжилттай явсан урлагийн замналаа орхиж, гэрийн эзэгтэй болох замыг сонгосон алдартнуудыг танилцуулж байна.

1. Uma Thurman

© Jaguar PS / Shutterstock.com

“Kill Bill” киноны од, нэрт жүжигчин Uma Thurman гурав дахь хүүхдээ төрүүлснийхээ дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа ажил болон гэр бүлийн амьдралдаа хангалттай хэмжээний цаг зав гаргаж чадахгүй байгаа тухайгаа ярьж байв. Өдгөө тэрээр туслах дүр авахын зэрэгцээ гэр бүлдээ ихэнх цагаа зарцуулах болоод байгаа юм.

 

2. Jessica Biel

© PopularImages/Depositphotos.com

Нөхөр Justin Timberlake-тэй учрахаасаа өмнө тэрээр Холливудын хамгийн эрэлттэй жүжигчдийг нэг байсан билээ. Тэгвэл хос хоёр өдгөө хоёр ч хүүхдийн эцэг эх болсон бөгөөд жүжигчин бүсгүйн хувьд аль болох гэр бүлдээ цаг гаргахыг эрхэмлэх болоод байгаа юм. Тэрээр эх хүн болно гэдэг хүндрэлтэй боловч хүнд асар их амьдралын туршлага үлдээдэг зүйл хэмээн тодорхойлсон байдаг билээ.

 

3. Jessica Simpson

© everett225/Depositphotos.com

1990-2000 оны үед тэрээр хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийж, алдар нэрийн оргилд хүрсэн билээ. Гэвч тэрээр урлагийн замналаа орхиж гэр бүлийн амьдралдаа анхаарал хандуулахаас гадна жижиглэн худалдааны бизнес эрхлэх болсон нь өдгөө 1 тэрбум долларын үнэлгээтэй болж өргөжсөн ажээ. Тэрээр ээж болсноор бүсгүйчүүдийн хувьд бие давхар үед нэн чухал байдаг жирэмсний хувцас хэрэглэлийн цуглуулга хийж эхэлсэн нь өдгөө энэ амжилтад хүрэх үндэс болжээ.

 

4. Nicole Richie

© everett225/Depositphotos.com

2003-2007 онд дэлгэцнээ гарч байсан “The Simple Life” телевизийн шоу нэвтрүүлгийн од Nicole Richie өдгөө гэр бүл зохиож, хоёр ч хүүхдийн ээж болоод амжжээ.

 

5. Leelee Sobieski

© PopularImages/Depositphotos.com

“Here on Earth”, “The Glass House” зэрэг өсвөр насныханд зориулсан цувралуудаараа алдартай жүжигчин бүсгүй өдгөө алдарт загвар зохион бүтээгч Adam Kimmel-тэй гэр бүл болж урлагийн замналаа орхин гэрийн эзэгтэй болжээ.

 

6. Hillary Duff

© PopularImages/Depositphotos.com

“Lizzie McGuire” цувралаараа алдартай жүжигчин, дуучин Hillary Duff анхны хүүхдээ төрүүлснийхээ дараа урлагийн замналаа түр орхиж гэр бүлдээ анхаарал хандуулах шийдвэр гаргасан тухайгаа мэдэгдэж байв. Өдгөө тэрээр 3 хүүхдийн ээж болсон бөгөөд амьдралд нь үр хүүхдээс нь илүү зүйл үгүй хэмээгээд жүжигчний мэргэжлээ орхижээ.

 

7. Christina Aguilera

© Featureflash Photo Agency / Shutterstock.com

1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхэн үеийн өсвөр насныхны шүтээн болсон дуучин Christina Aguilera өдгөө 2 хүүхдийн ээж болсон бөгөөд өөрийн чөлөөт цагаар уран бүтээлээ хийсээр байгаа билээ. Гэхдээ тэрээр өөрийн өвөрмөц дуу хоолойноосоо илүүтэйгээр хүүхдүүдээрээ бахархаж явдаг гэдгээ дурдаад гэр бүл үргэлж нэн тэргүүнд гэж боддог тухайгаа мэдэгдсэн байдаг.

 

8. Alicia Keys

© PopularImages/Depositphotos.com

15 удаагийн Грэммийн шагналт дуучин Alicia Keys 2010 онд гэр бүл зохиож, өдгөө 2 хүүхдийн ээж болоод байгаа билээ. Түүний хувьд 2013 онд аялан тоглолт хийсэн бөгөөд түүнээс хойш тэрээр The Voice зэрэг шоунд оролцохоос бусад шалтгаанаар олон нийтийн үйл ажиллагаанд оролцоогүй юм.

 

9. Elizabeth Hurley

© s_bukley/Depositphotos.com

Английн жүжигчин Elizabeth Hurley Mike Myers-ийн алдарт цувралд дүр бүтээснээр олны танил болж байсан билээ. Гэсэн ч тэрээр 2002 онд анхны хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд хүүхдээ ажил мэргэжил, алдар нэр бүхнээс дээгүүр тавина гэдгээ мэдэгдэж байв.

 

10. Robin Wright

© PopularImages/Depositphotos.com

“Santa Barbara” цувралаараа чамгүй амжилтад хүрсэн Robin Wright хожим алдарт “Forest Gump” кинонд дүр бүтээж явсан ч гэр бүлийн амьдралаа тэргүүнд тавьж, урлагийн замналаа орхисон билээ. Тэрээр, “Би өнгөрсөн зүйлсийг эргэн харах дургүй. Театрт ажилтай гээд хүүхдүүдийнхээ дэргэд цагийг өнгөрүүлж чадаагүй 4 жилийг өнгөрүүлсэн нь алдаа байсан гэж би боддог” хэмээн дурссан байдаг билээ.

 

11. Lauryn Hill

© Featureflash Photo Agency / Shutterstock.com

Грэммийн шагналт реппер Lauryn Hill хөгжмийн замналаа орхиж гэрийн эзэгтэй болох сонголт хийсэн тухайгаа, “Би хөгжимд хайртай. Би үргэлж л дуу хөгжимд өөрийгөө 100 хувь зориулдаг байсан. Харин одоо сайн ээж байхад өөрийгөө 200 хувь дaйчилж байна” хэмээн ярьсан байдаг. Тэрээр өдгөө 6 хүүхдийн ээж билээ.

 

12. Debra Winger

© everett225/Depositphotos.com

Залуудаа олны танил болж гялалзаж явсан 3 удаагийн Оскарын шагналт жүжигчин Debra Winger өдгөө урлагийн салбараас хэсэг хөндийрч, 3 хүүхдэдээ илүү анхаарал халамж, цаг заваа зарцуулах шийдвэрийг гаргаад буй юм. Гэхдээ тэрээр хүүхдүүд нь өсч торних үед эргэн кино урлагтаа хөл тавина хэмээн мэдэгдсэн билээ.

 

13. Phoebe Cates

© Everett Collection / Shutterstock.com

1980, 1990-ээд онд алдаршиж явсан жүжигчин Phoebe Cates хоёр хүүхдээ төрүүлсний дараа нөхрийн хамтаар урлагийн замналдаа цэг тавьж гэр бүлийн амьдралдаа илүүтэйгээр анхаарах шийдвэрийг гаргаж байжээ.

 

14. Lisa Bonet

© Tinseltown / Shutterstock.com

NBC телевизийн бүтээл “The Cosby Show” болон “A Different World” кинонуудад дүр бүтээж явсан жүжигчин Lisa Bonet рок дуучин Lenny Kravitz-тай гэр бүл болж, хүү Zoë-ыг төрүүлснээс хойш гэр бүлийн амьдралдаа илүү их цаг гаргах зорилгоор урлагийн замналдаа түр завсарлага авсан билээ. Тэгвэл тэрээр өдгөө хоёр дахь гэрлэлтээсээ 2 хүүхэдтэй болж нийт 3 хүүхдийн ээж болжээ.

Хэрэв та Холливудын алдартай жүжигчин байсан бол гэр бүлийн амьдралынхаа төлөө алдар нэрээ золиоcлох байсан уу?

4
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.