Замын нөхцөлд тохируулан жолоодлого хийх

0

Замын нөхцөлд тохируулан жолоодлого хийхДугуйн замтай авцах явдал жинхэнэ замын хучилтын байдал, төрлөөс хамаардгийг дээр өгүүлсэн билээ. Замын байдал, хучилтын төрлийг жолооч заавал тооцож байх хэрэгтэй. Хэрэв хатуу хучилттай замын гадаргууд шороо, тоос суух, хур тунадас орсон байвал хучилтын гадаргууд бүрхэвч үүсэн гулсамтгай байдал нэмэгдэнэ. Ийм нөхцөлд өнгөлсөн чулуун хучилт онцгой аюултай байдаг. Тийм замд тоормослох үед машины дугуй чирэгдэн хялбархан гулсана. Асфальто-бетон замын гадаргууд халуун өдөр шингэн битум ялгарч тослог хальс үүсэн дугуйн замтай авцах явдлыг бууруулна. Хальтиргаатай замд тоормослох буюу эргэх үед дугуй гулсахгуй байх тийм хэмжээнд машины хурдыг бууруулах хэрэгтэй бөгөөд энд хөдөлгүүрийн тооромслолтыг ашиглах хэрэгтэй. Сахилга баттай дадлага туршлагтай жолоочид хөдөлгөөний хурд бол хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх хэрэглүүр болдог. Дадлага туршлагатай жолоочид ч гэсэн хөдөлгөөний хурдыг хэтрүүлэх нь аюулгүй байдалд ноцтой заналхийлж зам тээврийн хэрэг зөрчил золгуй явдалд хүргэж болох шалтгаан болж болох юм. Хөдөлгөөний хурдыг орчны нөхцөл байдал, жолоочийн дадлага туршлага, машины бүтцийн онцлог, хөдөлгөөний нягтрал ба замын нөхцөлд тохируулах хэрэгтэй юм. Хөдөлгөөний хурд хичнээн их бол самбаачлах, шийдвэрлэх, гүйцэтгэхэд зарцуулах хугацаа маш бага байдаг учир жолоочийн ажил төдий чинээ хүндэрнэ. Нэг секундэд 30км/ц хурдтай яваа машин 8.3 м, 60 км/ц хурдтай яваа нь 16.6 м замыг туулсан байна. Иймд шаардагдах үйлдлийг гүйцэтгэхэд тодорхой хугацаа шаардагдах нь илэрхий учир зогсооход тохиромжтой хурдыг сонгож явах хэрэгтэй юм.
Мөн дээрээс нь нэмж хэлэхэд аливаа осол аваар болоход ЗАМЫН НӨХЦӨЛ БАЙДАЛД ТОХИРУУЛАН ХУРДАА ЗӨВ СОНГООГҮЙ гэдэг том үндэслэлээр та буруутан болох тохиолдол байдаг. Тиймээс хурдаа зөв тохируулан яваарай. 

Замын байдал муудах (орчин муу үзэгдэх, замын зорчих хэсэгт явган зорчигчид орж ирэх, зам чийгтэж шавартсан, уулзвар буюу эргэлт ойртох) үед хөдөлгөөний хурдыг бууруулах хэрэгтэй. Жолооч хөдөлгөөний хурдыг магадлахын тулд ихэнхдээ хурд хэмжүүрийн заалтыг ажиглаж байх хэрэгтэй. Тодорхой нөхцөлд (хотын гаднах сайхан замд) жолооч их хурдад дасдаг бөгөөд хурдыг бууруулах шаардлагыг тэр болгон зөв дүгнэж чаддаггүй юм. Машин жолоодож яваа үедээ орчин тойрноо ажиглах явдлаас хөндийрөх, зөвхөн ямар нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх байдлыг гаргаж болохгүй. Хэрэв ямар нэг юмсыг ийш тийш нь авч тавих буюу бэхлэх, аливаа гэмтлийг засах шаардлага гарвал машинаа зогсоох хэрэгтэй. Замын тусгай хэсэгт хөдөлгөөний хурдыг тохируулж явахдаа замын байдал, хэлбэр, түүний өргөн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний нягтрал , тэдний овор хэмжээг нарийн тооцсон байх хэрэгтэй. Явган зорчигчид, хүүхдэд анхаарлаа онцгой хандуулж, хэрэв тэдний хөдөлгөөн тодорхой биш бол хөдөлгөөний хурдыг бууруулах буюу зогсоож ч болно. Огцом эргэх ялангуяа эргэлтийн цаад тал харагдахгүй байгаа үед хөдөлгөөний хурдыг бууруулах ба хотын гаднах замд дуут дохио өгөх хэрэгтэй. Эсрэг талын хөдөлгөөний замд орж эргэх нь аюултай байдаг. Учир нь ирж яваа машинтай мөргөлдөж болзошгүй. Огцом өгсүүр өөд хөнгөн араагаар хурд бууртал явж болохгүй, харин зохих хугацаанд нь хүнд араанд шилжүүлэх хэрэгтэй. Хурдыг хэт бууруулснаас хүнд араагаар явах хэрэгтэй болж эцсийн эцэст хугацаа алдаж мөн түлшний зарцуулалт нэмэгдэнэ. Өгсүүрийн оройд гарахдаа замын харагдах хэсэг бага байдаг учир замын баруун гар талыг барьж явах хэрэгтэй ба урдаас гэнэт тээврийн хэрэгсэл гарч ирж болох юм.
 
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *