
Кино урлагийн ачаар бид боломжгүй мэт зүйлсийг бодит мэт харж, ид шидийг өөрийн нүдээр үзэх боломжтой болсон билээ. Иймээс ч кино ертөнцөд бидний дэлхий дээр үйлчилдэг шинжлэх ухааны ойлголт, физикийн хуулиуд цаг ямагт зөрчигдөж байдаг. Манай сайт уншигч танд уран зөгнөлт кинон дээрх бодит амьдрал дээр байж боломгүй, шинжлэх ухааны ерөнхий ойлголтыг зөрчсөн 10 алдааг толилуулж байна.
1. “Star Wars” кинон дээрх лазер илд

Алдарт цувралын бэлгэ тэмдэг болсон лазер илд гарах үед гардаг чимээг дуурайж амандаа дуугарч үзээгүй хүн үгүй биз ээ. Тэгвэл тэрхүү лазер илдийг бодит байдал дээр бүтээх ямар ч боломжгүй аж. Учир нь хоосон орон зайд ийнхүү биет илд бүтээхийн тулд хатуу материал зайлшгүй шаардлагатай болох нь мэдээж.
2. Сансрын нисгэгчидтэй дэлхийгээс холбогдож ярих

NASA агентлаг задгай сансарт буй сансрын нисгэгчидтэй утсаар ярьж буй мэт шууд ярьж байгаагаар зөгнөлт кинонууд дүрслэгдсэн байдаг. Гэвч бодит байдал дээр дэлхийгээс сансар луу холбогдох үед цаг хугацааны хоцрогдолтой ярьдаг бөгөөд аливаа асуултын хариултыг авахын тулд тодорхой хугацаанд хүлээх шаардлага тулгардаг аж.
3. Iron Man-ын өмсгөл

Өнгөрсөн 10 жилийн туршид дэлхийн нийтийг бaйлдан дагуулсан супер баатар бол яах аргагүй Iron Man байсан билээ. Харамсалтай нь бодит амьдрал дээр ийнхүү реакторт суурилсан өмсгөлийг хүн өмсөх боломжгүй ажээ. Ийм хэмжээний энерги ялгаруулах реактортой ойртсон тохиолдолд хүний бие маш хурдан цацрагийн xордлогод орох аюултай байдаг байна. Иймээс боломжгүй зүйлсийг бодит мэт болгон харуулж, үзэгч бидний харааг баясгадаг Marvel студийнхэнд талархал илэрхийлэх нь зүйтэй биз ээ.
4. ДНХ-ийн өөрчлөлт

Хүн-Аалз, Халк зэрэг супер хүчтэй баатрууд ДНХ-ийн өөрчлөлтөд орсны үндсэн дээр ийнхүү ер бусын хүчтэй болсон талаар өгүүлдэг билээ. Харин бодит амьдрал дээр хүний ДНХ-д өөрчлөлт оруулах боломжгүй бөгөөд хэрэв өөрчлөлтөд оруулах оролдлого хийвэл эрүүл мэндэд ноцтой xор уршиг учрах ч эрсдэлтэй.
5. Ангараг гараг дээр нүдний өнгө дэлхий дээрхтэй ижил харагдах боломжгүй

“Martian” кинонд Ангараг гараг дээр аврах ажиллагааг хүлээн, аж төрж буй Matt Damon-ын нүд цэнхэр өнгөтэй харагддаг билээ. Гэвч бодит байдал дээр тус гарагийн агаар мандал нарны гэрлийг дэлхий дээрхээс өөрөөр сарниулдаг тул цэнхэр нүдтэй хүний нүдний өнгө улаан туяатай болж харагдах ёстой ажээ.
6. “Stranger Things” цуврал дээр гарсан химийн элементийн самбар

Сүүлийн жилүүдэд тун алдартай болоод буй “Stranger Things” цувралын үйл явдал 1980-аад онд өрнөж байгаагаар гардаг. Тус цувралын 2-р бүлгийн эхэнд химийн хичээл орж байгаа үзэгдэлд 1980-аад онд нээгдээгүй байсан дармштадти, теннесин зэрэг элементүүд ханын самбарт өлгөөтэй хүснэгтэд бичигдсэн байгааг харж болно.
7. Задгай сансарт дуу чимээ сонсогдох

Шинжлэх ухааны уран зөгнөлт кинон дээр бараг гэрлийн хурдаар гараг хоорондын аялал хийх үед задгай сансарт хөлгийн дуу чимээ сонсогддог. Гэвч бодит амьдрал дээр агааргүй задгай сансарт дуу чимээ ийнхүү тархаж сонсогдох ямар ч боломжгүй ажээ.
8. Галт уулын дэлбэрэлт

Зөгнөлт кинон дээр галт уулнууд маш хүчтэй тэcэрч дэлбэpч байгаа нь харагддаг. Харин бодит амьдрал дээр галт уул дэлбэpч эхлэх үедээ хүчтэй дэлбэpэлт болж, утаа савсуулдаггүй бөгөөд галт уулын xорт хий, халуун лав гадагшилдаг ажээ.
9. Сансрын нисгэгчийн өмсгөл

Сансрын нисгэгчийн хувьд хамгийн чухал зүйлсийн нэг бол яах аргагүй өмсгөл билээ. Гэвч уран зөгнөлт кинонууд дээр уг өмсгөлийн яг л хүрэм өмсөж, тайлж байгаа мэт хялбархан сольж байгаа нь харагддаг. Харин бодит амьдрал дээр сансрын нисгэгчийн өмсгөлийг өмсөх болон тайлах хугацаа харьцангуй урт байдаг бөгөөд оcол аваар гаргахгүй байх үүднээс сайтар шалгаж өмсдөг ажээ.
10. Тэнгэрт харагдах үлэмж хэмжээтэй хөлөг

Хүн төрөлхтөнд аюул эрсдэл учруулж байгаагаар уран зөгнөлт кинонд ихэвчлэн гардаг харь ертөнцийн үлэмж том хэмжээний хөлөг онгоц бодит амьдрал дээр хүний нүдэнд бүхэлдээ үзэгдэх хэмжээнд хүртэл газарт ойртох боломжгүй байдаг ажээ. Асар том хэмжээтэй хөлөг онгоц газарт ойртох үед татах хүчний нөлөөнд автаж тэнцвэрээ алдах магадлал өндөр байдаг тул өндөр барилгуудыг нураалгүйгээр агаарт тогтох ямар ч боломжгүй байна.
Та энэ мэтчилэн ер бусын физикийн хууль үйлчилдэг ертөнцөд амьдрахыг хүсдэг үү?







