Амттайхан бас нимгэхэн болох шарвингийн 10 жор

0

Амттай бас нимгэн шарвинг хүүхэд, хөгшидгүй амтархан идэх дуртай. Бидний танилцуулах шарвингийн жоруудаас та өөрт тохирохыг нь сонгож авна гэдэгт найдаж байна. Шарвин бэлтгэхэд гар доор бэлэн байгаа орц орох тул хийхэд ямар ч асуудал гарахгүй. Орцод багтсан сүүн бүтээгдэхүүн байхгүй байсан ч гэсэн санаа зовох зүйлгүй, усаар орлуулахад л болно.

1. Сүүгээр зуурсан нүхтэй, нимгэн шарвин

Орц:

  • Сүү – 2,5 стакан
  • Гурил – тал стакан
  • Тахианы өндөг – 3 ш
  • Сахарын нунтаг, тос – тус бүр хоёр хоолны халбага
  • Давс

Бэлдэх арга:

Гүн ёроолтой саванд дээр дурдсан орцуудыг дэс дарааллаар нь хийж хутгана. Нэгдүгээрт, сүү болон өндөгний зуурмагийг бэлдэнэ, хоёрдугаарт, гурилаа хийгээд тосоо нэмнэ. Давслана, сахарын нунтгаа хийнэ.

Бэлэн болсон зуурмагийг даавуун алчуураар битүүлж таглаад хагас цаг орчим амраана. Шарвинг сайтар халаасан хайруулын таваг дээр шарна, бага зэргийн цөцгийн тос хайруулан тавгандаа хийсэн байх хэрэгтэй.

Зуурмагийг хайруулын тавагны голд хийгээд хайруулын тавгаа хазайлгаж гурилын зуурмагийг жигд тарааж өгнө. Шарвин захаараа шаргалтаад ирэхээр нь эргүүлж нөгөө талаар нь бас хэдэн минут шарна.

 

2. Сүү болон цөцгийтэй нимгэн шарвин

Орц:

  • Сүү – 2,5 стакан
  • Цөцгий (ямар ч тослогтой байж болно) – стаканы дөрөвний нэгээр
  • Өндөг – 1 ш
  • Гурил – 1 стакан
  • Тос (наранцэцгийн), сахар – тус бүр 3 х.х

Бэлдэх арга:

Саванд сахар, өндгөө хийж сайтар хутгана. Цөцгийгөө хийнэ. Цаашлаад тос, сүү, хамгийн сүүлд нь гурилаа тааруулж хийгээрэй. Бүгдийг халбага эсвэл хутгуураар сайтар хутгана, бөөгнөрсөн гурил байх ёсгүй. Шарвинг шарахад хуурай буюу тосгүй хайруулын таваг халаагаад хоёр талаар нь шаргал болтол шарна.

 

3. Усаар зуурсан шарвин

Орц:

  • Ус – 2,5 стакан
  • Гурил – 2 стакан
  • Өндөг – 3ш
  • Сахар – 2 х.х
  • Тос (наранцэцгийн) – 1 х.х
  • Давс – чимх эсвэл өөрийн амтанд тохируулж

Бэлдэх арга:

Устай саванд өндгөө хийж хутгана. Дээрээс нь давс, сахараа хийж уусгаарай. Гурилаа хийж зуурна. Хамгийн сүүлд нь халбага тос хийнэ.

Хайруулын тавгаа сайтар халаагаад шарвингаа шарна. Дунд зэргийн гал дээр шарах юм. Хэрвээ хайруулын таваг түлэгдэхээс хамгаалах давхаргагүй бол хайруулын тавгаа тослох хэрэгтэй.

 

4. Таргаар зуурсан нимгэн шарвин

Орц:

  • Тараг – 5 стакан
  • Гурил – 2 стакан
  • Сахар – 5 х.х
  • Сод – 1 ц.х
  • Тос (ургамлын) –  3 х.х
  • Цөцгийн тос (шарахад) – 2 х.х
  • Давс

Бэлдэх арга:

Саванд өндөг, сахар, давсаа хийж сайтар хутгана. Дээрээс нь гурил, содыг хийнэ. Бүгдийг зөөлөн хутгана.

Өөр саванд тараг, ургамлын тосоо холиод гурил дээрээ зөөлөн хийж хутгана. Гурилаа байнга хутгахаа мартаж болохгүй. Гурил ямар нэгэн бөөгнөрсөн зүйлгүй болтол нь хутгаарай.

Хайруулын тавгаа сайн халаагаад цөцгийн тосоо хийж хайлуулаад шарвингаа шарж эхэлнэ. Шарвинг хийгээд нэг минут орчим шараад шаргал өнгөтэй болонгуут эргүүлж гучин секунд орчим шарна.

 

5. Сүү, алимтай шарвин

Орц:

  • Сүү – 2,5 стакан
  • Гурил – стакан
  • Өндөг – 3 ш
  • Сахар, тос (ургамлын) – тус бүр 3 х.х
  • Алим (дунд зэргийн) – 2 ш
  • Давс

Бэлдэх арга:

Гүн ёроолтой саванд өндөг, сахар бага зэргийн давсаа хийж сайтар хутгана. Сүүгээ бага зэрэг бүлээсгээд өндгөндөө хийнэ. Дахиад бага зэрэг давслаарай. Одоо гурилаа бага багаар хийж хутгана. Бүх орцуудыг хийж сайтар хутгаад хагас цаг орчим амраагаарай.

Энэ хугацаанд алимаа хальслаад жижиг ширхэгтэй үрүүлээр үрж жижиглэнэ. Жимсээ гурилын зуурмагт хийж бага зэргийн ургамлын тос нэмж хутгана. Одоо хайруулын тавгандаа шараарай.

 

 

6. Рашаанаар зуурсан нимгэн шарвин

Орц:

  • Ус (хийжүүлсэн рашаан) – 2,5 стакан
  • Гурил – 1,5 стакан
  • Өндөг – 4ш
  • Сахар – хоолны халбага (эсвэл өөрийн амтанд тохируулна)
  • Тос (цөцгийн) – 2 х.х
  • Тос (ургамлын) – 3 х.х
  • Давс – өөрийн хүслээр

Бэлдэх арга:

Тал стакан рашаан, өндөг, давс болон сахарыг гүн ёроолтой саванд хийж сайтар хутгана. Гурилаа бага багаар хийж хутгаарай. Орцуудыг сайтар холих хэрэгтэй. Хайлуулсан цөцгийн тосыг гурилын зуурмагтаа хийж хамгийн сүүлд үлдэгдэл рашаан болон ургамлын тосоо хийнэ. Шингэвтэр тараг шиг зуурмаг гарах ёстой.

Шарвинг шарахад ширмэн хайруулан таваг илүү тохиромжтой, бага зэрэг ургамлын тосоор тослоорой. Зуурмагаа жигд тарааж өгөөд 50 орчим секунд шарсны дараа эргүүлнэ, нөгөө талыг шаргал болтол мөн шарна.

 

7. Шар сүүгээр зуурсан нимгэн шарвин

Орц:

  • Шар сүү – 500 мл
  • Гурил – 250 г
  • Өндөг – 2 ш
  • Тос (наранцэцгийн), сахар – тус бүр 3 х.х
  • Хөөлгөгч – 1 ц.х
  • Давс

Бэлдэх арга:

Сахар, өндөг, давсаа хийж сайтар хутгана. Дээрээс нь тос, дараа нь шар сүүгээ хийж холино. Зуурмаг дээр хөөлгөгчөө хийгээд 10-аад минут амраагаарай. Хөөлгөгч болон шар сүүний зуурмаг нь шарвинг гоёмсог хээтэй болгох юм.

Одоо гурилаа хийж хутгана. Сайтар халаасан хайруулын тавганд шарвингаа шарахын өмнөхөн бага зэргийн тос хийнэ.

 

8. Буцалсан усаар зуурсан шарвин

Орц:

  • Сүү, ус (буцалгасан) – тус бүр 200 мл
  • Гурил – 200 г
  • Өндөг – 2 ш
  • Тос (ургамлын), элсэн чихэр – тус бүр 3 х.х
  • Давс – тал ц.х эсвэл өөрийн амтанд тохируулж

Бэлдэх арга:

Юуны түрүүнд гурван орцыг холино: элсэн чихэр, өндөг, давс. Зуурмаг дээр сүү, гурилаа хийж хутгана. Халуун усаа аажим хийгээд ургамлын тосоо нэмнэ. Ингээд буцалсан усаар зуурсан зуурмаг бэлэн боллоо. Халаасан хайруулын таваг дээр шаргал өнгөтэй болтол нь шарна.

 

9. Сүүгээр зуурсан овьёосны шарвин

Орц:

  • Овьёос, сүү – тус бүр 2 стакан
  • Гурил – ¾ стакан
  • Өндөг – 3 ш
  • Ус (буцалсан) – тал стакан
  • Сахар, тос (ургамал) – тус бүр 3 хх.х
  • Давс, сод – тус бүр тал ц.х
  • Нимбэгийн хүчил – 1 ш

Бэлдэх арга:

Блендерт овьёосоо буталж бэлдсэний дараа сүүгээр зуурна. Давслаад хэсэг амраагаарай. 40 орчим минутын дараа овьёос дэвтэж хөөсөн байна. Өөр саванд сахар, өндгөө сайтар хутгана. Хоёр бэлдцийг сайтар холино.

Гурил, хүчил, содоо хийнэ. Өтгөвтөр зуурмаг бэлэн боллоо. Бүлээн ус, ургамлын тосоо хийж сайтар хутгана.

Хайруулын тавгаа халаагаад багсаар тослоно, ингээд шарвингаа шарж эхлээрэй.

 

10. Ряженка (исгэсэн ундаа)–гаар зуурсан нимгэн шарвин

Орц:

  • Ряженка – 2 стакан
  • Гурил – 1 стакан
  • Сахар – 2 х.х (эсвэл өөрийн амтанд тохируулж)
  • Өндөг – 3ш
  • Сод – 1 цайны халбага
  • Давс – өөрийн амтанд тохируулж
  • Тос – шарахад

Бэлдэх арга:

Аяганд өндөг, сахар, давсаа хийж сайтар хутгана. Дээрээс нь ряженка, содоо хийнэ. Хамгийн сүүлд хийх орц нь гурил байна. Гурилаа бага багаар нь болгоомжтой хийж зуураарай.

Хайруулын тавгаа сайтар халаагаад тослоно, зуурмагаа хайруулын тавагны голд асгаад жигд тарааж өгнө. Шарвингийн доод хэсэг биежээд ирэхээр нь эргүүлээд нөгөө талыг нь шаргал өнгөтэй болтол шарна. Сайхан хооллоорой.

2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *