
Хүний хөдөлж байгаа хөдөлгөөн, сууж байгаа байрлал зэргийг нь ажиглаад тэр хүний их зүйлийг мэдэж болно. Тэр бусдаас юу нууж байна эсвэл зарим нэг тохиолдолд өөрийгөө ч мэдэхгүй явааг үгүйсгэхгүй.
Сэтгэл зүйч Аллан Пиз “Body Language – How to read others’ thoughts by their gestures” номын зохиолч бөгөөд бүтээлдээ хүмүүс хоорондын харилцаа, тэдний хөдөлгөөн зэргийг нарийн тайлбарлажээ.
Хүний зан чанарыг дурын байрлал, хөдөлгөөнөөр тодорхойлж болно гэж тэрээр үздэг. Хамгийн сонирхолтой нь эмэгтэйчүүд бүгд өөрөөр сууцгаадаг гэжээ.
Та яаж суудаг вэ?
Зураг дээрээс өөрийнхөө суух дуртай байрлалыг сонгоорой. Сэтгэл судлаач таныг тодорхойлох болно.
Байрлал 1
Болгоомжтой эмэгтэйчүүд ингэж суудаг бөгөөд тэд үл таних хүнтэй амархан ойлголцохгүй. Таны итгэлийг хүлээхэд амаргүй. Магадгүй тийм ч учраас таныг сонирхож байгаа залуучууд танилцсаныхаа эхний шатан дээр л бууж өгдөг байх.
Байрлал 2
Эргэн тойрны хүмүүс өөрийнх нь тухай юу гэж бодож байгаад нэг их санаа зовдоггүй. Та амьдралаас таашаал авч чадна. Таныг шүтэн бишрэх залуучууд их: тэр дундаас сонгох хэцүү ажил л танд үлдлээ.
Байрлал 3
Та эргэн тойрныхондоо маш анхаарал болгоомжтой хандана, бас тэдэнд туслахад бэлэн. Хийсэн алдааг уучилна гэж байхгүй. Тантай харилцах хамгийн шилдэг арга барил: эелдэг бас хүнлэг байх.
Байрлал 4
Хэрвээ та үнэхээр чин сэтгэлээсээ хайрлаж дурласан бол та ямар ч алдаа дутагдлыг нь үл тооно. Харин найз биш хүмүүсийн хувьд таниас энэрэл харалтгүй.
Байрлал 5
Та эелдэг харилцаатай бас сайшаалын үгэнд дуртай. Та биеэ үлгэр жишээч авч явдаг. Таныг хайрлах эр хүн жинэхэн баатар байх ёстой, өөртөө итгэлтэй эр хүн.
Та дээрх тайлбартай санал нийлж байна уу? Бидэнтэй коммент хэсгээр санал бодлоо хуваалцаарай.








Nicole Shuree
2019/03/12 at 16:04
Unen bn shd kk 4
Erdene-Zaya Zaya Zaya
2019/03/12 at 18:55
bugd
Tseegii Tseegii
2019/03/12 at 19:31
1 2 3 4 5
Tseegii Tseegii
2019/03/12 at 19:31
бүгд
Narushaa Nandia
2019/03/12 at 20:34
1
Zaya Ruth
2019/03/12 at 20:43
Bas l ewgui unen bn shdee
Gereltsetseg Tsetsegee
2019/03/12 at 20:51
5
Soogii Zagaa
2019/03/13 at 00:52
Аль нь ч байна яахуу
Chimgee Chimgee Davaajav
2019/03/13 at 12:16
5