
Хүүхэд төрсөн цагаасаа эхлээд л сахарын өндөр агууламжтай хоол хүнс хэрэглэж эхэлдэг гэхэд буруудахгүй. Үүнээс болж хүүхдийн амтлах мэдрэмж буурдаг, өөрөөр хэлбэл жирийн хоол хүнс амтгүй санагдаж эхэлнэ. Үүнээс гадна хүүхдэд огтоос өгч болохгүй хоол хүнс ч гэж байна, учир нь хүүхдийн бүрэн гүйцэд хөгжөөгүй бие махбодь эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулж хүлээн авч чаддаггүй ажээ.
Хүүхдийг хэрхэн зөв хооллох, мөн шим тэжээлтэй мэт санагдах боловч хортой хүнсний бүтээгдэхүүний талаар танилцуулахаар бэлдлээ.
1. Шүүс
Шүүс хүүхдүүдийн уух дуртай ундааны нэг мөн. Уухад хялбар бас хараа булаасан савлагаатай. Ингээд л шүүсний сайхан тал нь дуусаж байгаа болов уу. Стакан шүүсэнд 5-6 цайны халбага сахар агуулагддаг гэж хэлж болно. Шүүсэнд агуулагдах сахар нь цусанд амархан шингэхээс бус нүүрс усны эрүүл солилцоонд огт оролцохгүй.
Америкийн хоол судлалын академиас өгсөн зөвлөмжийн дагуу шүүс уухгүй харин жимс идэх хэрэгтэй. Жимсэнд агуулагдах ширхэглэг нь биед аажим шингэдэг байна. Онцгой тохиолдолд л шинэхэн шахсан шүүс ууна, гэхдээ аль болох смузи байдлаар уухыг хичээгээрэй.
2. Хүүхдийн будаа
Хүүхдийн будаанд нүүрс уснаас өөр ямар ч шим тэжээл байдаггүй. Уг будааг боловсруулах явцад хүүхдийн эрүүл саруул өсөлтөд нэн хэрэгтэй ямар ч амин дэм, микро элемент үлддэггүй байна. “Хоосон” калорилог хүнсийг хүүхдэд өгөх хэрэггүй.
Шим тэжээлээр баялаг өөр бусад кашууд бий – гурвалжин будааны, овьёосны, хөц будааны болон буудайны.
3. Йогурт
Хүүхдэд шим тэжээлтэй йогурт сонгохын тулд орцыг нь сайтар судалж авах хэрэгтэй. Нэгдүгээрт, дэлгүүрийн хөргүүрт бус лангуун дээр ил хадгалагдаж байгаа йогуртаас зайлсхийнэ. Хоёрдугаарт, чихэрлэг амттай йогуртын оронд тослоггүй цэвэр тараг сонгохыг эрхэмлэнэ.
Нэмэлт орцтой йогурт нь сахар, тослог, калорийн өндөр агууламжтай байдаг, өөрөөр хэлбэл хүүхэд чихрийн шижин тусах эрсдэлийг эрс нэмэгдүүлдэг байна.
4. Хуурай өглөөний бэлэн хоол
Хуурай өглөөний бэлэн хоолнууд төрөл бүрээр зарагддаг – бүгд л хүүхдийн эрүүл өсөлтөд нэн шаардлагтай амин дэм, шим тэжээлээр баялаг гэж сурталчилна. Үнэн хэрэгтээ, энэ төрлийн өглөөний хоолонд ямар ч шим тэжээл байхгүй, гэхдээ сахар их хэмжээгээр бий. Өглөөний хуурай хоолыг бэлдэхэд эрдэнэ шиш, буудай, овьёос зэргийн гаднах бүрхүүлийг нь авч хаядаг тул зөвхөн амархан шингэх нүүрс усны л агууламж үлддэг байна.
Ийм өглөөний хоолоор хүүхэд цадахгүй, тийм учраас хэдхэн цагийн дараа л хүүхэд өлсөж эхэлдэг. Хуурай бэлэн өглөөний хоолыг бүрэн орлох хувилбар – каш. Самар, жимсгэнээр чимэглээд л хүүхдийн идэх дуршлыг нь хүргэж болно.
5. Амталсан аарц
Уг амттан нь зөвхөн сахарын өндөр агууламжаараа юултай төдийгүй, мөн амт оруулагч бодисоос болоод ямар чанарын аарцаар хийснийг мэдэх боломжгүй болгоно. Амталсан аарцанд өөр бусад төрлийн бодисууд ч орсон байхыг үгүйсгэхгүй, зөвхөн хүүхдэд төдийгүй томчуудад ч хортой.
Тиймээс цэвэр аарц хүнсэндээ хэрэглэж заншаарай: өөрөө самар, жимсгэнээр амталбал амттай төдийгүй шим тэжээлтэй болно.
6. Зөгийн бал
2 хүртэлх насны хүүхдэд зөгийн бал өгч болохгүй. Зөвхөн харшилтай холбон хориглох заалттай бус юм. Зарим тохиолдолд зөгийн баланд хүний бие махбодь, тэр дундаа хүүхдийн бие махбодид сөрөг нөлөө үзүүлэх бактери агуулагдаж байдаг. Уг бактер нь хурц хэлбэрийн халдварт өвчний эх сурвалж болно – ботулизм.
7. Усан үзэм
Усан үзэмд хүүхдэд нэн шаардлагатай амин дэм, эрдэс бодис агуулагддаг. Гэхдээ нэг шалтгааны улмаас хүүхдэд өгөхгүй байхыг зөвлөж байна: усан үзмийн үр нь гулгамтгай бөгөөд том тул хүүхэд хахах аюултай. Үр дагаварт нь амьсгал боогдох, тэр ч бүү хэл амь насанд ч аюул заналхийнэ.
Үүнээс гадна, усан үзэм нь – хоол боловсруулах эрхтний хувьд маш хүнд хүнс болдог, ялангуяа хүүхдийн хувьд. 2 хүртэлх настай хүүхдийн хувьд гадил илүү шим тэжээлтэйгээс гадна аюулгүй юм.
8. Хүүхдийн олон төрлийн амин дэм
Хүүхдийн амин дэм гэдэг сэдэв олон маргаан дагуулсан сэдэв. Учир юунд оршино вэ гэвэл, эцэг эхчүүд мэргэжлийн эмчтэй зөвлөхөөс илүүтэй өөрийнхөө мэдрэмж, туршлага дээр үндэслэн хүүхдэдээ амин дэм дур мэдэн өгдөг. Угтаа бол энэ нь буруу, тэр ч бүү хэл аюултай юм. Амин дэм нь хайр татам амьтны дүрстэй хоргүй мэт харагдаж байгаа боловч сонголтонд маш анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зөвхөн эмчийн заавраар л хүүхдэд амин дэм өгнө.
Хүүхэд амин дэмээ хоол хүнснээс авах ёстой, шаардлагагүй бол нэмэлт амин дэм өгөх ямар ч хэрэггүйг анхаарна уу.
9. Сүүн коктейль
Хийжүүлсэн ундаа болон сүүн коктейль хоёроос сонгож хүүхдэдээ өгөөрэй гэвэл ихэнх эцэг эх хоёр дахь хувилбарыг сонгох байх. Гэхдээ сүүн коктейль нь хийжүүлсэн ундаанаас ялгаагүй ажээ: маш их хэмжээний сахар болон тослог агуулдаг байна.
Тослог, калори ихтэй сүүн коктейль байнга хэрэглээд байвал зүрх-судасны өвчлөлтэй болохыг сүүлийн үеийн судалгааны үр дүн харуулжээ. Уг хүнс нь томчуудад ч хортой, тэр дундаа хүүхдүүд маш болгоомжтой хэрэглэхийг анхааруулсан байна.
Хүүхдийг сахараас бүрмөсөн хорьж чадахгүй, ингэх ч хэрэггүй. Хамгийн гол нь хүүхдийг амттанд зөв дасгах хэрэгтэй, амттан гэдэг бол десерт төдий л зүйл бөгөөд жинхэнэ хоол хүнсийг орлож чадахгүй гэдгийг хүүхдэдээ тайлбарлаж ойлгуулаарай. Хэрвээ хүүхэд байхад нь хоолны зөв чиг хандлагад сургаж чадвал эрүүл саруул, урт удаан наслах үндэс болохыг эцэг эх та ухамсарлаж ойлгоорой.








Ankhaa Ankhaa
2018/07/04 at 00:15
Solongo Soki