Өндөр үнээр алим зардаг охины тухай сэтгэл уярам түүх

2

Миа хар багаасаа хүнд амьдралаар амьдарч байжээ. Эцэг нь эмийн ургамал түүх гэж яваад уулнаас унаж нас барсан байна.

Энэ үед Миа ердөө л 5 настай байв. Эцэг нь үгүй болсны дараа охины ээж нь Миа болон түүний эрэгтэй дүүтэй үлджээ.

gtgoodtimes.com

Аз болоход тэд алим зарж амь зуух аргаа олж чадлаа. Тэдний гэр бүл гэрийнхээ хажууханд жижигхэн алимны цэцэрлэгтэй байв. Гэтэл нэг өдөр хувь заяа нь хамгийн хэцүү тал руу эргэсэн байна. Охины ээж өвдөх нь тэр.

Тэр үед 9 настай байсан Миа гэр бүлийнхээ цорын ганц тэжээгч болж хувирав. Тэрээр өвчтэй ээжийгээ асрах, жаахан дүүгээ арчлах, алимны цэцэрлэгтээ ажиллах, алимаа зах дээр аваачиж зарах гээд бүх л ажлыг хийх хэрэгтэй болсон юм.

Тэр нэгэн удаа эмч рүү утасдаж ээжийнх нь эмчилгээний зардал ямар үнэтэй болохыг асуусан байна.

gtgoodtimes.com

Эмч хариуд нь тухайн жижиг тосгоны эмнэлэгт шинжилгээ хийх тоног төхөөрөмж үгүй учир том хотын эмнэлэгт очиж шинжлүүлэх хэрэгтэй гэж хэлж.

Гэтэл тэр том эмнэлэг нь их хол, зөвхөн эмчилгээний зардал нь 400 орчим ам.доллартой тэнцэх хэмжээний төлбөртэй байлаа. Ээж нь үүнийг сонсоод том эмнэлэг яасан ч явахгүй, тэр нь дор бол хүүхдүүддээ гай бололгүй гэртээ үхэх нь дээр гэж шийдсэн байна.

Хүмүүс захаар явж байхдаа Миагийн зарж байгаа алимны үнийг асуухад охин тайвнаар: ”нэг килограмм нь 9 ам.доллар “ гэж хариулж байв.

Үүнийг сонссон худалдан авагч нар ихэд гайхаж байсан бөгөөд Миагийн алим бусад хүнийхээс хамаагүй өндөр үнэтэй байлаа.

“Килограмм нь 9 доллар гэнээ? Алимны дундаж үнэ 1,5 доллар байдаггүй гэж үү?” хэмээн хүмүүс дуу алдана.

Нэгэн удаа Миатай зэрэгцэн зогсож лийр зардаг эмгэн охиныг үнээ буулгахыг зөвлөхөд охин хэзээ ч энэ үнээс буулгаж чадахгүй  гэжээ.

Гэхдээ охин яагаад ийм үнэтэй байгаа тухай, өвчтэй ээжийнхээ тухай эмгэнд ярьж өгсөн байна. Дараагийн гурван өдрийн турш Миа ганц ч алим зарж чадаагүй учир сандарч тэвдэж эхэлсэн юм.

Гэтэл нэгэн удаа настай эр охин дээр очиж алимны үнэ асуулаа.

gtgoodtimes.com

Миа үнээ хэлэхээсээ айж дуугарч чадахгүй байсан ба бусад жимс зарж байгаа хүмүүсийн үнээс дэндүү өндөр үнэтэйг нь сонсоод яваад өгөх бий гэж айж байсан ч эцэстээ ингэж хэлж чадсан байна:

“Ах минь нэг килограмм нь 9 доллар”. Эрэгтэй хүн ч гайхан яагаад ийм үнэтэй байгааг асуухад “би ийм үнээр зарахаас өөр аргагүй байгаадаа үнэхээр харамсаж байна” гэж Миа аяархан хэлэв.

Дараа нь охин яагаад алимаа ийм өндөр үнэтэй зарах хэрэгтэй болсон шалтгаанаа хэлж өгчээ.

Настай эр хажууд нь зогсох эмгэнээс энэ нь үнэн эсэхийг асуув. Эмгэн ингэж хариулжээ : “Энэ үнэн. Энэ охин чинь ердөө л 9 настай юм шүү дээ.

gtgoodtimes.com

Гэрийнхээ цорын ганц тэжээгч, бүхнийг хооллож ундалж асарч байгаа юм. Хэрвээ та энэ үнэтэй алимыг авахгүй бол охиныг бүү загнаарай, зүгээр л орхи. Өрөвдмөөр амьтан”

Эмгэний үгийг сонсож алмайрсан эр Миа руу удтал харж байгаад “танай гэрт одоо хэр их алим байгаа вэ? би очиж үзэж болох уу?” гэв.

Охин түүний асуултыг сонсоод гайхсан ч гэртээ очиж алим хадгалах газраа үзүүлэхээр болсон байна. Тэд Миагийн гэрт ирэхэд настай эр маань охины өвчтэй ээжийг харсан ба бие нь их муу байгаа бололтой байв.

Дараа нь тэрээр охин үнэн ярьсныг мэдээд бүх алимыг нь килограммыг нь 9 доллараар худалдаж авахаар шийджээ.

gtgoodtimes.com

“Охин минь чиний алим ердөө 1,5 доллар үнэтэй гэдгийг би мэдэх ч үлдсэн 7,5 долларыг чамайг сайн охин байгаагийн чинь төлөө шагнал болгож өгч байна.

Ээжийгээ эмнэлэгт аваачиж үзүүл, хэрэгтэй бол надаас тусламж авахаасаа зовох хэрэггүй шүү” гээд өөрийн нэрийн хуудсаа өгсөн байна.

Энэ мөнгөөр охин ээжийгээ эмнэлэгт аваачиж үзүүллээ. Аз болоход өвчин нь эдгээж болох өвчин байсан бөгөөд ээж нь аажмаар хуучин байдалдаа орж эхэлсэн байна.

Ээж нь эдгэж зүгээр болсонд баярлаж талархсан Миа маань тус болсон настай эрд баярласан сэтгэлээ илэрхийлж чадаагүй билээ.

Гэхдээ тэрээр, тэр хүн гэр бүлд нь тусалсны хариуг нь өгч чадах болно гэж одоо хүртэл найдсаар яваа билээ.

41
БахархмаарБахархмаар
12
ХөөрхөнХөөрхөн
9
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Battsetseg Luvsan

    Battsetseg Luvsan

    2019/08/31 at 19:14

    зоригтой охин бна

  2. Монголоор дүүрэн элэг эмтрэм үүн шиг түүхүүд байхад энэ хятад охиныг өрөвдөөд яах ч юм билээ.

  3. Puujee Samdanjamts

    Puujee Samdanjamts

    2019/09/01 at 00:56

    Харин тийн ккк

  4. Tungaa Tungaa

    Tungaa Tungaa

    2019/09/03 at 18:38

    ийм сайхан хүмүүс байдаг болохоор амьдрал амттай

  5. Sonintsetseg Sainhkuu

    Sonintsetseg Sainhkuu

    2019/09/03 at 20:48

    Alimnii une tsene bish amidrliin une tsene.. tesver tevcheer uhaan zorig hair burdsen une tsene..

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *