Харилцаандаа ан цав суулгахгүйгээр хэрхэн зөв хэрэлдэх вэ?

1

Бүх хосууд л хэрэлддэг. Амжилттай хосууд ч хэрэлдэнэ. Хэрүүлийн асуудлын жагсаалт дуусахгүй урт. Хэрүүл харилцааг таслахгүй. Ямар асуудлаар хэрэлдэж байгаа нь чухал биш хамгийн гол нь яаж хэрэлдэж байна вэ гэдэг нь чухал.

Хэрэлдэж байхдаа айдас мэдэрдэг

Ямар ч үл ойлголцол – сөрөг үзэгдэл. Хэн нэгэнтэй санал нийлэхгүй байхад өөрийгөө хамгаалах арга хэмжээ авдаг. Энэ бол хүний байгалиас заяасан шинж: танд таагүй эсвэл өвчин мэдрүүлбэл өөрийгөө хамгаалахаас өөр аргагүй.

Ихэнх хүмүүс энэ үед биеэ маш буруугаар авч явдаг.

  • Зарим нэг нь дуугаа хураана. Өшөө авах зорилгоор хайртай хүнтэйгээ ярихаас татгалздаг.
  • Зарим нэг нь хэдэн цаг, хэдэн өдрөөр ч хамаагүй алга болно. Хайртай хүнээ харилцаагаа дуусгаж байгаа гэж айлгаж сүрдүүлдэг.
  • Зарим нэг нь хэрүүл уруул хийнэ, ингэхдээ үндсэн асуудал дээрээ төвлөрөхгүй – өөрөөр хэлбэл хувь хүнийг мөн чанарыг муулах, буруутгадаг.
  • Зарим нэг нь асуудлыг цагаан эсвэл хар болгодог. Зөвхөн өөрийн үзэл бодлоор асуудлыг авч тулгадаг – хэлэлцэх ямар ч боломж олгохгүй.
  • Зарим нэг нь хайртай хүндээ гомдсон гомдлоо найз нөхөд, ойр дотныхондоо гаргадаг, түүний тухай муу муухай зүйл ярьдаг.

Энэ бүгд байгалийн айдастай холбоотой: өөрийгөө эсвэл хайртай хүнээ хангалттай сайн биш гэсэн айдас.

Хэрхэн зөв хэрэлдэх вэ?

Та хоёрын харилцаанд үүсээд байгаа асуудлыг эрүүлээр шийдэх арга зам нь асуудалд зөв хариу үйлдэл үзүүлэхэд оршино: хайр, логиктой. Хичнээн хайртай хүмүүс байсан ч гэсэн үл ойлголцлоос зугтаах боломжгүй, хамгийн гол нь асуудлаас урьдчилан сэргийлэх эсвэл зөв шийдэх л хэрэгтэй. Үүнийг хэрхэн зөв хийх вэ?

1. Хариу үйлдлээ хянаарай

Уур хилэндээ өөрийгөө мэдүүлэх хэрэггүй, үзэл бодол, хариу үйлдэл, сэтгэл хөдлөлөө хяна. Хэсэг завсарлага аваад тайвшраарай. Тэсэрч байгаа тэр үед өөрийнхөө үзэл бодол, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс зайлсхий.

2. Хэлж байгаа үгээ хяна

Нөхцөл байдлыг дүгнээд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг “хянаж” чадлаа, одоо хайртай хүнтэйгээ асуудлыг ярих цаг болсон. Энэ үед нээлттэй, үнэнч байгаарай. Сэтгэлээ уудлахдаа “Миний бодлоор, би мэдрэхдээ… ” гэсэн үг хэлнэ, сөрөг үг хэллэгээс зайлсхий. Сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудлыг ярихад хэцүү байдаг, гэхдээ өөрийгөө хянахыг хичээгээрэй.

3. Асуудлаас зугтаах хэрэггүй

Асуудлыг шийдэхээс татгалзах арга нь төдийлөн зөв хувилбар биш. Цаг хугацааны эрхэнд ялаа заан болж хувирахыг үгүйсгэхгүй. Жижигхэн маргаан том тулаан болно. Хайртай хүнийхээ үгийг сонсож сур, сэтгэл санааг нь мэдэрч сур. Үнэнчээр дайтаарай.

4. Та хоёр адилгүй гэдгийг хүлээн зөвшөөр

Та хоёрын үзэл бодол байнга нийлнэ гэж байхгүй, зөрөлдөх үе байлгүй яах вэ. Хэрвээ та хоёр асуудлыг тайвнаар хэлэлцэж чадвал шийдэж чадлаа гэсэн үг. Эцсийн шийдвэр гаргаж чадаагүй ч гэлээ бие биенээ сонсож чадаж байна гэдэг чинь та хоёр цугтаа ялсны илрэл.

5. Гуравдагч этгээдэд хандах

Асуудлыг шийдэх бас нэгэн шилдэг арга – хэн нэгний зөвлөгөөг авах гэж боддог. Харин ч эсрэгээрээ асуудлыг хүндрүүлж болно. Зөвлөгөө авах хүн таныг сайн мэддэг хүн байх ёстой, танд асуудлыг бодитоор хэлж өгөхөөс бус таны хүсэж байгаа хариултыг өгөх хүн байх ёсгүй.

 

Хэрэлдэхдээ харилцаагаа сайжруулахын төлөө байхаас бус муутгахын төлөө байх ёсгүй.

Асуудал, хэрүүл нь өөрөө салахын шалтгаан болохгүй. Амжилттай хосууд асуудлыг цугтаа шийдээд явдаг. Тэд зөвшилцөлд хүрэхийн тулд цугтаа тэмцэхээс бус өөрийгөө хамгаалах, нөгөөхөө буруутгах гэж хэрэлдэхгүй. Хосууд сэтгэл санаагаар тааруухан байсан ч гэсэн бие биенээ хайрласаар л байдаг. Бүх хосууд хэрэлддэг гэдгийг мартаж болохгүй. Гэхдээ зөв хэрэлддэг хосууд л аз жаргалтай байдгийг бүү мартаарай.

10
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Одноо Одноо

    Одноо Одноо

    2017/11/09 at 16:09

    Moogii Moogii

  2. Одноо Одноо

    Одноо Одноо

    2017/11/09 at 16:09

    Moogii Moogii

  3. Tsngl Jcy

    Tsngl Jcy

    2017/11/09 at 20:38

    Wuubrik Wuubrik

  4. Tsngl Jcy

    Tsngl Jcy

    2017/11/09 at 20:38

    Wuubrik Wuubrik

  5. Boldoo Bold

    Boldoo Bold

    2017/11/10 at 01:04

    Myagmarjaw Tumurkhuu

  6. Boldoo Bold

    Boldoo Bold

    2017/11/10 at 01:04

    Myagmarjaw Tumurkhuu

  7. Julia Mgl

    Julia Mgl

    2017/11/10 at 05:22

    П.Энхтайван

  8. Julia Mgl

    Julia Mgl

    2017/11/10 at 05:22

    П.Энхтайван

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *