Тэнгэрийн элч танд анхааруулах мэдээ илгээжээ: та өөрт таалагдсан дүрсийг сонгож, чухам ямар зурвас илгээснийг олж мэдээрэй!

2

Тет – Өвдөлт

Таны амьдралд эргэлзээ бас сэтгэл зовнил байгаа үед сөрөг бодлууд таныг удирддаг гэдгийг санаарай. Дээрх зүйлс зовлонтой санагдаж болох ч эдгээрийг давж гарах хүч зөвхөн танд бий. Хэцүү цаг үе бидэнд үргэлж урьд өмнөхөөсөө илүү дээрдэх боломжийг олгодог. Бид сорилд орох тусам илүү хүчирхэг болдог.

 

Хе – Залбирал

Дотоод ертөнц рүүгээ өнгийж хар. Өөрийгөө хайрла. Бурхны танд өгсөн жинхэнэ хүч чадлыг мэдэр. Сайн сайхан зүйлсийг хүсэж мөрөөдөж, залбир. Таны залбирал биелэлээ олно.

 

Бет – Сорилт

Ариун, гэгээлэг замыг сонгож, өөрийгөө өөрчил. Энэ бол эрүүл бас хүчирхэг байх үндэс юм. Ариун, гэгээлэг замыг сонгох нь танд өөрийнхөө биеийг удирдахад тусална. Бүрэнхий харанхуйд ч гэсэн таныг гэрэл гэгээ угтах болно. Энэ гэрлийн тусламжтай та тухайн өдрийн турш эрч хүчээр дүүрэн байж чадна.

 

Гимел – Аз жаргал

Амьдралыг байгаагаар нь хүлээж авч, сайн сайхан зүйл танд тохиолдохыг зөвшөөр. Та энэ дэлхийд хүн дүрийг олж ирснээрээ баярлах үед таны амьдрал урьд өмнөхөөсөө илүү дээрдэнэ.

 

Айн – Хайрцаг

Өөртөө амар амгалан байх боломжийг олго. Таны зүрх сэтгэлийн хаа нэгтээ амар амгалан оршиж байгаа ба түүнийг мэдэр. Болж өгвөл бусдаас бүү тусламж гуй. Зүгээр л өөрийнхөөрөө амьдар. Боломжийг бүү хүлээ. Өөрөө бүтээ.

 

Мем – Төгс төгөлдөр

Танд бүх зүйл төгс төгөлдөр санагдвал тэр мөчийг тоолгүй орхих хэрэггүй ба учир нь энэ үед танд сайн сайхан зүйлс тохиолдох болно. Болох ёстой зүйлсийг мянга хориглосон ч нэмэргүй. Юм бүхэнд өөрийн гэсэн төгс төгөлдөр гэж байдгийг ойлго.

 

Самех – Бүтээлч байдал

Хэрэв та амьдралдаа ямар нэгэн шинэ зүйл хийж бүтээхийг хүсэж байгаа бол үйл хөдлөлдөө илүү их анхаарал хандуул. Зорилгодоо төвлөр, гэхдээ бүх цагаа зарцуулах хэрэггүй. Бүтээлч байхад чинь туслах энергийг мэдэр. Бүтээлч байдалд нөлөөлөх эерэг хандлагуудыг мэдэр – санаачилга, урагшлах, өнгөрснийг мартах гэх мэт.

 

Чет – Сүм

Хүн болгонд аюулгүй бас амар амгалан газар гэж байдаг. Өөрийнхөө дотор байрлах сүмд ихэнх цагийг өнгөрөөж, юу төсөөлөн бодож байгаагаа хар – тэр зүйл чинь ирээдүйд биелэх болно.

 

Самах – Зөн совин

Сайн сайхан амьдралын төлөө зөн совиндоо итгэ. Таны зөн совин бол хамгийн үнэт зүйл. Та бол бурхны хүү. Та зүрх сэтгэлээрээ бүхнийг мэдэрдэг нэгэн. Хэрэв та зөн совингоо сонсож чадвал үргэлж зөв сонголт хийх болно – урд буй зам тань гэрэлтэнэ. Та зөн совингоо сонсоогүй үедээ алдаа гаргана.

 

Нан – Өнгөрсөн үе

Өнгөрсөн үеийг одоо руу алхах шат байсан гэж бод. Сайн, муу ямар ч дурсамж байсан өнгөрсөн рүүгээ эргэж очих хэрэггүй. Өнгөрсөнд гаргасан алдаагаа одоо давтахгүйг хичээ. Бид алдаанаасаа суралцах ёстой болохоос биш дахин давтах учиргүй. Мөн алддаггүй хүн гэж байдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

Заде – Даяанч

Яг энэ цаг үед болж буй зүйлсэд анхаарал хандуулж, сурч мэдэх ёстой зүйл байвал тоолгүй бүү өнгөрөө – амьдралд тань хэрэгтэй. Таны амьдрал хэрхэн өрнөж байна, хүсэж байсан шигээ амьдрахад юу дутуу байна гэдгээ ухамсарла. Хариултыг нь таны зүрх хэлж өгнө. Таны хувьд нэн түрүүнд хийх ёстой зүйл бол төлөвлөгөө боловсруулж, зорилгодоо хүрэхийн тулд чармайх явдал юм.

 

Куфф – Баяр

Амьдралдаа ямар нэгэн тэмдэглэлт өдөртэй бол. Төрсөн өдөр эсвэл хурим энд огтхон ч хамаагүй. Жижиг зүйл биш, том зүйл бодож ол. Найзуудаа ямар ч шалтгаангүйгээр үдэшлэгт урь. Гэрээ өвөрмөц шийдлээр чимэглэж, хамтдаа хөгжилд.

 

Пеш – Буцаалт

Амрах цаг хэдийнээ болжээ. Өнөөдрийг хүртэлх хугацаанд хийж, бүтээсэн зүйлсдээ таларх. Гоё кино үзэх эсвэл ваннд хэвтэж, өөртөө амрах боломжийг олго. Өөртөө анхаарал тавь.

 

Пе – Тогтвортой байдал

Таны амьдрал юун дээр тогтож байна вэ гэдгээ сайтар ухамсарла. Таны амьдралд таагүй мэдрэмж төрүүлж байгаа зүйлсээс эртхэн зайгаа барь. Амьдралд юунд чухал шийдвэр гаргах ёстой билээ, тэр зүйлдээ ач холбогдол өг. Үр дүнд нь таныг гайхалтай ирээдүй хүлээж байх болно.

 

Шин – Итгэл

Харанхуйг бид лааны тусламжтай гэрэлтүүлж чадна. Багахан хэмжээний итгэл байхад бүх зүйл болж бүтэх бүрэн боломжтой. Дотоод ертөнцөө нээж, өөрт олдсон боломжуудаа ашигла.

8
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tuguldur Tuuguu

    Tuguldur Tuuguu

    2018/12/22 at 15:59

    Shal balai ym

  2. Selengee Khukhuu

    Selengee Khukhuu

    2018/12/23 at 14:21

    Таалагдлаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *