Зөвхөн Солонгосын орон сууцнуудад л байдаг сонирхол татахуйц 15 онцлог зүйлс. Тэд биднээс үнэхээр өөрөөр амьдардаг юм байна

3

Солонгосын орон сууцнууд нь 30-35 жилийн ашиглалттай байхаар баригддаг. Хугацаа дууссаны дараа нурааж оронд нь шинийг барина. Харин оршин суугчид нь өөр байр руу нүүх ажээ, тэд хуучин байрандаа сэтгэл хоргодох нь ховор. Солонгосчуудын амьдралын хэв маяг, соёл уламжлалын адил орон сууцнууд нь ч бас өөрийн гэсэн сонирхол татахуйц онцлогтой байх ажээ.

Бид Өмнөд Солонгост амьдардаг блогчдын нийтлэлийг сайтар судалж үзээд тухайн байрнуудын онцлогийг гаргаж ирсэн юм.

1. Цонх болон хөшиг

© lovekorea / YouTube

Бидний тасалгаанд унжих хөшиг – цонхонд байх зайлшгүй зүйл. Харин Солонгосын цонхнуудад тэр болгон хөшиг өлгөөд байдаггүй. Хөшигний оронд матт шил суулгах эсвэл жирийн шилний дотор талд бууралттай наалт наадаг байна. Цонх хаалттай үед гаднаас гэрэл маш бага тусна гэсэн үг.

Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Байшингууд нь өөр хоорондоо маш ойрхон баригддаг тул оршин суугчдын хувийн орон зайг хамгаалах зориулалттай. Үүнээс гадна хүйтний улиралд дулаан сайн хадгалдаг ажээ.

 

2. Гал тогооны усны цорго

© Tonya / YouTube

Эндхийн гал тогооны усны цорго үнэхээр онцгой. Бидний галт тогооных холигчтойгоо байдаг бол Солонгост – нэмэлт “бэлэгтэй”. Нэгдүгээрт, нэг цоргонд 2 горим суурилуулсан: гоожуурын болон шүршигчтэй. Хоёрдугаарт, цорго нь хөдөлгөөнтэй учир угаалтуурын аль ч өнцөгт чөлөөтэй хүрнэ.

 

3. Унтраалга

© Tonya / YouTube

Сүүлийн үед баригдсан байрнуудын оршин суугчид гэрээсээ гарахаас өмнө заавал өрөө болгоноор явж гэрлээ унтраасан эсэхээ шалгах шаардлагагүй болжээ. Эсвэл гэрээсээ гарсны дараа гэрлээ унтраасан билүү, яалаа гэж өөрийгөө зовоох хэрэг ч алга. Яагаад гэвэл үүдний хэсэгт байрлах ганц унтраалгыг дарахад л бүх өрөөний гэрлүүдийг унтраах боломжтой.

 

4. Хүргэлтийн хайрцаг

© Tonya / YouTube

Хүргэлтийг өдөржингөө хүлээх эсвэл хүргүүлж авах цагаа тохирох – энэ бүгдийг мартсан нь дээр. Захиалсан барааг хийдэг хайрцаг бараг бүх орон сууцны байшингуудад байдаг. Хэрвээ захиалсан бараа өндөр үнэтэй бол хайрцагны кодыг хүргэлтийн ажилтанд хэлж өгнө. Зарим нэг байшингууд ийм хайрцагны оронд хүргэлтийн бараа хадгалах тусгай тасалгаа хүртэл гаргасан байдаг ажээ.

 

5. Угаасан хувцас хатаагч

© Tonya / YouTube

Бид угаасан хувцсаа хэцэн дээр эсвэл эвхэгддэг хатаагч дээр дэлгэж хатаадаг. Солонгосчууд харин өөрөөр хатаана: угаалгын машин байрлах жижиг өрөөнд нь хувцас хатаах тусгай хураадаг тогтоогч суурилуулсан байдаг. Зориулалтын хөшүүргийн тусламжтайгаар тогтоогчийг өөрт таарах түвшинд доош авчирч хувцсаа өлгөөд буцаагаад дээш хураана. Хувцас хатсаны дараа яг л дээрх аргаар буулгаж хураах юм.

 

6. Агааржуулагчны уут

© lovekorea / YouTube

Хүмүүс гэртээ тэр болгон агааржуулагч суурилж чаддаггүй – үүний нэг шалтгаан нь гэрийн тохижилтод тохирохгүй байгаатай холбоотой. Өмнөд Солонгост энэ асуудлыг маш энгийнээр шийджээ: тус улсад гэр сэрүүцүүлэх уг цахилгаан хэрэгсэлд зориулсан хөөрхөн уутнуудыг хаанаас ч олж болно. Нэг талаасаа тоос шорооноос хамгаална, нөгөө талаасаа овор ихтэй агааржуулагч дээр анхаарал хандахгүй.

 

7. Гал түймрээс хамгаалах өрөө

© lovekorea / YouTube

Солонгосын ихэнх орон сууцнуудад өөрөө шууд хаагддаг хаалгатай, галаас хамгаалах жижигхэн өрөө байдаг. Уг өрөөнд гар чийдэн, гал унтраах багаж хэрэгсэл болон онцгой нөхцөл байдлын үед байшингаас гарахад хэрэг болох бусад тусгай хэрэгслүүд бэлэн байх ажээ. Харин цонхны хажууд тусгай тогтоогч бий, даанч үүнийг зориулалтаар нь ашигладаггүй – ихэнх гэрийн эзэгтэй нар сармисаа өлгөж хатаадаг гэнэ. Өрөөний хана металл каркастай бөгөөд гал үл нэвтрэх материалаар тусгаарлагджээ.

 

8. Олон тасалгаатай шкаф болон нууц шкафнууд

© YO’ HOMEGIRL / YouTube

Өмнөд Солонгосын орон сууцнуудын бас нэгэн онцлог – оршин суугчид нь өрөө, тасалгааны орон зайг дээд зэргээр ашиглахыг хичээдэг. Тийм учраас бага талбайтай төдийгүй том талбайтай байртай хүмүүс зүгээр нэг шкаф суурилуулдаггүй, харин хүссэнээрээ хувиргаж болох шкафнууд суурилуулдаг байна.

Тухайлбал студи хэв маягийн байрны шкафны хайрцагнуудын аль нэгэнд нь хатаагч байх жишээтэй. Мөн шкафнуудын хөдөлдөг хайрцагт ахуйн цахилгаан хэрэгсэл байх ажээ. Ийм тавилгын тавиурууд нь багтаамж сайтай учир жижигхэн талбайтай байрыг ч тав тухтай болгож чаддаг.

 

9. Зурагтанд зориулсан тусгай хана

© Jane Rog / YouTube

Зочдын өрөөний нэг хана тэр чигтээ зөвхөн зурагтанд зориулагдсан байдаг. Бусад ханануудаас өөрөөр зохион байгуулжээ: уг ханыг чулуу эсвэл плитагаар бүрсэн. Энэ аргаар элдэв залгууруудыг нуун далдлах боломжтой.

 

10. Хэн хаалга тогшиж байгааг дэлгэцээр харах нэгдсэн систем

© Jane Rog / YouTube

Гэрийн эзэд гэртээ байхгүй хойгуур зочин ирвэл үүнийг мэдээлэх тусгай систем суурилуулсан байдаг. Хаалганы хонхыг хэн нэгэн дарахад гэрт байгаа видео камер шууд ажиллаж ирсэн хүнийг бичлэг хийж үлдээдэг. Гэрийн эзэд гэртээ ирээд эзгүй үеэр хэн ирснийг бичлэгээс харж мэдэх боломжтой ажээ.

 

11. Будаа хадгалах том сав

© Jane Rog / YouTube

Бараг бүх л гал тогоонуудад будаа хадгалах том сав байдаг. Гал тогооны тавилгатай цуг байх бөгөөд будаа хэмжих хэмжүүртэй. Жишээ нь, танд 150 грамм будаа хэрэгтэй гэж үзвэл товчлуур дарж тоогоо оруулахад тийм хэмжээний л будаа гарч ирнэ гэсэн үг.

 

12. Ариун цэврийн цаасны ухаалаг тогтоогч

© Depositphotos.com, © Jane Rog / YouTube

Ариун цэврийн цаас тогтоогчийг яаж сайжруулмаар юм бэ дээ? Бидний хувьд нэг бол хуванцар эсвэл төмөр тогтоогч л байдаг. Харин Өмнөд Солонгосын ариун цэврийн цаас тогтоогч нь алсын удирдлагыг санагдуулмаар. Хэн нэгэн гэрт ирвэл ухаалаг тогтоогчийн тусламжтайгаар хаалгаа нээж болно, дуудлага ирвэл авна, тэр ч бүү хэл радио ч сонсож болох нь. Бас ухаалаг утас тавих тавиуртай гэж байгаа.

 

13. Хөлгүй сандал

© Michael Coghlan / Flickr, © Jane Rog / YouTube

Солонгосчууд газар эсвэл намхан хөлтэй орон дээр унтаад зогсохгүй мөн хөлгүй сандал дээр суудаг ажээ. Энэ сандал дээрээ суугаад компьютер дээр ажлаа хийнэ, номоо уншина бас зүгээр л амарна. Энэ нь тэдний уламжлалтай холбоотой: тус улсын ард иргэд нь олон зуун жилийн турш шалан дээр идэж, тоглож, сууж ярилцдаг байсан. Өнөөдөр ч гэсэн “шалны соёл” хадгалагдан үлджээ, харин Солонгост амьдардаг гадаадынхан шалан дээр суух нь хөл чилэхгүй, амар гэж үздэг байна.

 

14. Хий хянах систем

© Kamola Mir / YouTube

Хийн зуух нь хяналтын онцгой системтэй суурилуулагдсан. Хий гардаг голын хоолойд жижигхэн таглаа бий. Зуухан дээр хоолны сав тавихад таг доошоо бууж хий гарна. Хэрвээ гэрийн эзэн хийн зуухаа нээсэн ч зуухан дээр сав тавиагүй бол хэсэг хугацааны дараа автоматаар зуух унтардаг ажээ.

 

15. Дээвэр ашиглалт

© Dima & Ira Life / YouTube

Солонгост байшингийнхаа дээвэр дээр зөвхөн зурагтын антен суурилуулаад зогсохгүй мөн өөр зориулалтаар ч ашиглахыг хичээдэг. Жишээ нь, дээврийг террас болгон ашиглах нь их: байшингийнхаа дээвэр дээр салхилна, шорлог хийнэ, хотыг өндрөөс тольдон сууна. Дээвэр дээрээ гарахын тулд цахилгаан шатны дээд давхрын товчийг дарахад л хангалттай.

Нийтлэлд дурдагдаагүй өөр сонирхолтой Солонгосчуудын гэр тохижолтын талаар та мэдэх үү? Хэрэв тийм бол сэтгэгдэл хэсэгт бидэнд хуваалцаарай.

16
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2021/04/22 at 16:09

    Баячууд нь л ийм юманд амьдардаг. Ихэнх хүмүүс нь жижиг байранд их тухгүй амьдардаг тиймээс их ууртай.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *