Google хэрэглэгчдийн ердөө 10% нь л мэддэг 15 нууц боломж

2

Google – мэдээлэл хийх үйлчилгээнээс гадна бүхэл бүтэн лаборатори гэж хэлж болно.

Хэрэглэгч болгоны мэддэггүй, ашигладаггүй 10 гаруй сонирхолтой функцыг танилцуулъя. Хоёрхон дараад л бүх зүйл болно

16. Хөзөр

Хайлтанд нуугдсан байдаг нууц тоглоом. Solitaire гэж хайхад тоглоом нээгдэнэ.

 

15. Дурын дүрсийг зураг болгох

Al Experiments төслийн хүрээнд, AutoDraw – хулганаар зурсан дурын дүрсийг зураг болгон хувиргана.

 

14. Хурдан бодох

Гар доор тооны машин байхгүй, гэхдээ компьютер дээр тусгай программ суулгахыг хүсэхгүй байгаа бол хайлтын хэсэгт Calculator гэж хайхад л гараад ирнэ.

 

13. Пакман тоглох

2010 онд Pac-Man тоглоомын 30 жилийн ойд зориулж хэрэглэгчдэд зориулж мини тоглоом гарсан. Тоглохыг тулд хайлтын хэсэгт Pacman гэж бичнэ үү.

 

12. Амьтад хэрхэн дуугардгийг сонсох

Хайлтын хэсэгт What sound does a zebra make гэж бичнэ. Ингэхэд тахь хэрхэн дуугарч байгаа нь сонсогдох ажээ. Өөрийн сонсмоор байгаа амьтны нэрийг бичихэд бүгд гарч ирнэ, халим, махчин загас, шувуу… Анхаарлаа хандуулаарай, хайлтыг англи хэл дээр оруулна шүү.

 

11. Виртуал төгөлдөр хуур тоглох

Төслийн бас нэгэн туршилт, хэрэглэгчийн ашиглаж байгаа хөгжмийн зэмсгийг орлуулах хиймэл төхөөрөмж  гэх үү дээ. Жирийн хэрэглэгчид виртуал төгөлдөр хуур тоглодог бол мэргэжлийнхэн цахилгаан хуур залган тоглодог.

 

10. Домогт Breakout тоглох

Сонгодог аркад тоглоомыг Atari компани 1976 онд төрүүлжээ. Браузераар тоглохыг хүсэж байгаа бол Atari Breakout гэж бичээд зурган хайлтаар хайгаарай.

 

9. Дурын хүнсний бүтээгдэхүүний илчлэгийг мэдэх

Хэрвээ та жиндээ хяналт тавьж байгаа бөгөөд хоол хүнснийхээ илчлэгийг мэдэх шаардлагатай бол Google-ийн тусгай картыг ашиглаарай. Хайлтын хэсэгт “хүнсний бүтээгдэхүүний илчлэг” гэж англиар бичээд хайгаарай.

 

8. YouTube-ийг шөнийн горимд шилжүүлэх

Урт видео үзэх дизайны шинэ шийдэл. Дурын хэрэглэгч энэ горим руу шилжиж болно: энд дараад, Try it now – товчийг дараарай.

 

7. Цаг хугацааны машин унах

“Doctor Who” киноны Тардис цаг хугацааны машин одоо бидэнд боломжтой боллоо. Цагдаагийн бүхээг шиг хэлбэртэй сансрын хөлөг онгоц Лондонгийн гудамжинд бий болоод удаж байна. Google Map-ын тусламжтайгаар дотор нь орж болно шүү.

 

6. Байшин барих эсвэл засвар хийх

Google-ийн хайлтын хэсэгт Bubble Level гэж бичвэл хөөсөн түвшин гарч ирнэ. Одоо утас эсвэл таблетаа объектын нэг хэсэг дээр тавихад булан, өнцгийг хэмжиж гаргана, эсвэл тэгш гадаргуу дээр тавьж хэмжээсээ гаргана. Зөвхөн мобайл төхөөрөмж дээр ажиллана.

 

5. Интернетээ салгаад динозавр тоглох

Маш анхааралтай хэрэглэгчдэд зориулсан бэлэг. Интернетийн холболт тасалдах үед Google Chrome дээр 2D Стивийн динозавр тоглоно. Тоглоомыг эхлүүлэхийн тулд “Space” товчлуурыг дарна.

 

4. Дурын дуу чимээнээс ая зохиох

Google лабораторийн бас нэгэн төсөл бол авьяаслаг зохион бүтээгч нарт зориулагдсан. Вэб аппликейшн хэдэн мянган авианаас дуу зохионо.

 

3. Спиннер эсвэл рулет эргүүлэх

Хайлтын хэсэгт Spinner гэж бичихэд виртуал спиннер эсвэл тоон бөмбөр гарч ирнэ. Spin гэж бичих эсвэл хулганаар дээр нь дарна. Харин тоон бөмбөрийг Number дээр нь дараарай.

 

2. Могой тоглох

Могой тогломоор байгаа бол энд дарна уу. Товчлуурын “дээш”, “доош”, “баруун” эсвэл “зүүн”-ийг дарж кофе, банш зэрэг бонусыг түүнэ. Харин тэсрэх бодисыг огт авч болохгүй. Бас сүүлээ анзаарч яваарай.

 

1. Идэх хоолоо сонгож чадахгүй байвал

Ямар хоол идэхээ шийдэж чадахгүй  байвал Google-ээс асуугаарай. Хайлтын системд англиар Pasta vs. Burger гэж бичээд “надад аз таараг” гэсэн товчлуурыг дарна. Энэ тохиолдолд хоёр хоол хүнсийг харьцуулсан үзүүлэлт гарч ирнэ.

 

Бонус: 466453 болон Google хоорондоо хэрхэн холбогддог вэ?

Эдгээр этгээд тоо – Хуучин мессеж хайлтанд өргөн дэлгэр ашигладаг байжээ: энэ дугаар руу мессеж илгээхэд таны хайж байсан мессежүүд гарч ирнэ. Харамсалтай нь уг үйлчилгээ одоо хаагдсан.

35
Ха ХаХа Ха
10
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
8
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ganzorig Emuuj

    Ganzorig Emuuj

    2017/09/15 at 11:59

    Aamii Lhama

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *