Эдгээр 10 зуршлаа орхиж чадвал эмчид үзүүлэхээр очих тань багасах болно

5

Хамгийн хортой зуршил юу вэ гэж асуухад ихэнх хүмүүс архи хэтрүүлэх, тамхи татах, түргэн хоол, амьдралын суугаа хэвшил гэж хариулах нь голлох болов уу. Энэ нь үнэн боловч таны эрүүл мэндэд хор хүргэж байдаг өөр бусад анзаарагдахгүй зуршлууд ч бас байдаг билээ.

Хэрвээ танд анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү болсон, бүр байнга юм мартдаг болж байгаа бол та явдал дундаа яаран сандран кофе уудаг билүү гэдгээ нэг эргэн санаарай. Магадгүй хариулт нь чухам үүнд байж болох юм шүү.

Энэ удаа харахад гэмгүй мэт боловч бодит байдал дээрээ таныг эмчид үзүүлэхэд хүргэх өдөр тутмын 10 зуршлыг түүвэрлэн танилцуулж байна.

1. Хөнгөн цагаан лаазнаас ундаа уух

Олон хүн ундааг лаазнаас уух дуртай байдаг. Гэхдээ ингэж уухын өмнө энэхүү лаазыг тоостой ачааны машинаар зөөсөн, хадгалах үед нь дээрээс нь юу гоожиж, урсаж байсан болон хамгийн гол нь яг одоо тэр таган дээр нь хичнээн их микроб байж болохыг бодох хэрэгтэй. Ийм дур сонирхлын нөгөө тал нь уруул ам дээр юм гарах, ходоод гэдэс хямрах зэрэг байж болно. Ийм нөхцөлд олон хүн идсэн хоолоо буруутгадаг боловч уг нь гол буруутан нь лаазтай ундаа байх нь элбэг билээ. Ер нь хамгийн зөв арга нь шилэн аягаар уух бөгөөд байхгүй нөхцөлд ямар нэг гуурс хэрэглэх нь зөв.

 

2. Цүнхээ сандал болон орон дээр тавих

Эмэгтэйчүүд гэртээ орж ирээд цүнхээ ор болон сандал дээр хаях нь элбэг. Дараа нь хувцсаа сольж, худалдан авсан зүйлээ янзалж, гараа угаагаад цүнх байсан газраа сууна. Нэмж хэлэхэд тухайн газар суухдаа тэр болгон хувцастай байдаггүй шүү. Иймэрхүү хайнга байдал нь биеийн тэр эмзэг хэсэгт янз бүрийн яр шарх зэрэг санаанд оромгүй гэнэтийн зүйл бий болох нөхцөл болдог байна. Ялангуяа арьсан цүнх хамгийн аюултай бөгөөд түүний том ширхэгт бүтэц нь бактери бий болон өсөж үржих таатай орчин болно.

 

3. Байнга зангиа зүүх

Америк судлаачдын үзэж байгаагаар зангиа чанга зүүх нь артерийн судсыг боож цаашдаа нүдний угт даралт ихэсдэг байна. Энэ нь нүдний янз бүрийн өвчин, хараагүй болох зэргийн эх үндэс болж болно. Түүнээс гадна зангиаг маш цөөхөн угаадаг учир их хэмжээний бактери хуримтлагдаж халдвар тараана. Эдгээр шалтгаан нь зангиа аль болох цөөн зүүж, аль болох их угаалгын машинд хийж байх хангалттай шалтгаан юм шүү.

 

4. Хуванцар аяганаас кофе уух

Одоо булан болгонд л амттай, чанартай кофе зарж байна. Тэрхүү сайхан кофе авах үед энэ нь таны гарт бисфенол А хэмээх хортой бодис агуулсан хуванцар савтай ирэх бөгөөд энэ бодис нь таны эд эсийн нөхөн сэргээлтэд муугаар нөлөөлдөг, анхаарал төвлөрүүлэх, эрч хүч сэргээхэд ихээхэн хортой байна. Хуванцар сав доторх шингэн хэдий чинээ халуун байна төдий чинээ бисфенол их байх болно.

Эрүүл хүүхэд төрүүлж, аль болох цөөн цагийг эмчид үзүүлэх гэж хүлээж зогсоход зарцуулахыг хүсэж байгаа бөгөөд дуртай ундаагаа уух хэмжээндээ хязгаар тавих дургүй бол тусгай, зориулалтын аяганд кофегоо уугаарай.

 

5. Салат болон бургер хоёроос салатыг нь сонгох

Салат нь янз бүр байдаг бөгөөд зарим тохиолдолд энэхүү ашигтай хоол нь бургерээс ч илүү тостой байх нь  бий. Энэ нь их хэмжээний майонез болон төмс, дарсан ногоо ихтэй салатанд хамаарах юм. Тиймээс таны өмнө тавагтай нийслэл салат болон тахианы бургер байвал хоёр дахийг сонгож байгаарай гэж зөвлөх байна. Сайн бургерт шинэ ногоо, элдэв нэмэлтгүй жинхэнэ мах байх ба калорийн хувьд пиццатай ойролцоо байх болно.

Гэдэс ходоодны эмчид очихгүйн тулд аливаа хоолны бүтэц, орцыг нь анхаарч байх хэрэгтэй. Хэрвээ салатанд бяслаг, мах, тослог сүмс байвал тосонд шарсан элдэв махнаас илүү ашигтай байж чадах уу?

 

6. Гэр орны бүх ажлыг ганцаар хийх

Америкийн судлаачдын тогтоосноор гэр орны ажил болох цэвэрлэгээ зэрэг нь өндөр даралтын нэг шалтгаан болдог гэнэ. Гэхдээ гол муу зүйл нь тэрхүү цэвэрлэгээг хийх үйл явцтай холбоотой биш харин үүнийг хэрхэн хийх талаарх бодол, сэтгэл түгшүүрт байх бөгөөд хэрвээ гэрийн ажлаа ганцаараа хийдэг бол энэ нь бүр ч их нөлөөлөх нь.

Өөрийгөө даралт өндөртэй хүн гэж тооцож, эмийн сан явж даралтны эм авахаасаа өмнө гэрийн ажилтай холбоотой ямар олон бодол санаа, түгшүүр төрдөг талаараа нэг бодоод үзээрэй. Гарах ганц л гарц бий: энэ ажлаа хамтарч хийх ёстой.

 

7. Доктор Google-д хандах

Эрүүл мэндийн судалгаагаар интернет хэрэглэгч нарын 80% нь өөртөө онош тавих гэж оролддог байна. Интернет бол хамгийн найдвартай мэдээллийн эх үүсвэр биш шүү. Эмчид хандахын оронд өөрөө өөртөө онош тавих гэж байж амин чухал цаг алдах тохиолдол бий. Мөн гүүгл – тайлбар нь бодит байдлыг гуйвуулж хамгийн жирийн шинж тэмдгийг ч маш хэцүү өвчний илрэх байдал гэж ойлгуулж болох юм.

 

8. Сахарыг хиймэл орлуулагчаар солих

Сахаргүй кола нь хүний эрүүл амьдрах хэв шинжтэй ямар ч хамаагүй юм шүү. Иймэрхүү хөнгөн ундаа уудаг хүмүүс таргалалт, чихрийн шижин, зүрхний өвчнөөр шаналах нь элбэг. Судлаачид олон сахар орлуулагч нь сахарнаасаа илүү хортой байдаг бөгөөд ялангуяа бүтцэд нь аспарам, сахарин, сукралоза болон калийн ацесульфа байх нь бүр ч илүү аюултай гэж анхааруулдаг. Тиймээс аль болох байгалийн гаралтай чихэрлэг зүйлийг сонгох нь зөв юм шүү. Жишээ нь чихэр өвс.

Чихэрлэг байдлаараа чихэр өвс нь сахарозыг бодвол 15 пунктээр илүү давуу. Мөн жирийн сахарыг бодвол хүний биед нүүрс ус нийлүүлнэ. Бас витамин болон микро элементээр баялаг бөгөөд хамгийн бага калори бүхий сахар орлуулагч билээ.

 

9. Буруу амьсгалах

Амьсгалын 25 янзын арга байдаг байна. Ихэнхдээ нялх хүүхэд л зөв амьсгалдаг бөгөөд насанд хүрсэн хүмүүс буруу амьсгалж эрүүл мэнддээ хохирол учруулдаг гэнэ. Хүмүүс ихэнхдээ зөвхөн цээжээрээ амьсгалдаг бөгөөд энэ нь уушгины доод хэсэгт хүчилтөрөгч очих боломжийг хязгаарлаж байгаа хэрэг юм.

Хэрвээ цусанд хангалттай хэмжээний хүчилтөрөгч шингэхгүй бол өөх тос шатахгүй, та илүүдэл жингээсээ салж чадахгүй гэсэн үг юм. Мөн агаарын дутагдал нь зүрх судасны системд ч нөлөөтэй. Ийм нөхцөлд хүнсний эд эс гүйцэд шатаж задрахгүй, бие тэжээллэг зүйлээр бага баяжсан цусаар хангагдах ба организмд янз бүрийн хорт бодис ихээр хуримтлагдах болдог.

Аль болох гэдсээрээ амьсгалах нь илүү сайн бөгөөд амьсгал авах, гаргах хоорондоо бага зэрэг пауз авах хэрэгтэй.

 

10. Суултуурт буруу суух

Эрдэмтэд суултуур дээр суух нь хортой бөгөөд хүндрэх үед байгалийн сурцаар, эсвэл хөл өндөрт байлгах гишгүүр хэрэглэх нь зөв гэдэг бөгөөд ийм зүйл хэрэглэж байгаа үед илүү бага хүч шаарддаг байна. Үр дүнд нь шамбарам зэрэг өвчнөөр өвчлөх магадлал багасна.

Орчин цагийн хотын амьдралд хувьд энэ зөвлөгөөг дагах нь хэцүү боловч аргалах арга бий нь жижигхэн сандал маягийн зүйл тавьж бие болон гуяны хооронд 30 хэмийн өнцөг үүсэхээр суух явдал юм. Ийм гишгүүрийг дэлгүүрээс худалдаж авч болох ба энгийн сандал ашиглаж бас болно. Мөн суултуур дээр утастай удаан суудаг зуршлаасаа салах хэрэгтэй ба энэ зуршил таны эрүүл мэндийг сайжруулахгүй нь лав.

33
ХөөрхөнХөөрхөн
9
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. XopoM

    XopoM

    2023/09/19 at 14:49

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *