Гоёмсог загвар бүхий сандалнууд [26 фото]

0

Хэдэн зууны тэртээгээс өнөөг хүртэл ашиглагдаж байгаа хүн төрөлхтний мянга мянган бүтээлийн нэг бол та бидний хөлийг амрааж, амарч тухлах боломжийг олгодог сандал гээч зүйл билээ. Маш энгийн боловч маш эртний энэ хэрэгслийн сандал хэмээх нэр томьёо нилээд хэдэн мянган жилийн турш одоогийн хэрэглээний нэрнээсээ илүүтэйгээр эрх мэдэл, сүр хүчийг илэрхийлдэг байжээ. Yүсэн бий болсон цагаасаа эхлэн хийц загварын хувьд олонтаа өөрчлөгдөн хувирч ирсэн хэдий ч ерөнхий хэлбэр галбираа хадгалсаар ирсэн сандал хэмээх хэрэгслийн янз бүрийн улс орны янз бүрийн дизайнеруудын бүтээсэн гоёмсог, чамин, дэгжин загваруудыг сонирхуулахаар бэлтгэлээ. Улам бүр төгс шийдлийг олсоор байгаа тавилга хэрэгслийн ертөнцийн төлөөлөгч болох сандал хэмээх хэрэгслийн эдгээр загварууд таны тааллыг хүлээх бизээ.

FF1 Chair

James Van Vossel, Tom De Vrieze гэдэг хоёр бельги дизайнер залуугийн хамтран байгуулсан Fox & Freeze хэмээх бүтээлч нэгдлийн бүтээл болох энэ сандал нийлэг эсгийгээр хийгдсэн байна.

 

Stripe Chair

Шотландын тавилга хэрэгслийн дизайнер Joachim King-ийн бүтээл

 

Kurven Chair

University of Cincinnati их сургуулийг үйлдвэрлэлийн дизайнер мэргэжлээр дүүргэсэн Cody Stonerock гэгч залуу уран бүтээлчийн мод болон арьсаар бүтээсэн сонирхолтой сандал

 

Bufa Chair

Польшийн тавилга хэрэгслийн MOWO студийн бүтээл

 

Lobster Lounge Chairs

Дан ганц сандалны загвар дээр анхаарлаа хандуулан ажилладаг Oluf Lund, Eva Paarmann гэгч хоёр зохион бүтээгчийн энэ сандал хавчны ерөнхий төрх байдлаас санаагаа авчээ. Эвэр мод, хушганы мод, царс модыг хэвэнд оруулан хромоор бүрж хийсэн энэ сандал дээр нь суугаад эргэлдэх боломжийг хэрэглэгчид олгодог байна.

 

Chair
Италийн Infiniti Design компаний бүтээсэн сандал

 

M Series

Англи зохион бүтээгч, австрали үйлдвэрлэлийн дизайнер залуусын Yellow Diva компаний бүтээл

 

Robo Chair

Luca Nichetto нэгдлийн цуврал сандлын нэг

 

Fly Chair

Бие даасан уран бүтээлч Patrick Norguet-ын зохион бүтээсэн сандлын загвар

 

Ligne Roset Anneau Chair

Францын дизайнер Pierre Paulin-ы бүтээсэн сандал

 

Magic Hole

Францын бүтээгдэхүүний загвар зохион бүтээгч Philipe Starck-ын сандал

 

Sparkling Chair

Бүтээгдэхүүн болон интерьер загвар зохион бүтээгч Marcel Wanders энэхүү сандлаа бүтээхдээ лонх бүтээх технологийг ашиглан бүтээсэн бөгөөд сандлаа бат бөх болгох үүднээс хөндий зайг нь өндөр даралтат хийгээр дүүргэсэн байна.

 

M Chair

Оросын зохион бүтээгч Свилен Георгиев Гамоловын бүтээсэн сандал

 

Schair

Дизайнер Charlotte Kreitmann-ы бүтээсэн Schair нэртэй сандал нь хайрын сандал гэгдэх болжээ. Энэхүү ухаалаг шийдэл нь олон хүний таашаалыг хүлээж байгаа ажээ.

 

‘Italian Pride’ Vermelha Chair

Бразилийн дизайнерууд болох ах дүү Campana нарын бүтээсэн энэ сандал 4 хоногт хийгдсэн бөгөөд 500 орчим метр нийлэг болон хөвөн даавуун олсоор сүлжиж хийжээ. Дэлхийн хамгийн алдартай дизайнерууд болох ах дүү хоёрын бүтээл нь Итали улсын төрийн далбааг төлөөлсөн гурван өнгийн олсоор италийн уламжлалт хоол болох гоймонг санагдуулам байдлаар хийгдсэн байна.

 

The Bloom

Филиппиний үйлдвэрлэлийн дизайнер Kenneth Cobonpue-гийн Bloom сандал резинэн орой бүхий ган төмөр суурин дээр бэхэлсэн мяндсан суудалтайгаар хийгджээ.

 

Easy Chair HC Andersen

Зохион бүтээгч Alexander H. Damsbo, Henrik Ingemann Nielsen нарын бүтээл

 

The Worker

Зохион бүтээгч Hella Jongerius-ын бүтээсэн сандал

 

KOLO Armchair

Дизайнер Jouko Jаrvisalo-гийн KOLO нэртэй сандал нь ердөө ганцхан ширхэг модон хавтангаар бүтээгдсэн байна.

 

P38 Chair

Дизайнер Owen Edwards-ын бүтээсэн сандал

17
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. turuu_designer

    2010/09/13 at 15:43

    gaihaltai

  2. __________

    2010/09/13 at 17:12

    sonin naas :-D

  3. tevtenger

    2010/09/13 at 17:36

    :-)

  4. DaredeviliN

    2010/09/13 at 19:37

    nice yumaa :)

  5. smile_hehe

    2010/09/13 at 19:39

    wow P38 Chair and Lobster Lounge Chairs ene 2 deer suuhiimsan kkk

  6. hi_naizaa

    2010/09/14 at 06:06

    Tasarchjee eemer setgejii shde…

  7. Зочин

    2012/01/01 at 20:18

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *