Филиппинд болсон Хайяан хар салхи 10,000 гаруй хүний аминд хүрчээ

0

Филиппинд болсон Хайяан хар салхи 10,000 гаруй хүний аминд хүрчээӨнгөрөгч 7 хоногийн Баасан гаригийн өглөө Филиппиний Лейте мужийг дайран өнгөрсөн дэлхий дээр бүртгэгдсэн хамгийн хүчтэй хар салхинуудын нэг Хайяан /Haiyan/ хар салхи тус мужийн нийслэл 25 сая хүн амтай Таклобан хотыг дайран өнгөрөхдөө 10,000 гаруй хүний амь насыг авч одсон байна. Байгалийн гамшиг болж өнгөрсний дараа хар салхинд нэрвэгдсэн газарт ажиллаж байгаа НҮБ-ийн багийнхны хэлж байгаагаар Хайяан хар салхи нь 2005 оны цунамигаас хавьгүй хүчирхэг байсан нь илт байна гэнэ. Байшингийн хоёр давхарт хүрсэн хэмжээ бүхий үерийн ус, асар хүчтэй салхи олон хүний амь насыг авч одсоны дээр олон зуун хүн бэртэж гэмтэн, мянга мянган хүн орон гэргүй болж хоцорчээ. Хар салхины улмаас ундны ус, цахилгаан тасарч, хоол хүнс, ундны ус, шатахуун хайсан хүмүүс хулгай дээрэм хийж, хүнсний дэлгүүрүүдийг тонон дээрэмдэх явдал маш ихээр гарч байгаа аж. 2005 онд АНУ-ыг дайран өнгөрсөн Катрина хар салхинаас 3,5 дахин хүчирхэг байсан Хайяан хар салхины хүч багагүй буурсан ч чамлахааргүй хүчтэй хэвээрээ байгаа хар салхи Хятадын тэнгисийн өмнөд эргийг дайрч, олон мянган хүн нь дүрвэж одсон Вьетнамын хойд эргийг чиглэн явж байгаа юм. Хар салхинд хамгийн ихээр нэрвэгдсэн газар нь Таклобан хот бөгөөд одоогоор хохирлын хэмжээ тодорхойгүй байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *