Дэлхийн хамгийн гайхалтай, гоёмсог 15 газар

0

Удахгүй хавар болж аялах цаг тун ойртсоныг илтгэж байна. Зарим нь дэлхийн хамгийн сайхан хүрхрээн дээр очихыг хүсэж байхад зарим нь өнгөөр алаглах сакура цэцгийн цэцэрлэгт очихыг хүсэж байгаа. Аз болоход манай дэлхий дээр гайхамшигтай газрууд тоолж барамгүй их байдаг.

Дэлхийн хамгийн гайхалтай, гоёмсог газрыг National Geographic гаргасныг танд хүргэж байна.

Венец, Итали

Хайр дурлалын кинонд гол дүр бүтээж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Яг л агаарт дүүлж байгаа юм шиг! Нарийн сувгаар өнгөрөхдөө өвөрмөц музейгээр зочилж, эртний ордон болон академийн үзэсгэлэн үзэх боломжтой бөгөөд дуу алдам гүүрээр өнгөрч гарах болно. Сан Маркогийн хаа нэгтээ хүмүүс карнавалын хувцастай зугаацдаг. Амттай кофе, бялуу идэж Венецчүүдийн хэлдгээр La Serenissima буюу “Тайтгарах” болно.

 

Биг Сур, Калифорни

Калифорнийн эрэг дээрх гоёмсог талбай. Хребет Санта-Лусия хамгийн өндөр нь юм. Энэ газрыг Жек Краук, Генри Миллер нар дүрсэлснээр бий болжээ. Үүгээр зугаалах үедээ Макуэй хүрхрээ болон Биксби Крик гүүрээр заавал зочлоорой.

 

Миконос, Грек

Миконос бол эртний сүм, уул толгод, номин далайн эрэг дээрх цагаан өнгийн байшин, хөлөг онгоц, салхин сэнс бүхий газар юм. Эгийн тэнгисийн алдар цуу нь түгсэн арал дээр таныг хамгийн тансаг үдэш хүлээж байна.

 

Мозель гол

Мозель гол нь Герман, Франц, Люксэнбургийн дарсны бүсийг дайран урсдаг. 20-р зууны үеэс алдарт мозел дарсыг хийж эхэлсэн. Дарсанд дурлагсад Трабен-Трарбах, Бернкастель-Кус  хотын намрын наадамд хүрэлцэн ирж оролцохыг мөрөөддөг. Мөн энд алдартай Moselradweg дугуйн зам бий.

 

Керала, Энэтхэг

Энд Арабын тэнгисийн цагаан наран шарлагын газар, цэнхэр уулс, ой мод, наргил мод, олон төрлийн амьтад, анхилуун үнэрт халуун ногоо байдаг. Хиндү сүм, синогогчуудад туслах аялагчид, тансаг зэрэглэлийн зочид буудал, аялал жуулчлалын гарын авлага бий.

 

Юньнань, Хятад

Хятадын Юньнань мужийн гайхалтай тансаг тогтоцтой газар. “Угсаатны бүлгийн солонго” (25 үндэстэн), “биологийн музей” (ургамал амьтнаар баян), “өнгөт металын хаанчлал” гээд сонирхолтой зүйлс ихтэй газар юм. Маш том будааны талбай, эрвээхий, арслан болон уулын чулуу байдаг. “Хар луугийн цөөрөм” хэмээх газарт очсон хүн бүр дахин зочлохыг хүсдэг.

 

Скай, Шотланд

Скай арал дээр аялагчид нэгэн онгон байгалийг нээсэн байна. Ногоон бадмаараг, толгод, хад цохио нь үнэхээр гоёмсог. Үлгэрийн цөөрөм нь хамгийн алдартай бөгөөд Куиранг, Бассейны фей дэвсэгүүд ч бас алдартай. Мөн Ид шидийн гүүр байдаг. Харри поттер номон дээр Гебридийн хар лууг энд амьдардаг гэж бичсэн байдаг.

 

Брюгг, Белги

7-р зуунд баригдсанаасаа хойш өөрчлөгдөөгүй. Эндхийн барилга бүр өөрийн гэсэн түүхэн домогт нууцтай. Жуулчид хотоор хэрэн хэсэхгүй байсан ч гайхалтай сайхан газрыг олж чаддаг бөгөөд шоколадны музейгээр заавал орох хэрэгтэй.

 

Номин хөх эрэг, Франц

Газрын дундад тэнгисийн эрэг буюу Францын зүүн хойд талд оршдог. Тулан хотоос Италийн хил хүртэлх нар туссан далайн эргийг хэлдэг. Уулан дээрх цайз, Ницц дуурь, эртний ромын сэргэн мандалтын үеийн олон гайхалтай бүтээлүүдийг харж болно.

 

Бутан, Өмнөд Ази

Нууцлаг Бутан үргэлж аялагчдыг даллаж байдаг газар. Энэ газрыг “Аз жаргалтай хүмүүсийн хот” гэж нэрлэдэг. Гималайн нуруунд газар нутгийн тогтоц, цаг хугацаа, орон зайн бүх мэдрэмжийг алдаж Буддын бунхан барих тусгай арга замыг бий болгосон. Тиймээс хүмүүс энд ирж амрах дуртай байдаг.

 

Сан Себастьян, Испани

Улс бүрт өөрийн гэсэн сувд байдаг. Кантабрийн эрэг дээр нэгэн гоёмсог хот байдаг нь Сан Себастьян юм. Эндхийн тогооч нар Испанидаа хамгийн шилдэг нь. Дэлхий дээр 3 одтой 2 зоогийн газар байдгийн нэг нь Парист байдаг бол нөгөө нь энд байдаг.

 

Юкатан, Мексик

Эртний маяачуудын соёл иргэншилтэй ба саванн болон ширэнгэн ойн дунд байрладаг. Чичен-Ица хэмээх барилга хотод Кукулькана хэмээх тэнгэрт тэмүүлсэн пирамид бий. Аялалаар явах үед тань Карибын тэнгисийн цагаан эрэг, шүрэн судлууд таныг гайхшруулах болно.

 

Блед арал, Словени

Завиар өвөрмөц аялал хийх дуртай хүмүүст тохирно. Блед нуурын голд байрлах арал дээр хайр дурлалын хүслээ бичиж хийдэг “хүслийн хонх” байдаг бөгөөд эрэг дээрээс Бледийн цамхагийг харж болно. Нуурын ус тунгалаг тул сэлж болдог. Нуурын ус хүйтэн биш халуун рашаан тул хэн ч хөлдөж байгаагүй.

 

Рио Де Жанейро, Бразил

Энэ хот бол баярын хот. Гуанабара эрэг дээр очсоноор сэтгэл татам сүрлэг уулс, арал, цэнхэр огторгуйг харах болно. Корковадо уулан дээр байх Христ аврагчийн гэрэлт хөшөөг харж болно. Санта Тереза дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд заавал очоорой. Тэгээд самбадром өмсөөд бразил самбо бүжгийн наадамд очиж бүжиглээрэй.

 

Юккасьярви, Швед

Ийм мөстэй газар ирсэн хосууд бүгд өөрсдийгөө үлгэрийн баатар Кай болон Герда мэт төсөөлдөг. Мөсөн зочид буудал нь -5-8 градуст байдаг. Гол танхим, зоогийн газартай. Art suite мөсөн баримал, ice room мөсөн тавилгатай энгийн snow room бий. Ор нь цаа бугын арьсаар хучигдсан байдаг ба өглөө бүр халаасан дарс өгдөг. Гэхдээ энэ зүйл нь богино настай. Хавар болмогц мөсөн зочид буудал Торн гол руу цутгадаг.

40
ГоёГоё
12
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *