Амьд үлдэх найдвар тасарсан тэр л үед таны амийг аврах аргууд

3

Элдэв ухаалаг төхөөрөмжгүйгээр бид хэн ч биш болохыг та үгүйсгэхгүй байх. Утасны цэнэг дуусах эсвэл интернетийн сүлжээ унахад сандарч эхэлдэг. Аюултай нөхцөл байдалд орсон тэр үед секунд тутам үнэ цэнэтэй болно, арга хэмжээ яаралтай авч ямар ч алдаа гаргах эрхгүй болно. Зөвхөн өөртөө найдахаас өөр аргагүй.

Ямар ч үед, юунд ч бэлэн байхын тулд та дараах аргуудад суралцсан байх ёстой, гэнэтийн аюултай үед үнэхээр хэрэг болно шүү.

1. Гал хэрхэн асаах вэ?

Зэрлэг байгальд гараад хамгийн түрүүнд хийх зүйл гэвэл – гал асаах. Гэхдээ хүн болгон гал хэрхэн зөв асаахыг мэддэггүй, алтан цагаа дэмий л үрнэ. Гал гурван хэсгээс бүрдэнэ.

  • Хуурай өмхөрсөн мод – хуурай, нарийн мөчир нь харандааны бал шиг өргөнтэй, гарын алганы урттай. Хэмжээний хувьд хоёр алгандаа атгаж болохоор байна.
  • Бут/зоргодос – хурууны дайны өргөнтэй мөчрийн урт нь гарын шуутай адилхан байна. Хоёр гарт тэврэхээр хэмжээний түлээ түүх хэрэгтэй.
  • Түлш – түүдэг галыг удаан асаахыг хүсвэл ийм мөчир түүнэ. Мөчрийн өргөн нь таны гарын бугуйтай адил, уртын хувьд шуунаас арай урт. Урт мөчир байвал хэмжээнд нь тааруулаад хувааж болно.

Эхлээд хуурай модыг майхан шиг босгоод асаана. Дараа нь бут/зоргодсоо аажим нэмээд хамгийн сүүлд нь галаа тавина. Ийм түүдэг гал удаан асахаас гадна дөл нь дулаан, хоол хийж ч идэж болно.

 

2. Гар хийцийн багаж хэрэгсэл

Хэрвээ танд оромж барих тусгай хэрэгсэл байхгүй бол өөрийн гараар урлаж болно. Шинэхэн өргөн мөчир сонгон аваарай. 1/3 хэмжээтэйгээр үзүүрийг нь дундуур зүснэ, завсраар нь бат бөх хавтгайдуу чулуу шургуулна. Дараа нь олсоор дээд доод хэсгээр бэхлээрэй.

  • Чулууны нэг тал нь үзүүртэй, нөгөө тал нь бүдүүн байж болно. Бүдүүн хэсгийг алхны зориулалтаар, нарийн иртэй хэсгийг сүх байдлаар ашиглах боломжтой.

 

3. Автомат загасны уурга

Загас – хүнд хэцүү үед олж идэх хамгийн боломжтой хоол, гэхдээ юуны түрүүнд барьж авах шаардлагатай. Загас барихын тулд автомат загасны уурга хийж болно.

Хэрхэн хийх вэ: голын эрэг дээр ургаж байгаа залуу модыг сонгож аваарай. Хоёр хэсэг мөчрийг бие биетэйгээ барьцалдахаар бэлдээд голын доошлох эрэг дээр суурилуулна. Үүний тулд модноос нэг бэлдсэн мөчрийг уяад өгөөштэй уяагаа мөн уяж голын усанд хийнэ. Загас өгөөшийг амандаа хийнгүүт хавх ажиллаж та загасаа эрэг дээр гарган ирнэ.

 

4. Өт хэрхэн цуглуулах вэ?

Загас барихаас өмнө өгөөшөө бэлдэх хэрэгтэй болно. Үүний тулд дараах аргыг ашиглаарай, хэдэн арван жилээр шалгарсан арга юм.

Чийгтэй хөрс эсвэл өгөрч унасан модны доод хөрсийг ашиглана. 2 савхан мод бэлдэнэ: нэгийг нь газарт шаана, нөгөөг нь газарт шаасан савхан модыг хөрөөдөж байгаа мэт хөдөлгөөн хийнэ. 2-3 минутын дараа борооны өтнүүд ил гарч эхэлдэг – ингээд л загасны өгөөш бэлэн.

  • Хөрөөдөх хөдөлгөөнөөс дуу чимээ болон чичиргээ үүсэж байгаа юм. Өөрөөр хэлбэл чийгийн өтнүүд борооны дусал гэж ойлгодог байна.

 

5. Сэрээ мод

Загас барихад хатгах сэрээ мод байхгүй бол өөрөө урлаарай. Хэт хуурай биш, урт, бат бөх мөчир олох хэрэгтэй. Үзүүрийг нь 4 хэсэгт хувааж сайтар ирлэнэ. Үзүүрлэсэн үзүүрийг цааш явуулахгүй байлгахын тулд олсоор бэхэлж боогоорой.

 

6. Загас хэрхэн зөв цэвэрлэх вэ?

Загасаа бариад одоо цэвэрлэж идэх хэрэгтэй болно. Ямар нэгэн хүндрэлгүйгээр хэдхэн хөдөлгөөн хийгээд л цэвэрлээрэй.

  • Загасаа угаагаад бүх сэлүүрүүдийг цэвэрлэнэ. Дараа нь хутганы үзүүрээр бөгс орчимд нь зүсээд толгой чиглэлд зүсэлт хийж явна. Хутгаа хэт гүн оруулах хэрэггүй, эс бөгөөс дотор эрхтнийг нь гэмтээж болзошгүй.
  • Толгой хүртэл зүсээд гэдсээр нь салгаарай. Загасны толгойноос барьж байгаад хойш нь ярна. Одоо дотор эрхтнийг нь салгаж авах үлдлээ.

 

7. Амьтныг мөрөөр нь хэрхэн таних вэ?

Ан хийх эсвэл өөрийгөө аюулаас хамгаалахын тулд зэрлэг амьтны мөрийг ялгаж сурах хэрэгтэй. Эдгээр амьтдын мөрийг нойтон, чийгтэй хөрсөн дээр ялгахад амархан байдаг. Бас өвсөн дээр ч тод гардаг байна.

 

8. Ямар төрлийн түүдэг гал сонгох вэ?

Хэрвээ түлээгээ буруу өрж гал асаасан бол удаан асахгүй. Мод өрөх хэд хэдэн аргууд байх бөгөөд тухайн нөхцөл байдалдаа тохируулан түлээгээ өрнө.

  • Швед арга. Энэ төрлийн түүдэг гал 5 цаг хүртэл асна, хоол хийх боломжтой, гэхдээ эргэн тойрныг муу гэрэлтүүлнэ.
  • Типүүд. Маш хурдан асаж дуусдаг, их гэрэл, дулаан ялгаруулна. Гэхдээ салхитай үед тохиромжгүй.
  • Од. Хоол хийхэд тохиромжтой гал, үнс нь ч гэсэн ассаар байдаг онцлогтой. Хэрвээ буруу тавьбал гал амархан асахгүй.
  • Туранхай. Нэг бүдүүн мөчир бусад нарийхан мөчрүүдээ дэмжиж асна. Ийм түүдэг гал муу цаг агаарт тэсвэртэй, амархан нурахгүй. Гэхдээ нэг их хүчтэй асахгүй.
  • Суурь. Мөчрүүдийг нэг нэгэн дээр нь торлон өрж тавина. Хоол хийхэд тохиромжтой, гэхдээ хуурай бөгөөд бүдүүн мөчир байх ёстой.
  • Гуалин байшин. Тэнцвэртэй асна, онцын арчилгаа шаардахгүй. Гэхдээ түлээгээ эхнээс нь зөв өрөх ёстой, эс бөгөөс галаа дарангуйлаад байдаг байна.

 

9. Дакотын гал

Дакотын гал – хэдэн зуун жилийн туршид хүмүүсийн амийг аварч байгаа газар доорх гал юм. Түлээ бага орно, муу цаг агаарт асна бас маш их дулаан өгдөг.

Таны хийх ёстой зүйл гэвэл 10-12 см-ийн гүнд нүх ухаад түлээгээ хийнэ. Дараа нь өөр өнцгөөс бас нэгэн нүх ухаж галыг агаараар хангана. Энэ төрлийн түүдэг галыг модны дэргэд асаавал илүү тохиромжтой, яагаад гэвэл утаа их гардаг бөгөөд модны мөчирт утаа суунаглан амархан арилдаг байна. Галын цогийг шороогоор дарахад дараа нь гал түймэр гарна гэж айх зүйлгүй.

 

10. Замын тэмдэглэгээ

Зэрлэг байгальд маш амархан төөрдөг. Тийм учраас нийтлэг тэмдэглэгээг сайтар тогтоож авах хэрэгтэй. Эдгээр тэмдэглэгээ нь бусдыг аюулаас хамгаалах, өөрөө замаа олоход ч тусална.

 

11. Хоноглох нуувч бэлдэх

Хэрвээ та майхангүй явж байгаад ойд хоног төөрүүлэхээс өөр аргагүйд хүрвэл дараах аргаар өөртөө нуувч бэлдэнэ.

  • Ү-хэлбэрийн нэг бүдүүн мөчрөөс нарийхан салаалсан хоёр мөчиртэй мод сонгоно. Модны урт таны хэвтэж болохоор урттай байвал сайн. Нуувчаа барих газарт 15-25 см зузаантай хуурай навч, мөчир, өвс дэвсэнэ. Дулаан хадгалахад нэмэртэй.
  • Каркасны хажуугаар бат бөх мөчрүүд хэдэн давхраар нь тавина. Хамгийн сүүлд нь навчаар мөчрүүдийг битүүлнэ. Дотор нь ороод хаалгыг бас битүүлээрэй. Одоо хөлдөхөөс айлгүй тайван нойрсож болно.

 

12. Шархыг хэрхэн зөв оёх вэ?

Шархадлаа гэж бодоход та өөрийн эмийн сандаа хийсэн ариутгасан утас, зүүтэй байх ёстой. Утас, зүү байлаа гэхэд тэр болгон зөв оёж чаддаггүй. Шарх оёх олон арга байх хэдий ч яаралтай тусламж үзүүлэхийн тулд та ядаж нэгийг нь ч болов мэдэж байх ёстой.

 

13. Мөр мултарсан бол хэрхэн зөв оруулах вэ?

Мөр мултрах – маш түгээмэл бэртэл гэмтэл. Хэрвээ цаг тухайд нь оруулахгүй бол булчингийн зангиралт үүсэж болзошгүй.

Хэн нэгэнд: бэртсэн хүнийг газар хэвтүүлээд хөлөөрөө (гутлаа тайлсан байна) суганд нь тулна. Гарын шуунаас чанга бариад өөрийн бие рүү гарыг татна, “чад” гэж дуугарах чимээ гартал татна. Кинон дээр гардаг шиг огцом татах хэрэггүй, магадгүй мэдрэл, булчин, шөрмөсийг гэмтээж болзошгүй.

Өөртөө: өндөрт гараад (зураг дээр үзүүлсэн шиг модон дээр) доош харан хэвтэнэ. Гараасаа 5-10 кг хүнд ачаа зүүнэ. 15-20 минутын турш ийм байрлалд байхад мөр байрандаа ордог байна. Гажсан эрхтнийг 5 цагийн дотор оруулах ёстой анхаарна уу.

121
ГоёГоё
21
БахархмаарБахархмаар
21
ГайхмаарГайхмаар
16
ТэнэглэлТэнэглэл
16
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *