Бүтээмжийг дээшлүүлэхийн тулд чадварлаг удирдагчдын хэрэглэдэг 5 арга

2

Өөрийн чадвараа зөв дүгнэж, зөв төлөвлөгөө гаргаснаар ихийг амжуулж бага ядарна. Мөнхийн завгүй бас стресстэй байх тойргоосоо гарах цаг болжээ.

 

1. Өөрийн боломжийг бүү хязгаарла

Ямар нэгэн боломжгүй зүйл хийх гэж байгаа бол та нэгэн хүнийг дурсаарай: удирдлага доор нь хоёр сая хүн байсан, өдөр болгон дэлхийн хэмжээний асуудал шийддэг хэрнээ хоёр охины сайн эцэг, халамжит хань байхаас гадна сагсан бөмбөг, хөл бөмбөг тоглох цаг гаргаж чаддаг. Энэ бол АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама юм.

Эсвэл Элон Маскыг дурсаж болно. Хөгжин дэвшиж буй хоёр ч том компанийг нэгэн зэрэг удирдана, тэгсэн хэрнээ өөрийнхөө сонирхолтой зүйлээр оролдох, шинэ эрдэм мэдлэг олж авах цаг өөртөө гаргаж чаддаг. Тиймээс боломж гэдэг хязгааргүй гэж ойлгоорой.

 

2. Урьдчилан төлөвлө

Та, Барак Обама эсвэл Элон Маск хэнбугай ч бай бүгд адилхан нэг цаг хугацаатай. Хэрхэн зарцуулж байгаад л ялгаа гарна. Этгээд сонсогдох хэдий ч, ихийг амжуулахын тулд бага хийж, их төлөвлөнө. Дараа долоо хоногийн төлөвлөгөөг гаргахдаа Ням гаригт хэдэн цаг зарцуул, тэгвэл Даваа гаригт та ажлаа шууд эхлүүлнэ.

 

3. Өөрийн боломжоо бодитоор үнэл

Ажлын ахиц гаргахад хэд хэдэн зүйл нөлөөлж байгаа гэдгийг бид тэр болгон ухаардаггүй. Ингээд бид төлөвлөгөөнөөсөө хоцорч эхэлнэ.

Үүнээс зайлсхийхийн тулд цаг хугацаагаа нарийн төлөвлөнө, нөхцөл байдлаа бодитоор үнэл. Бас өөрийнхөө боломж, чадварыг харгалзан үзэх хэрэгтэй. 10 үүрэг даалгавар хийхээр амласан тань сайн хэрэг, гэхдээ ажлаас гадуур хийдэг өөрийн дуртай ажлаасаа татгалзсаны үр дүнд талыг нь ч юм уу бүгдийг нь гүйцэтгэж чадаж байгаа нь ямар ч талаараа сайн зүйл биш.

 

4. “Үгүй” гэж хэлж сур

Таны амьдралд ашиг авчрахгүй зүйлд зоригтойгоор “үгүй” гэж хэлж сур. Жишээ нь, олон ангит кино үзэх хэрэггүй, дургүй байгаа үдэшлэгт явах ч хэрэггүй. Ингэж чадсан тохиолдолд та өөрийнхөө цагийг зөв төлөвлөж зарцуулж сурна.

 

5. Үүргийг бүрэн ойлгуул

Хэрвээ та ажилтан хөлсөлж байгаа бол үүрэг хариуцлагыг нь бүрэн өгөх хэрэгтэй. Ингэснээр та өөртөө зарцуулах цагтай болно, өөр төсөлд анхаарлаа хандуулна. Бас нөгөө хүнийг ч байнга хянах хэрэггүй.

Сайн төлөвлөгөө стрессээс бүрэн аварна гэж ойлгох нь учир дутагдалтай. Урьдчилан таамаглаагүй нөхцөл байдал үүснэ, асуудлууд тулгарна. Энэ бүгдийг давж туулахад багагүй хүч, цаг зарцуулж л таараа. Гэхдээ бидний дээр дурдсан зөвлөгөө танд өөртөө зарцуулах багахан ч гэсэн цаг гаргахад туслах болно.

8
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *