Ердөө 20 минутад хамгийн хямд төсөр аргаар бэлтгэх боломжтой бялуу хийцгээе. Жигнэх ч шаардлагагүй

4

Энгийн орцоор хийсэн гэхэд маш амттай бас хөнгөн болохоос гадна хийхэд ч хүч бага орно. Бялууг хийхэд 20 минут л зарцуулах байх. Хийсний дараа жигнэмэгт амт нь шингэхийг хүлээхээс өөр аргагүй. Бялууг хийгээд хөргөгчинд хэсэг байлгана.

Сууринд нь ямар ч төрлийн жигнэмэг, крекер ашиглаж болно. Крем, аарц, зөөхий эсвэл тарагтай эдгээр бүтээгдэхүүн гайхалтай зохицох ажээ.

 

Жигнэмэг, аарцтай бялуу

Орц:

  • 300 г какаотой үйрмэг жигнэмэг
  • 250 г аарц
  • 250 г зөөхий
  • 100 г сахар
  • 1 х.х ширхэгтэй желатин
  • 75 мл ус
  • Чимэглэлд зориулсан шоколадны үйрмэг

Бэлдэх арга:

1. Желатинаа саванд хийж дээрээс нь ус нэмнэ. Хэдэн минут дэвтээнэ.

2. Желатинтай усаа өөр саванд хийж хайлтал нь халууун зуухан дээр хутгана.

3. Блендерт зөөхий, сахар, аарцаа сайтар хутгана. Зөөлөн крем шиг болох ёстой.

4. Крем дээрээ желатинаа нэмээд дахиж сайтар хутгана.

5. Бялууны хэвэндээ жигнэмэгээ өрөөд дээрээс нь кремээ асгана.

6. Дахиад жигнэмэг, дахиад крем. Ингээд гурван давхар явна.

7. Хүнсний гялгар уутаар бүтээгээд шөнөдөө хөргөгчинд хонуулна.

Крем жигнэмэгт шингэсэн үед бялуугаа зүсээд идэж болох нь ээ. Аарц, зөөхий, жигнэмэгтэй бялуу маш зөөлөн, амттай болдог. Дээрээс нь шоколадны үйрмэгээр чимнэ. Кремдээ какао нэмж хар болгож байгаа бол цагаан жигнэмэг ашиглана.

24
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
6
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *