50 насандаа өөртөө сэтгэл хангалуун байхын тулд 30 хүртлээ юу хийх хэрэгтэй вэ?

3

Quora сайт судалгаа явуулахдаа 50 хүрсэн хүмүүсээс 30 хүрсэн хүмүүст ирээдүйд нь ашигтай ямар дүрэм мөрдөхийг санал болгох вэ? хэмээн санал асуулга явуулжээ. Хариулт нь үнэхээр энгийн мөртлөө зөв, ухаалаг байсан юм.

50 насандаа өөртөө сэтгэл хангалуун байхын тулд 30 хүртлээ юу хийх хэрэгтэй вэ? 1

1. Тамхиа хаяарай. “Би та нарыг тамхи татахаа болиосой гэж өөрийн чичирсэн өвдгөн дээр сөгдөөд ч хамаагүй гуймаар байна” гэж нэгэн эмэгтэй хэлсэн юм. Тамхи үнэтэй, татсаны дараа эвгүй үнэр ханхалдаг мөн таны эрүүл мэндэд 100% муугаар нөлөөлнө шүү дээ. Одоо больсон нь дээр гэж бодохгүй байна уу?

2. Нарнаас хамгаалах тос хэрэглээрэй. Та хүрэх төдийд хөхөрдөг, үрчлээтэй, хуурай, нимгэн арьстай болохыг хүсч байна уу? Тэгвэл наран шарлагын газар луу явахдаа нарны тос бүү түрхээрэй.

3. Мөнгө хуримтлуулж эхлээрэй. Тийм ээ энэ үнэхээр уйтгартай, сонирхолгүй зөвлөгөө байна уу, гэвч танд хэрэг болно оо. 30 нас хүрэхэд тодорхой хэмжээний хадгалах мөнгөтэй болдог. Яг одооноос эхлээд мөнгөө хуримтлуулаарай, цаг хугацааны явцад муугуй хуримтлалтай болсон байх болно.

4. Хамаатан садантайгаа ойр дотно байгаарай. Хэрэв та хамаатнуудтайгаа тийм ч дотно биш эсвэл бүр нэг нэгнээ үзэж ч чаддаггүй бол одооноос тэдэнтэй дотносох гэж хичээгээрэй. Гэр бүлийн холбоо бол маш чухал зүйлсийн нэг. Цаг хугацаа өнгөрөхөд та тэднийг жинхэнэ эрдэнэс гэргийг ойлгох болно.[sociallocker]

5. Эд зүйлсээ биш дурсамжаа хуримтлуул. Та өөрөө амьдралын туршлага билээ. 50 насандаа нэг өдөр сэрээд материаллаг зүйлсээс өөр юу ч олж аваагүй байна гэдгийг ойлгох тэр мөч ямар харамсмаар байх бол. Дурсамжуудыг хаях боломжгүй, тэднийг удаан хадгалсан ч үнэ цэнээ алддаггүй юм шүү.

6. Бусдад өгч сур. Сайн үйлс хийж бай. Бусдад баяр хөөр авчрах зүйлийг нь харамгүй өгч байя. Гэхдээ үүнийг чин сэтгэлээсээ хийж байгаарай. Хариу бүү нэх. Тэгвэл таны зүрх ч мөн адил хайраар дүүрэх болно.

7. Спортоор хичээллээрэй. Энэ хамгийн чухал нь шүү. Яг одооноос идэвхитэй амьдралын хэв маягийг бий болго, тэгвэл та 50 хүрээд эрч хүчээр дүүрэн байх болно. Биеийн тамирын дасгал хийж бие организмаа эрүүл байлгаарай.

8. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж сур. Аз жаргал ямагт нэр хүнд, амжилтаас илүү байдаг. Гомдоллохын оронд байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун байж сураарай, тэгвэл та өөрийгөө үнэхээр аз жаргалтайгаар мэдрэх болно.

9. Ажлаа хойшлуулахаа боль. Байшин худалдаж авмаар байна уу? Ном бичмээр байна уу? Бүрэн дээд боловсролтой болохыг хүсч байна уу? Карьераа өөрчилмөөр байна уу? Шинэ хөгжмийн ззэмсэг дээр тоглож сурмаар байна уу? Хувиараа бизнес эрхэлмээр байна уу? Тэгвэл өнөөдрөөс л эхэл. Хэзээ нэгэн цагт хийнэ гэж бүү хойшлуул. 30 нас хүрсний дараа цаг хугацаа ямар хурдан явж эхэлдэг гээч.

10. Нойроо сайн ав. Хангалттай унтаж ав. Тогтмол цагт унтаж, сэрж байгаарай.

11. Шүдэндээ анхаарал тавиарай. Нас ахих тусам шүдний асуудал улам л нэмэгддэг. Эмчилгээнд цаг, мөнгө их зарцуулна. Иймээс бага байгаа дээр нь эмчилгээгээ хойшлуулалгуй эмчлүүлээд аваарай.

12. Сониуч бай. Гэрээсээ гараад ямар нэг галзуу зүйл хий. Адал явдлаар дүүрэн амьдар. Энэ дурсамжууд таныг хөгширсөн хойно ч дулаацуулах болно.

13. Элдэв янзын хоолноос татгалзаарай. Та бүхэл амьдралынхаа турш хичнээн ч мөнгө олж бас юунд ч хамаагүй мөнгөө үрж чадна. Гэхдээ эрүүл мэндийг худалдаж авч болохгуй л болов уу. Түргэн хоол зэрэг “хог”-ноос яг одооноос татгалзья.

14. Жилдээ ядаж 10 сайн ном уншаарай. Таны тархи цаг үргэлж хөгжиж байх хэрэгтэй, иймээс видео тоглоом, зурагт үзэж цагаа дэмий бүү үрээрэй. Сонгодог зохиол уншаад үзвэл ямар байна.

15. Бясалгаж сур. Энэ тийм ч их цаг авахгүй ээ, харин таны амьдралд маш их өөрчлөлт гарах болно. Мөн үүнийг батлах олон шинжлэх ухааны судалгаанууд байдаг.

16. Аль болох их аялаарай. Аялал биднийг өөрчилдөг. Тэд олон асуултанд хариулж өгдөг. Тэд айдсаа даван дийлэхэд тусалдаг. Аялал гэдэг бол таныг амьд гэдгийг мэдрүүлж чадах гайхалтай зүйлсийн нэг юм.

17. Өөрийгөө хэн нэгэнтэй зүйрлэхээ боль. 50 нас хүрэхэд танд бусдад ямар сэтгэгдэл төрүүлж байгаа чинь хамаагүй болно гэдэгт итгээрэй. Одооноос өөрийн замыг эхлүүлж хүчтэй амьдар.

18. Тэмдэглэл хөтөл. Та нандин дурсамжуудынхаа ихэнхийг нь мартах болно. Тэдгээрийг бичиж тэмдэглээрэй. Мөн зурагаа заавал хадгалж байгаарай.

19. Найз нөхдөө хайрла. Хүнд хэцүү үед чинь дэргэд чинь байж үргэлж дэмждэг найз нараа хайрлаж яваарай. Тэдэнтэй баярлаж хөөр. Тэнэг зүйлс хий. Амьдралыг мэдэр.

20. Өөрийн орон зайг бий болго. Тийм ээ, бодит байдал дээр энэ тийм ч амар зүйл биш юм. Гэхдээ хийж болох бүхнийг хийх гэж оролдоорой.

[/sociallocker]
59
БахархмаарБахархмаар
21
ХөөрхөнХөөрхөн
10
ГоёГоё
5
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/09/03 at 14:54

    alert(“hello”);

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *