Согтууруулах ундааны талаарх 50 сонирхолтой баримт

2

Согтууруулах төрлийн ундаа нь хүний эрүүл мэндэд хортой ч зөв хэрэглэвэл ашиг тустай. Бие махбодь төдийгүй сэтгэл санаанд ч мөн адил.

Бид бүгд л найз нөхөдтэйгөө бааранд сууж цагийг өнгөрөөх дуртай. Эсвэл гэртээ суугаад дэмий ярингаа ууж суух ч бас зүгээр. Уугаад суухдаа согтууруулах төрлийн ундаа хүний биед хортой хэмээн бодож сэтгэл түгших нь элбэг.

Үүнээс хойш өөрөө өөрийгөө зовоохоо больё: согтууруулах төрлийн ундаа – мэдээж зохих хэмжээгээр хэрэглэвэл таны эрүүл мэндэд тустай шүү. Тийм ээ, энэ үнэн. Та бүхэнд шинжлэх ухааны үндэстэй баримтуудаас танилцуулахаар бэлдлээ.

Шар айраг

Согтууруулах ундааны талаарх 50 сонирхолтой баримт 1

1. Холестериний хэмжээг зохицуулна. “Сайн” гэх холестериний хэмжээг нэмэгдүүлж артерийн судас бөглөрөх аюулаас сэргийлнэ. Мөн зүрхний үйл ажиллагааг дэмжинэ.

2. Тархины үйл ажиллагааг дэмжинэ. Тогтмол шар айраг уудаг хүмүүс Альцгеймерийн өвчнөөр өвчлөх эрсдэл бага байдаг.

3. Дулаацна. Шар айргийн орцод судасны ханыг цэвэршүүлж цусны эргэлтийг сайжруулах буудай байдаг. Тэгэхээр дараагийн удаа даарвал бүлээхэн шар айраг ууж дулаацаарай.

4. Эрдэс бодис, амин дэмээр баялаг. Шар айраг нь фиолийн хүчил, ниацин, пантотенийн хүчил, рибофавлин, В6 болон В12 зэрэг амин дэмээр баялаг ундаа юм.

5. Бөөрний чулууг гадагшлуулна. Шар айраг байнга хэрэглэдэг хүн бөөрний чулуутай байх магадлал 40 хувиар багасна.

6. Яс бэхжүүлнэ. Өдөр болгон 0,33–аар шар айраг уувал ясны сэрийгжилтээс хамгаална гэдэг нь судалгаагаар нотлогджээ. Гэхдээ болгоомжтой бай: заасан хэмжээнээс дээш хэрэглэсэн тохиолдолд яс тань бэхжих биш үйрэхэд бэлэн болно шүү.

Архи

Согтууруулах ундааны талаарх 50 сонирхолтой баримт 2

7. Илүүдэл жинг хурдан хасна. Нэг хундага архинд 64 калори агуулагдаж байдаг. Архийг хүмүүс хийжүүлсэн ундаа, шүүстэй хольж уудагт л гол асуудал оршиж байгаа юм. Тийм учраас архиа цэвэр ус эсвэл хийжүүлсэн усаар даруулж уухыг санал болгоё. Эсвэл зүсэм лимон, гааны навчаар амталсан ч болно.

8. Цусны даралтыг тогтмолжуулна. Өдөрт хоёр хундага архи тогтмол уувал зүрхний шигдээс өвчнөөр өвчлөх магадлал багасна. Анхааруулах зүйл бол дурьдсан хэмжээнээс хэтэрвэл хор болохыг бүү март.

9. Стресс тайлна. Согтууруулах төрлийн ундаа – тайвшруулах эм: тархи, төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг удаашруулж таныг сулруулж орхино. Ачааллаас хагацахыг хүсч байвал хундага архи зөв шийдэл болж болно шүү.

10. Өндөр халууныг бууруулна. Өндөр халуурч байгаа хүн архиар дух, гар, хөл, цээжиндээ жин тавьбал өндөр халуун бууна.

11. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ. Хоол хүнсэндээ багахан архи хийвэл таны хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа сайжирна.

12. Шүдний өвчнийг намжаана. Амандаа балга архи хийж өвдөж байгаа шүдээ зайлаарай. Нэг талаасаа халдваргүйжүүлж, нөгөө талаараа “өвчин намдаах” эмийн үйлчилгээ үзүүлнэ.

Виски

Согтууруулах ундааны талаарх 50 сонирхолтой баримт 3

13. Тархины үйл ажиллагааг дэмжинэ. Вискинд маш их эллагийн хүчил агуулагдаж байдаг – Альцгеймерийн өвчин үүсгэх нөхцлийг багасгах буюу тархины хэвийн үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй. Мэдээж зохих хэмжээнд хэрэглэх тухай яригдаж байгааг та бүү мартаарай, эс бөгөөс сөрөг үйлчилгээ үзүүлнэ.

14. Таны зүрхийг хамгаална. Хэдэн зуун судалгаагаар батлагдсан – виски бол таны эрүүл мэндийг хамгаалах сайн “хамгаалагч” (бусад согтууруулах төрлийн ундаатай харьцуулахад).

15. Хорт хавдар үүсэхээс урьдчилан сэргийлнэ. Эллагийн хүчил – хүчтэй антиоксидант нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй.

16. Дархлааг дэмжинэ. Виски нь ханиад томууны эсрэг сайн эм болдог.

17. Диабетийн эсрэг тэмцэнэ. Виски зохих хэмжээгээр тогтмол хэрэглэсэн хүн чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлал 30-40 хувь бага байдаг.

18. Жин хасахад тусална. Вискинд нүүрс ус агуулагддаггүйгээс гадна бага калоритой. Мөн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж, хоол идэх дуршлыг багасгана.

Ром

Согтууруулах ундааны талаарх 50 сонирхолтой баримт 9

19. Анагаах хүчтэй. Ром, далайчин хоёр яагаад салшгүй байдаг тухай нэг нууцыг танд дэлгэе. Британийн далай тэнгисийн флотын удирдлагууд нэгэн шийдвэр гаргажээ: өдөр болгон далайчдад стакан ром өгөх норм. Цинги хэмээх өвчнөөс урьдчилан сэргийлнэ – уг өвчин нь С амин дэмийн дутагдлаас болж үүсдэг ажээ.

20. Нас уртасгана. Тогтмол зохих хэмжээгээр хэрэглэвэл (өдөрт 1-2 порц) таны нас 2-5 жилээр уртсана.

21. Ханиад эмчилнэ. Нянгийн эсрэг мундаг үйлчилгээтэй тул ханиад томууг гайхалтай эдгээнэ.

Текила

Согтууруулах ундааны талаарх 50 сонирхолтой баримт 4

22. Цусан дахь сахарын хэмжээг багасгана. Текилаг агава жимсээр хийдэг бөгөөд инсулин ялгаруулахад нөлөөлдөг. Тийм учраас энэ ундааг уудаг хүний цусан дахь сахарын хэмжээ бага байдаг ажээ.

23. Холестериний хэмжээг зохицуулна. Агава жимсний найрлага нь холестирин болон цусан дахь триглицеродын хэмжээг бууруулдаг. Мөн текила уусны дараа ходоодны ханан дахь өөх тосыг хайлуулж нимгэлэх үйлчилгээ үзүүлдэг тул гэдэс дүүрэх гэдэг асуудлыг та мартах болно.

24. Ашигтай нянгуудын хэмжээг барина. Энэ бол “эрүүл” нянгууд буюу таны бие махбодид сайнаар нөлөөлнө. Таны гэдэс ходоодны хэвийн үйл ажиллагааг дэмжихээс гадна дархлааг сайжруулна.

25. Мөн дараах гурван өвчнөөс хамгаална: остеопороз, демеци болон чихрийн шижин өвчин.

Жин

Согтууруулах ундааны талаарх 50 сонирхолтой баримт 5

26. Эмийн ургамлын хэд хэдэн орцтой. Арц (ханиалга дарах, бөөрний дутагдал болон сарын тэмдгийн үеийн өвчний үед), болон өөр бусад эмийн ургамлуудын орцтой.

27. Хумхаа өвчнөөс сэргийлнэ. Жинийг тониктой уухыг англичууд зохиосон, хумхаа өвчнөөс хамгаалах гол эм нь болж байжээ. Тэгэхээр халуун орноор аялахдаа жин, тоник л уугаад байх нь.

28. Артритаас сэргийлнэ. Арцны жимс нь төрөл бүрийн үрэвслийг дарах чадалтай.

29. Халдвараас сэргийлнэ. Элдэв төрлийн нянг устгах тул халдваргүйжүүлнэ.

30. Эрүүл арьсны үндэс. Жинд агуулагдаж буй антиоксидантад бүх учир бий.

31. Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Архинд агуулагдаж буй эмийн ургамал нь гэдэс, ходоодны хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.

32. Жин хасахад тус болно. Цагаан архи болон вискиний адил бага калоритой. Мөн гэдэс дүүрэхийг арилгана.

Дарс

Согтууруулах ундааны талаарх 50 сонирхолтой баримт 6

33. Залуу насыг хадгална. Дарсанд агуулагдах ресвератрол нь арьсыг үрчлээнээс хамгаална.

34. Хавдраас хамгаална. Бүдүүн шулуун гэдэс болон хөхний хавдрын тархалтыг бууруулах үйлчилгээтэй.

35. Сэтгэл санааны гутралыг арилгана. Долоо хоногт хоёроос долоон хундага дарс уухад та сэтгэл санааны гутралд орох магадлал эрс багасна.

36. Таны эрүүл зүрхийг хамгаална. Хүн болгон мэдэх байх л даа, гэхдээ дахиад нэг сануулах нь зөв болов уу.

37. Таны ой санамжийг сайжруулна. Өдөрт нэг хундага дарс уухад таны ой санамж муудахгүйг судалгаагаар нотолжээ.

38. Та илүү урт наслана. Дарсыг зөв хэрэглэсэн хүмүүс урт наслах магадлал 34 хувь илүү байна гэсэн финийн эрдэмтдийн судалгаа байдаг ажээ.

Бренди эсвэл коньяк

Согтууруулах ундааны талаарх 50 сонирхолтой баримт 7

39. Зүрхний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Бренди – дарсыг илүү удаан хугацаагаар дарсан тул дарсны бүх сайн талууд бий. Ерөнхийдөө цусны даралт, зүрхний шигдээс өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

40. Хөгшрөлтийг удаашруулна. Брендид хүний биед сайнаар нөлөөлөх маш их зэс агуулагддаг. Арьс болон тархины хөгшрөлтөөс таныг гайхалтай хамгаалж чадна.

41. Хавдрын тархалтыг бууруулна. Эллагийн хүчил гэгч зүйл маш ихээр агуулагдаж байдаг.

42. Ханиалга дарж, ханиадыг анагаана. Олон жилийн турш брендигээр амьсгалын замын өвчнийг эдгээхэд ашиглаж байна. Ханиалгыг зөөлрүүлэх, хоолойн өвчин намдаах гээд ханиадны шинж тэмдгүүдийг дарна. Нян устгаж, цэр гадагшлуулахаас гадна бие тайвшруулах увдистай.

43. Дархлаа дэмжинэ. Дахиад л антиоксидантаар баян – муу эд эсийг устгаж, сайныг нь үржүүлнэ.

Оргилуун дарс

Согтууруулах ундааны талаарх 50 сонирхолтой баримт 8

44. Жин хасахад тусална. Жинхэнэ франц оргилуун дарсанд цагаан, улаан дарснаас хамаагүй бага калори агуулагддаг. Мэдээж усан үзмийн өөр бусад ид шидийг та мэдэх байлгүй.

45. Ой санамжийг сайжруулна. Багахан хэмжээгээр оргилуун дарс уухаар хүмүүс ой санамж сайжирч байна гэдэг. Мөн урьд өмнө хийж чадахгүй байсан хүнд хэцүү даалгаврыг ч амархан биелүүлэх нь энүүхэнд болно.

46. Зүрхний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Хундага оргилуун дарс яг л хундага улаан дарсны адил зүрхэнд сайнаар нөлөөлнө.

47. Маш их антиоксидант агуулна. Хундага оргилуун дарс яг л хундага улаан дарсны адил үйлчилнэ.

48. Шар айраг ууж чаддаггүй хүнд зориулагдсан бас нэгэн хувилбар. Сидрийг жирийн алимаар исгэдэг учраас шар айраг шиг цавуулаг биш юм. Тийм учраас “цавуулаг/gluten”–аас эмээдэг хүмүүс хэрэглэхэд маш тохиромжтой.

Хэт дурлахаа бүү яар!

Мэргэжилтнүүд эмэгтэйчүүдэд өдөрт нэг хундагаас илүүгүй согтууруулах төрлийн ундаа уухыг зөвлөж байна, харин эрчүүд – 2-оос илүүгүй. Долоо хоног тэвчиж байгаад амралтын өдрөөрөө “зад уух” нь ч бас буруу. Согтууруулах төрлийн ундааны зөв хэрэглээ бол өдөр болгон оройн хоолны дараа нэгээс хоёр хундага гэдгийг танд анхааруулах нь зөв болов уу.

11
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Anna Coppy

    2016/02/19 at 14:30

    Яагаад ч юм би хүнтэй үерхэж байгаагүй одоо нэг залууд үнэхээр галзууртлаа дурлачихсан яахаа мэдэхгүй хэцүү байна. Тэр залуу болохоор миний хажууд дандаа л хөх, өгзөг яриад л сайхан хөх өгзөгтэй охин надад таалагддаг гэж ярьдаг. Тийм болохоор нь би нэг удаа нүцгэн зургаа утсан дээрээ аваад албаар санаандгүй байдал үүсгэж түүнд харуулсан л даа. Тэрнээс хойш надад гайгүй хандаад байгаа юм шиг санагддаг байлаа. Үе2 тэвэрч аваад л хааяа хүзүү үнсээд л тэр нь надад мэдээж их гоё.
    Гэтэл нэг өдөр бие даалт хамгаалаад орой 9 цаг 30 минутийн үед дуусаад сургуулийн шатаар бууж явтал /гэрэлгүй харанхуй/ гэнэт хажуунаас гарч ирээд намайг хананд цээжээрээ шахаад 2 гараараа өгзөгнөөс маш чанга атгаад авсан. Тэгээд намайг энд юу хийж байгаан энээ тэрээ гээд ойр зуурыг ярьж байтал сургуулийн 2 давхрын мухрын цонхны тавцан дээр аваад ирсэн. Чиний зургийг харснаас хойш би чамайг аймаар хүсээд байна чи …
    Унших – https://galzuuralblog.wordpress.com/2016/02/19/fly-up-to-the-sky/

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *