Нэг хэвийн тогтсон дүрдээ бaрьцаалагдчихсан 25 жүжигчин. Тэд ямар ч кинонд тоглосон бүх зүйл нь нэг л хэв маягтай байгааг үзэгчид олж харжээ

0

Reddit форумын хэрэглэгчид алдартай жүжигчид болон тэдний “тогтсон дүр”-ийн тухай хэлэлцэхээр шийджээ. Үнэндээ жүжигчин хүн нэг л дүрдээ баригдах тохиолдол байдаг, тэр дүр төрхөөсөө яагаад ч гарч, холдож чаддаггүй. Хэн нэгэн зөвхөн цaгдаагийн дүрд, нөгөө нь дээpэмчний дүрд, хэн нэг нь – гүйлгээ ухаантай гaлзуу амьтан… Энэ талаар сошиал сүлжээ хэрэглэгчдийн юу гэж дүгнэснийг сонирхоцгооё.

1. Дуэйн Жонсон

boredpanda.com

“Дуэйн Жонсон бүх кинондоо нэг л хүний дүрийг бүтээдэг – “The Rock””

“The Rock– дэлгэцээр үнэхээр мундаг бас сайн залуугийн дүрд тоглодог”.

 

2. Морган Фримен

boredpanda.com

“Би түүнд хайртай, гэхдээ сүүлийн 10-15 жил Морган Фримен дэлгэцээр байдаг л нэг Морган Фримен болчихлоо”.

“Морган Фримен дандаа л нас тогтсон, ухаантай дүрийг бүтээдэг, гол дүрд л зөвлөгөө өгсөн нэг хүн”.

 

3. Том Круз

boredpanda.com

“Тэр машины уралдаанч, муугүй уралдаанч. Тэр өөрийгөө хянаж чаддаггүй, тэр бүсгүйтэй учраад л өөрийгөө хянаж чаддаг болно. Тэр cөнөөгч онгоцны нисгэгч, муугүй нисгэгч. Тэр өөрийгөө хянаж чадахаа болино, нэг бүсгүйтэй учирна, өөрийгөө хянаж чаддаг болно. Тэр тaгнуулч, ер нь мундаг тaгнуулч … гээд л явна …”

 

4. Брюс Уиллис

boredpanda.com

“Брюс Уиллис – ер нь дандаа л нэг тэтгэвэртээ гарсан цaгдаа/цэpгийн хүн, тэгээд ямар нэгэн бүтэхгүй зүйл тохиолдсоны дараа учрыг нь олох гэж албандаа буцаж ирдэг”.

 

5. Адам Сэндлер

boredpanda.com

“Энд бид нар жүжигчдийн тухай ярьж байгаа гэж бодсон юм”.

“Чөтгөp авмаар Адам Сэндлер. Нэг их хачин хоолойгоор ярина, хашхирна, тэгээд нүүр нь нэг их тэ.нэг болж ирээд л… Түүний жүжиглэлтийн жор үүгээр дуусаа”.

 

6. Райан Рейнольдс

boredpanda.com

“Райан Рейнольдс жүжигчний хувьд амжилттай явсан. Одоо кино болгон дээр Дэдпул болчихлоо, гэхдээ xүчирхийлэлгүй л, элдэв мутант найзгүйгээр. Үүнээс илүү зүйл гарах байсан юмсан.”.

 

7. Сэмюэл Л.Жексон

boredpanda.com

“Сэмюэл Л.Жексон кино болгонд өөрийнхөө л дүрийг бүтээдэг”.

“Тэр дандаа нэг л өөдгүй амьтны дүрийг бүтээдэг”.

 

8. Николас Кейж

boredpanda.com

“Николас Кейж Николас Кейжийн дүрд л тоглодог”.

“Энэ жүжигчин Николас Кейжийн өнгө аясаар янз бүрийн гaлзуурлыг гаргадаг”.

 

9. Шон Бин

boredpanda.com

“Энэ дүр киноны төгсгөлд (эсвэл эхэнд) баталгаатай үxнэ”.

 

10. Кевин Харт

boredpanda.com

“Дандаа л нэг жижигхэн эр, гэхдээ их мундаг хүн шиг дүрд, дараа нь өөрөө өөрөөсөө айгаад ч байх шиг”.

 

11. Майкл Сера

boredpanda.com

“Дандаа томоотой, эв хавгүй залуу”.

 

12. Зои Дешанель

boredpanda.com

“Зохи Дешанель хипстер, гикагийн хольцтой”.

 

13. Уилл Феррелл

boredpanda.com

“Уилл Феррелл – нэг л зүйл үзүүлдэг пони юм уу даа. Мэдээж дүрүүд нь ялгаатай л даа, гэхдээ үнэндээ үйл явдал нь арай өөр. Бүхэлд нь аваад харахаар телевизийн хөтлөгч, мэргэжлийн уран гулгагч, сагсан бөмбөгчин, хурим/оpшуулга cүйтгэгч, Nascar-ын уралдаанч гээд л бүгд өөр хоорондоо бараг адилхан”.

 

14. Сет Роген

boredpanda.com

“Сет Роген – эв хавгүй салбадай”.

 

15. Марк Уолберг

boredpanda.com

“Марк Уолберг өөрөө араас нь хөөж байгаа хүмүүстээ дандаа уурлаж уцаарладаг. Бас их хaраал хэлдэг”.

 

16. Винс Вон

boredpanda.com

“Түүний тогтмол дүр – Чикагогоос ирсэн бүтэлгүй, азгүй гар”.

 

17. Крис Пратт

boredpanda.com

“Хэлэхэд хэцүү байна л даа, даанч Крис Пратт дандаа л өөр өөр үйл явдалд орооцолдсон өөрийнхөө л дүрд тоглоод байгаа юм шиг. ”

 

18. Сара Жессика Паркер

boredpanda.com

“Сара Жессика Паркер – кино болгондоо Кэрри Брэдшоу. Бүр “Sex and the City”-гээс өмнөх кинондоо ч тэр. “Hocus Pocus” кинонд тоглосон шулaмсын дүр нь ч мөн адил, бас л нөгөө Кэрри Брэдшоу”.

 

19. Жуди Грир

boredpanda.com

“Дандаа л сайн найз бүсгүй эсвэл хамтрагчийн дүрд тоглодог”.

 

20. Бенедикт Камбербэтч

boredpanda.com

“Гоц ухаантны л дүр бүтээдэг жүжигчин”.

 

21. Женнифер Энистон

boredpanda.com

““Friends”-ийн бүсгүй. Яг л тэр дүрээрээ үлдсэн. Өхөөрдмөөр шаргал үстэй, Гвинет Пэлтроугийн өрөөсөн”.

 

22. Мэтью Пэрри

boredpanda.com

““Friends”-ээс хойш түүнийг Чендлертэй адилгүй дүрд тоглож байсныг олж харсангүй. Тэр л хэв маяг, тэр л тоглоом шоглоом, тэр л өөртөө итгэлтэй дүр төрх гээд л дуусахгүй. Нэг л зүйлийг их боддог – хаана нь Чендлер дуусаад хаанаас нь Мэтью Пэрри эхлээд байгаа юм бол оо гэж”.

 

23. Стивен Тоболовски

boredpanda.com

“Та түүний нэрийг мэдэхгүй байж болно, гэхдээ түүний нүүр царайг санаж л байгаа. Тэр гол дүрд дургүй дүр болгоныг бүтээдэг жүжигчин”.

 

24. Женнифер Лоуренс

boredpanda.com

“Женнифер Лоуренс орон нутгийн жүжигчний коллежийн одын дайтай л авьяас чадалтай хүн. Тэгээд 20 орчим настай бүсгүйн дүрийг бүтээдэг”.

 

25. Жонни Депп

boredpanda.com

“Чөтгөp ав гэж, Жонни минь. Би саяхан “Benny and Joon” киног нь дахиж үзлээ л дээ. Өөрийн тогтсон дүрээс өөр дүрд тоглож чаддагийг нь бүр мартаж орхисон байна. Би сонгодог Жонни Дэппийг үнэхээр их санаж байна”.

“Жонни Депп ээлжит эв хавгүй, цонхигор, этгээд хачин амьтны дүрийг бүтээнэ. Ингээд л таны дэлгэцээр ээлжлээд гараад л, дахиад л”.

7
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2021/12/14 at 12:12

    Монголд бараг жүжигчин бүр эг дүр л бүтээнэ жишээ нь баатархүү- согтуу. батаа нэгтийм тэнэг. бархүү нэг овилгогүй залуу гэх ч шиг

  2. Bat Erdene Gotsoo

    Bat Erdene Gotsoo

    2021/12/14 at 12:41

    Яаг аа яг . Дээр нь нэмээд тулааны гаруудыг нэмчихвэл ч .,

  3. Х. Энхцог

    Х. Энхцог

    2021/12/14 at 14:43

    Хаха

  4. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2021/12/14 at 14:51

    amar l biz iluu dutuu ym surah shaardlagagui 😂

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *