Сагсан бөмбөгийн спортын домог Коби Брайнтыг бидний сэтгэлд үүрд дурсан сануулах 5 зүйл. Бид түүнийг хэзээ ч мартахгүй!

0

Дэлхий нийтээрээ Коби Брайнтыг бидний дунд байхгүй болсон гэдгийг сонсоод шоконд орсон билээ. Нисдэг тэрэгний осол бусад 8 хүний амь насыг авч одсоны дотор, түүний охин Жианна мөн багтаж байгаа юм. Өнөөдөр бид Кобигийн энэ дэлхийг илүү сайхан газар болгохын тулд хийж бүтээсэн зүйлсийг нь эргэн санахаар шийдлээ.

Бид та бүхэнд дэлхийн эргэн тойрон дахь түүний фенүүд домогт тоглогчид хэрхэн хүндэтгэл үзүүлж байгааг сонирхуулъя гэж бодлоо. Тэдний ихэнх нь зүрх сэтгэл шингэсэн дижитал зургуудыг зурж, сэтгэлийн үгээ хэлж байна.

1. Тэр спортын домог байсан

Коби Брайнт бол сагсан бөмбөгийн спортын бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг байсан билээ. Тэр маш олон шагналыг хүртсэний дотор, Улирлын үнэ цэнэтэй тоглогч, Олимпын алтан медаль багтана. Мөн түүний 8 болон 24 дугаарын өмсгөлийг Лэйкерс багийн зүгээс удахгүй мөнхжүүлэх билээ.

© kobebryant / Instagram

 

2. Тэр гэр бүлийнхнээ чин сэтгэлээсээ хайрладаг байлаа

Ямар нэгэн тайлбар хэрэггүй биз ээ. Зүгээр л эдгээр зургуудыг үзэхэд хангалттай:

© kobebryant / Instagram

 

© The Canadian Press/Associated Press/East News

 

© kobebryant / Instagram

 

© kobebryant / Instagram

 

© Ronald Martinez / Staff / Getty Images

 

© kobebryant / Instagram

 

© kobebryant / Instagram

 

3. Тэр бусдад тусалдаг байв

Автомашины осол болсон газар Коби явж байх үедээ машинаа зогсоож, үл таних хүнд туслахаар очсон гайхалтай түүх бий. Осолд орсон Ryan Williams түүнийг машинаа зогсоож, өөрт нь туслахаар ирсэн талаар хэлсэн юм. Тэр тийм л сайхан сэтгэлтэй нэгэн байжээ. Мөн Ryan гэгч залуу өөр нэгэн осол болоход Кобиг тэнд байсан хүн бүрт тусалж, хүүхдүүдийг халамжилж, сайхан сэтгэлээр хандаж байсан талаар дурссан байна.

© kobebryant / Instagram

 

4. Тэр бусдын үлгэр дуурайлал байсан юм

“NBA”-ийн шилдэг төвийн тоглогчдын нэг Joel Embiid өөрийн Твиттертээ ингэж жиргэжээ: “Юу гээч, би яг хаанаас эхлэхээ мэдэхгүй байна. Би Кобигоос болж сагсан бөмбөг тоглож эхэлсэн. Ялангуяа 2010 оны финалыг үзсэнээсээ хойш… Би өмнө нь сагсны бөмбөг ч барьж үзээгүй байсан. Амьдралдаа шинэ алхам хийсэн нь энэ спортод хөл тавьсан явдал минь байв. Би яг Коби шиг л болохыг хүсдэг байсан. Надад үнэхээр гунигтай байна. Амгалан нойрс доо домог минь!”

 

5. Тэр илтгэлээрээ олон хүнд урам зориг хайрладаг байв

Бид түүний хэлсэн зарим нэг эшлэлээс хүргэж байна:

  • Бүх сөрөг зүйлс – саад бэрхшээл, сорилт – надад өсөн дэвжих боломжийг олгосон юм.
  • Бид үргэлж дундаж, энгийн амьдралаар амьдрах боломжтой. Харин би энгийн байхыг хүсдэггүй.
  • Надад бусдыг амжилтад хүрэхийг зүгээр хараад суудаг хүмүүст хэлэх үг алга. Ололт амжилт асар их хичээл зүтгэл, хөдөлмөрийг шаарддаг юм. Өршөөл, энэрэл гэж үгүй.
  • Чамайг бууж өгөх мөчид, чи хэн нэгнийг ялахыг зөвшөөрч байна гэсэн үг.
  • Бид болж бүтэхгүй байна, би чадсангүй гэж хэлэх үедээ өөрсдийгөө дутуу үнэлдэг. Миний тархи бүтэлгүйтэхийг хүлээн зөвшөөрдөггүй. Бүтэлгүйтэх ч учиргүй. Яагаад гэвэл, хэрэв би суугаад нүүр рүүгээ харж, өөртөө “чи бол бүтэлгүй” гэж хэлэх юм бол, үүний оронд үхсэн нь хамаагүй дээр биз.
verneyarts / Instagram

 

Бонус: Хүмүүс Кобид хүндэтгэл үзүүлж, дижитал зургууд бүтээжээ

zackmalas94 / Instagram

 

room_2047 / Instagram

 

crisabanimation / Instagram

 

ultraraw26 / Instagram

 

beachsoccerworldwide / Instagram

 

johnlloydl / Instagram

 

muckrock / Instagram

 

comics.assemble / Instagram

 

creativedreamermedia / Instagram

Коби мөн ингэж хэлсэн юм, “Амьдрал гуниглаж, сэтгэлээр унахад хэтэрхий богинохон. Чи урагшилсаар байх хэрэгтэй. Зүтгэсээр бай. Нэг хөлөө нөгөө хөлийнхөө урд тавьж, инээгээд амьдралыг мэдэр.”

Өөр ямар зүйлс энэ агуу тоглогчийг таны сэтгэлд үүрд дурсан сануулах вэ? Та сэтгэгдлээ бичээрэй.

31
ХарамсалтайХарамсалтай
14
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Erdenebayar Erka

    Erdenebayar Erka

    2020/01/29 at 22:22

    Аугаа хүмүүс энгийн гэгээлэг байх юм даа . Даан ч хорвоогоос эрт явчих юм.

  2. Tumen Minsel

    Tumen Minsel

    2020/01/30 at 03:05

    Хүн төоөлхтөн нэгэн сайхан хүүгээ бурхан таны гарт хармын сэтгэлгүй өгч байна. Буцаагаад бидэнд явуулаарай. Бурхан минь.

  3. Khangarid Byambasuren

    Khangarid Byambasuren

    2020/01/30 at 07:59

    Mash ih haramsaltai bn taivan noirsdoo

  4. Aagii Altanchimeg

    Aagii Altanchimeg

    2020/01/30 at 10:02

    Domog mini taiwan noirsdoo

  5. Vanchinerdene Idesh

    Vanchinerdene Idesh

    2020/01/30 at 12:42

    домог юм даа

  6. domog ym da.ene ohin bas hairan bna daa.yrih toolon setgel obdoh ym.

  7. Munkhtulga Nergui

    Munkhtulga Nergui

    2020/01/30 at 16:49

    Za tenegt tenegteerei mongolchuud

  8. Mgl Darhanbat

    Mgl Darhanbat

    2020/01/30 at 21:18

    Ax dvv amrag sadanni vxtsim shg yasan ch ix shuurdimde odo bolishde.

  9. Shiiter Dookhuu

    Shiiter Dookhuu

    2020/01/30 at 23:29

    Domog mini taiwan noirsdoo

  10. Nasaa Nasaa

    Nasaa Nasaa

    2020/01/31 at 13:55

    Domog min saihan.noirsdoo Chamaig vvrd dursaj.yvna bichih tenhee alga

  11. Батцэцэг Баатар

    Батцэцэг Баатар

    2020/01/31 at 21:52

    Домог минь эх дэлхийдээ амгалан нойрс..бас үргэлжлэл бяцхан гүнжтэйгээ…Ум мани бад ми хум.

  12. Энхбайгал Баярбат

    Энхбайгал Баярбат

    2020/02/01 at 03:44

    tiin shde. Ternii orond aaw eejee hairlaa.

  13. Erduk Erdee

    Erduk Erdee

    2020/02/01 at 05:15

    Oh, My God! We will never forget them

  14. Solongo Monherdene

    Solongo Monherdene

    2020/02/01 at 12:57

    Dolgoon geh mundag sagschin ongorood udaagvi bhad yagaad ene hvn ongorchihwoo vneheer haramsaltai ym😢😢

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *