30 хоногт нарийхан бэлхүүстэй болохыг хүсч байна уу?

2

Гоо сайхан бүсгүйн салшгүй нэг хэсэг бол нарийхан бэлхүүс мөнөөс мөн. Тө өөрийнхөө бэлхүүсний хэмжээнд сэтгэл дундуур бол бүү сэтгэлээр уна: гэрийн нөхцөлд нарийхан бэлхүүстэй болох маш амархан.

Бид та бүхэнд 5 багц дасгалыг танилцуулж байна, та өдөр болгон 15 минут алгасахгүй хийгээд байхад сарын дараа гайхам үр дүнг нь харах болно.

Хөлөөрөө бүжиглэх

  • Нуруугаар хивсэн дээр хэвтэнэ, гараа биеийн дагуу тавина.
  • Хөлөө дээш 45 хэмийн өнцөг үүсгэн өргөнө. Хөлөө өргөхөд нуруу, гар, толгойг огт шалнаас салгаж болохгүй.
  • Хөлөө аажим баруун тийш булчин үүнээс цааш сунахгүй нь гэх мэдрэмж мэдрэгдтэл сунгаарай. Хамгийн гол нь хоёр хөлөө салгаж болохгүй.
  • Хөлөө буцаагаад анхны байрлалд авчирна.
  • Хөлөө доош буулгахгүй, одоо зүүн тийш хийнэ.
  • Хоёр тал руугаа тус тус 15 удаа, 2 секунд орчим хөлөө барина шүү.

30 хоногт нарийхан бэлхүүстэй болохыг хүсч байна уу? 1

Сунгалт

  • Хивсэн дээр сууна, нуруу тэгш. Хөлөө 90 хэмийн өнцөг гарган салгана.
  • Гараа хоёр тийш тэнийлгээд А зураг дээрх шиг тэгш шулуун байрлалд барина.
  • Мөрөөрөө 90 хэм эргэж баруун гараа зүүн хөлийн үзүүрт хүргэх мэт зүтгээрэй.
  • Анхны байрлалдаа эргэн орж нөгөө гараараа зөрүүлж хийнэ.
  • Тал бүрээр 30 удаа хийнэ. Нуруугаа тэгш байлгахаа мартаж болохгүй.

30 хоногт нарийхан бэлхүүстэй болохыг хүсч байна уу? 2

Хэвлийн булчин чангалах пресс

  • Энэ дасгалыг хийхдээ хөнгөн гантел эсвэл өөр бусад хөнгөн зүйл барьж хийнэ. Энэ нь хэвлийн булчин зөв ачаалал авах болон дасгалын зөв байрлалаас хийхэд тусална.
  • Дараах байрлалд бэлдэнэ үү: хоёр гараараа гантелийг барьж урагш сунгаад хөлөө бага зэрэг нугалсан байна. Харин их биеийг 45 хэмийн өнцөгт байрлуулна.
  • Гантелтай цуг биеэрээ баруун тийш эргэнэ, зөвхөн их бие ажиллана.
  • Анхны байрлалд эргэн орж зүүн тал руугаа дасгалыг гүйцэтгэнэ. Дасгалыг хийж байхдаа таны ард хана бий, та гартаа барьсан зүйлээрээ арын хананд хүрэхээр сунаж байна гэж төсөөлөөрэй.
  • Дасгалыг тал бүрээр 30 удаа хийнэ.

30 хоногт нарийхан бэлхүүстэй болохыг хүсч байна уу? 3

Дээшээ, доошоо

  • А зураг дээрх байрлалд бэлэн байна.
  • Одоо тулах цэг чинь зөвхөн нэг талын гарын алга болон нэг талын өлмий байхаар биеэ дээш тэгш шулуунд байрлуулна.
  • Аажим доошилж анхны байрлалдаа очно.
  • Дасгалын хоёр талаараа 15 удаа, 8 секунд орчим барьж хийнэ.

30 хоногт нарийхан бэлхүүстэй болохыг хүсч байна уу? 4

Агаарт сэлэх

  • Гэдсээрээ хивсэн дээр хэвтэнэ. Гар, хөл, толгойгоо өргөж зөвхөн гэдсэн дээрээ тогтохыг оролдоорой.
  • Хөл, гараа хайчилж байгаа мэт хөдөлгөнө: баруун гар, зүүн хөл дээш өргөөд буулгана. Дараа нь баруун хөл, зүүн гар дээшлүүлээд буулгана. 20 секунд орчим хийгээд амарна.
  • Дасгалыг тал бүрээр 10 удаа, 20 секундээр хийнэ. Хийхдээ дунд нь10 секундээс ихгүй амарч болно.

30 хоногт нарийхан бэлхүүстэй болохыг хүсч байна уу? 5

19
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *